УИХ-ЫН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ

 
УИХ-ЫН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
 АЖЛЫН ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ
(УИХ-ЫН СОНГУУЛЬ 2012)

Хийгдэх ажил
Хугацаа
Хуулийн
Хуанлийн
1.
Санал авах өдөр
Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байх бөгөөд энэ өдөр нийтээр амарна. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)
2012.6.28 Пүрэв гариг
2.
Сонгуулийн хэсэг байгуулах
Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнгын оршин суугаа газрын мэдээллийн санг үндэслэн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)
2012.2.15-наас өмнө
3.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг нийтэд танилцуулах
   Сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал хугацаанд өөрийн www.burtgel.mn цахим хуудаст байрлуулах юм.
2012.3.15-наас өмнө
4.
Тухайн хэсгийн харьяа нутаг дэвсгэрт байрлаж байгаа цэргийн анги, салбарын захирагч, , цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргаас сонгуулийн насны иргэдийн мэдээллийг хэсгийн хороонд хүргүүлэх
   Тухайн хэсгийн харьяа нутаг дэвсгэрт байрлаж байгаа цэргийн анги, салбарын захирагч нь тухайн байгууллагад алба хааж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг, цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нь захиргааны зөрчил болон байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тус тус гаргаж, санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө харьяа хэсгийн хороонд хүргүүлнэ.
(Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 10 дахь хэсэг)
2012.4.27оос өмнө
5.
Сонгууль зарлах
Сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)
2012.4.28
6.
Засаг захиргааны шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоох
          Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсооно. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг)
2012.4.28


7.
Тойргийн хороо байгуулах
       Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө тойргийн хороог дарга, нарийн бичгийн дарга, сондгой тооны 7-13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)
2012.5.4-нөөс өмнө
8.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх
    Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ:
(Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг)
2012.5.4-нөөс өмнө
9.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг тойргийн хороо хэсгийн хороонд  хүргүүлэх
     Тойргийн хороо энэ хуулийн 20.8-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтаар тухайн тойрогт харьяалагдах хэсэг бүрээр ангилсан цахим мэдээллийн сан үүсгэж, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
(Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 9 дэх хэсэг)
2012.5.8-наас өмнө

10.
Тойргийн салбар хороо байгуулах
     Тойргийн хороо нь суманд, шаардлагатай бол дүүрэгт салбар хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5, эсхүл 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)
2012.5.9өөс өмнө
11.
Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх
     Санал авах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг)
2012.5.9-нөөс өмнө

12.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо холбогдох тойргийн хороонд хүргүүлэх
   Сонгуулийн ерөнхий хороо МУИХСТхуулийн 20.7-д заасны дагуу ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг тойрог тус бүрээр ангилах бөгөөд тойрог бүрд хамрагдах сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө холбогдох тойргийн хороонд хүргүүлнэ.
(Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 8 дахь хэсэг)
2012.5.9-нөөс өмнө
13.
Нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах
      Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслээс ирүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан шийдвэр гаргана.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг)
2012.5.13-ныг дуустал

14.
Хэсгийн хороо байгуулах
      Тойргийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)
2012.5.14өөс өмнө
15.

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг эхлүүлэх
      Сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 15 хоногийн дараа эхлүүлнэ.
(
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг)
2012.5.14-өөс

16.
Нам, эвслийн сонгуулийн зардлын данс нээлгэх
     Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээс хойш 3 хоногийн дотор тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын нэг дансыг банкинд нээлгэнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэг)
2012.5.16-ныг дуустал

17.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх
     Тойргийн хороо санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэг)
2012.5.19-нөөс өмнө

18.
Нэр дэвшүүлэх ажиллагааг эхлэх
Сонгуульд оролцох нам, эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)
2012.5.19-нөөс


19.
Нэр дэвшүүлэх ажиллагааг дуусгах
Сонгуульд оролцох нам, эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)
2012.5.25-ныг дуустал
20.
Бие даан нэр дэвшигчийг бүртгэх ажиллагааг эхлүүлэх, дуусгах
Сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 15 хоногийн дараа эхлүүлж, 12 хоногийн хугацаанд дуусгана. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)
2012.5.14 –нөөс  эхлүүлж 5.26-ны дотор дуусгана.
21.

Цэргийн анги, салбарын захирагч, цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нар тус тусын харьяалах газарт буй сонгуулийн насны иргэдийн мэдээллийг харьяа хэсгийн хороонд хүргүүлэх
           Тухайн хэсгийн харьяа нутаг дэвсгэрт байрлаж байгаа цэргийн анги, салбарын захирагч нь тухайн байгууллагад алба хааж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг, цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нь захиргааны зөрчил болон байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тус тус гаргаж, санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө харьяа хэсгийн хороонд хүргүүлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь хэсэг)
2012.5.29-нөөс өмнө

22.

