Улсын Их Хурлын сонгууль дөхөөд ирэхээр улс төржих
хандлага эрс нэмэгдлээ.
Улс төрөөс ангид байх юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй
төрж байна. “Чи улс төрийг сонирхохгүй
байсан ч улс төр чамайг сонирхоно” энэ ер нь үнэн бололтой шүү.
Манай ажлын залуу өөрийн хувийн блогтоо “Улс төрөөс ангид
залуучууд” http://oyuk-obod.blogspot.com/2012/02/blog-post_09.html
гээд бичлэг үлдээсэн байсан нь санаанд орлоо. Нэг тийм бүлгэм нээх юмсан гээд
бичсэн байсан ер нь их зөв хэлж шүү.
Сүүлийн үед нийгэмд гарч буй хэрэг, маргаан бүгд улс
төржиж байна. Айл гэрт дэмждэг намаараа талцаж байна. 10 жилийн хүүхдүүдүүд
жагсаал хийгээд явж байна. Шүүх хүртэл улс төржлөө гэж хардагдаж байна.
Өмгөөлөгч нарыг хүртэл улс төржиж байна гэж сэжиглэж эхэллээ. Цагдаа хүртэл улс
төржиж үзлээ.
Телевизээр сонгуулийн хуулийн талаар ярихад хүртэл хэцүү
болж би уул нь хуулийн зохицуулалт л ярьсан юм гэтэл бас л улс төржлөө гэж
шүүмжлэх хандлага цухас хийв.
Тэгэхээр нэг ийм л зүйл ажиглагдаж байна. Нэг хэсэг бүлэг
этгээд нь үнэхээр улс төржиж байна. Нөгөө хэсэг нь хүчээр улс төржүүлж, улс
төржсөн болгож байна.
УИХ-ын сонгуулийн хуулиар сонгуулийн сурталчилгаатай
холбоотой нэлээд олон зүйлийг хорьсон тийм болохоор илээр элдэв юм хийж
болохгүй байх шиг.
Сонгуулийн шинжтэй далд сурталчилгааны төрлийн зүйл ихээр
ажиглагдах боллоо. Би энэ дүгнэлтийг хийснээр бас улс төржсөн болж таарах уу
яая даа байз.
Би бодохдоо... гээд л баахан шоудлаа. Улс төржсөн пи ар болохыг сэтгүүлчид бичиж л байна. “Би бодохдоо…” гэдэг моод яагаад дэлгэрэв? www.Shuud.mn сайтаас үзээрэй.
Урлагт хүртэл улс төр орж эхэллээ. Социалист нийгмийн үед
ч яахав шууд нөлөөтэй л байсан гэсэн. Нэг дээхний монгол кинонд ямар сайндаа
нүцгэн эмэгтэй усанд оруулж зургийг нь авчихсан нь тухайн үед шүүмжүүлээд дан
дээлтэй оруулахаар болж зураг авалт хийгдсэн гэсэн. Нөгөө киног нь барууныхан
үзээд монголчууд хувцастайгаа усанд ордог юмуу гээд тухайн үедээ онигоонд орж
байсан гэсэн. За энэ яахав түүх болж үлдсэн. Гэтэл өнөө үед арай өөрөөр урлагт
улс төрийн нөлөө орж байна уу даа гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна. МАН-ынхан яагаад анхны уугуул нэрээ
сэргээж авсанаа олон юм ярилгүйгээр
“Долоон бурхан од харвадаггүй” киногоор ойлгуулж
байх жишээтэй. Харин
киног үзсэний хувьд хэлэхэд сайхан болсон кино байна лээ шүү. Ялангуяа Солийн
Данзангийн хэлсэн үгийг их аятайхан оруулсан байна лээ. Жижигхээн хөөрхөн улс
төрийн юм дундуур нь хавчуулсныг эс тооцвол энэ кино их аятайхан болсон байна
лээ.
“Бурхан өршөө” гээд кино гарч байна. Ардчилалынхны кино
гэж ярих юм хэн мэдэх билээ үзээгүй болохоор үзсэн нэг нь дүгнэлтээ хэлнэ биз
энэ мэтээр улс төржих хандлага хаа хаанаа л
ширүүсч эхэллээ.
No comments:
Post a Comment