Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хуваарь


НИТХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ

Хийх ажил
Хуульд заасан хугацаа
Хуанлийн он сар өдөр
1
Санал авах өдөр
8.2.Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна.
8.4. Энэ хуулийн 8.2-т заасан санал авах авах нийтээр амарна.
2012.06.28
8.2. Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байна.
2
Сонгууль зарлах
8.1 Сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
2012.04.28-аас өмнө
8.1 .Сонгуулийг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
2012.05.07
3
Засаг захиргааны шилжилт, хөдөлгөөнийг  түр зогсоох
22.6.Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсооно.
2012.04.28-аас эхлэн
20.1.Сонгогч шилжихтэй холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
4
Тойрог байгуулах
12.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн тойргийг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, мандатыг хуваарилж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг сонгогчдод мэдээлнэ.
2012.05.08-аас өмнө
12.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн тойргийг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, мандатыг хуваарилж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг сонгогчдод мэдээлнэ.
2012.05.09-өөс өмнө
5
Хэсэг байгуулах
13.1.Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнгын оршин суугаа газрын мэдээллийн санг үндэслэн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.
2012.02.15-аас өмнө
12.4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу байгуулагдсан сонгуулийн хэсэг байна.
6
Тойргийн хороо байгуулах
16.1. Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө тойргийн хороог дарга, нарийн бичгийн дарга, сондгой тооны 7-13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
2012.05.04-өөс өмнө
13.3.1.Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид;
2012.05.14-өөс өмнө
7
Сонгогчдын нэрийн жагсаалтыг СЕХ-нд хүргүүлэх
20.7. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
2012.05.04-өөс өмнө
18.1.Сонгуулийг зохион байгуулж явуулахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг баримтална.
8
Салбар хороог байгуулах
17,1 .Тойргийн хороо нь суманд, шаардлагатай бол дүүрэгт салбар хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5, эсхүл 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
2012.05.09-өөс өмнө
13.3.2. Нийслэлийн сонгуулийн тойргийн хороо /цаашид “нийслэлийн тойргийн хороо” гэх/-г санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Нийслэлийн сонгуулийн хороо.
2012.05.19-өөс өмнө
9
Сонгогчдын нэрийн жагсаалтыг тойргийн хороонд хүргүүлэх
20.8.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 20.7-д заасны дагуу ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг тойрог тус бүрээр ангилах бөгөөд тойрог бүрд хамрагдах сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө холбогдох тойргийн хороонд хүргүүлнэ.
2012.05.09-өөс өмнө
18.1.Сонгуулийг зохион байгуулж явуулахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг баримтална.
10
Нам, эвсэл, сонгуульд оролцохоо илэрхийлэх
23.3.Нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай1, Захиргааны хариуцлагын тухай хууль2, Эрүүгийн хууль3, бусад хууль тоггоомжийг дагаж мөрдөхөө сонгуульд оролцох хүсэлтийн хамт санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлнэ.
2012.05.09-өөс өмнө
21.2.Нам, эвсэл нь сонгуульд оролцох хүсэлтээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 23.4, 23.5-д заасан баримт бичгийг хавсарган Нийслэлийн сонгуулийн хороонд сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дотор ирүүлнэ.
2012.05.13-аас өмнө
11
Нам эвслийг бүртгэх эсэх шийдвэр гаргах
25.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 23.4, 23.5-д заасан баримт бичгийг үндэслэн тэдгээрийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
2012.05.13-ыг дуустал

No comments:

Post a Comment