Сонгогчийн шилжилтийг зогсоох
         Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсооно. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг)
2012.5.29-нөөс

23.
Санал авах байрны дугаар, нэр, хаяг, байршлыг баталж нийтэд зарлах
         Хэсгийн хороо санал авах өдрөөс 30 хоногийн өмнө хэсэг дэх санал авах байрны дугаар, нэр, хаяг, байршлыг баталж, нийтэд зарлан мэдээлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэг)
2012.5.29-нөөс

24.
Нам, эвслээс нэр дэвшигчийн баримт бичгийг хүргүүлэх
      Нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш 5 хоногийн хугацаанд багтаан тойрогт нэр дэвшигчийн баримт бичгийг тойргийн хороонд, тойрогт нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд тус тус ирүүлнэ.  (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,29.3 дахь хэсэг)
2012.5.30-ныг дуустал

25.
УДШ, ЦЕГ нэр дэвшигчдийн талаарх тодорхойлолтыг СЕХ-нд хүргүүлэх
       Улсын дээд шүүх 29.2.4-т заасан, ЦЕГ 29.2.5-д заасан тодорхойлолтыг нэр дэвшигч бүрээр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороонд сонгууль товлон зарласан өдрөөс хойш 35 хоногийн дотор хүргүүлнэ.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгаар зүйлийн 29.6 дахь хэсэг)
2012.6.02-ноос өмнө

26.
Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх
      Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсэг)
2012.6.06-ныг дуустал

27.
Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх
      Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг)
2012.6.06-наас

28.
Нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэх
    Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо энэ хуулийн 29.2-29.4-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.
(Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг)
2012.6.7-ны дотор
29.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тавих
       Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.11 дэх хэсэг)
2012.6.08-наас өмнө

30.
Нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлт уламжлах, өөр хүний нэрийг дэвшүүлэх
      Нам, эвсэл санал авах өдрөөс 20 хоногийн өмнө нэр дэвшигчийг бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл өөр хүний нэрийг дэвшүүлж болно.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.16 дахь хэсэг)
2012.6.08

31.
Нөхөн нэр дэвшүүлэх
        Нам, эвсэл нь нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ санал авах өдрөөс 20 хоногийн өмнө ирүүлж бүртгүүлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дүгаар зүйлийн 30.1 дэх хэсэг)
2012.6.08

32.
Сонгуулийн зардлын данс нээлгэх
    Сонгуулийн зардлын дансыг тойргийн хороонд бүртгүүлснээс хойш 3 хоногийн дотор банкинд нээлгэнэ.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дүгаар зүйлийн 38.2 дахь хэсэг)
2012.6.09-нийг дуустал

33.
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах
     Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авна.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 6.7.3 дахь заалт)
2012.6.10

34.
Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ СЕХ –нд хүргүүлэх
       Нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ ажлын 3 өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.15 дахь хэсэг)
2012.6.11-нийг дуустал

35.
Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ ирүүлэх
     Нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ ажлын гурван өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
(Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 15 дахь хэсэг)
2012.6.12-ны дотор
36.
СЕХ нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нийтэд мэдээлэх
       Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш ажлын 6 өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороо нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг нэгтгэж, нийтэд мэдээлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.17 дахь хэсэг)
2012.6.14-ныг дуустал

37.
Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нийтэд мэдээлэх
     Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 29.12-т заасан шийдвэр гарснаас хойш ажлын зургаан өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 17 дахь хэсэг)
2012.6.15-ны дотор
38.
Санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараахыг зогсоох
     Энэ хуулийн 35.3-т заасан хугацаанаас хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх, түүнчлэн санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараахыг хориглоно. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 18 дахь хэсгийн 1 дэх заалт)
2012.6.21-нээс өмнө
39.
Санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараахыг хориглох
      Санал авах өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараахыг хориглоно.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.1 дэх заалт)
2012.6.21-нээс

40.
Сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар  санал өгөх
Сонгогчийн хүсэлт, холбогдох байгууллагын магадлагаа, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа хэлэлцэн батална. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 15 дахь хэсэг)

2012.6.22-ноос өмнө









41.
Саналын хуудсыг хэсгийн хороонд хүргүүлэх
Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг эрхлэн хэвлүүлж, тойргийн хороонд, тойргийн хороо нь салбар хороогоор дамжуулан санал авах өдрөөс тав хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус албан ёсоор хүлээлгэн өгнө. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 10 дахь хэсэг)
2012.6.22
42.
Саналын хуудсыг хэсгийн хороонд хүргүүлэх
     Санал авах өдрөөс 5 хоногийн өмнө хэсгийн хороонд хүлээлгэн өгнө. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.10 дахь хэсэг)
2012.6.23-наас өмнө

43.
Санал авах байрыг хамгаалалтад авах
      Хэсэгт саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.(Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.6 дахь хэсэг)
2012.6.23-наас өмнө

44
Сонгуулийн сурталчилгааг зогсоох
     Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно.(Хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг)
2012.6.27-ны 00:00 цагаас өмнө

45.
Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авах
     Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна. (Хуулийн 45 дугаар зүйлийн 45.15 дахь хэсэг)
2012.6.27

46.
Сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, нийтэд мэдээлэх
     Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ. (Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэг)
2012.7.13-ныг дуустал



No comments:

Post a Comment