Showing posts with label Нийтлэл. Show all posts
Showing posts with label Нийтлэл. Show all posts

Парламентын гишүүний “Иммунитет-индемнитет” эрхийн тухайд

Парламентын гишүүн нь ард түмнээс сонгогддог, ард түмний төлөөлөл, төрийн эрхэм түшээ бөгөөд үйл ажиллагаагаа парламент, ард түмнийхээ өмнө хариуцдаг билээ.
Монгол Улсын хувьд УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг эдэлж үүрэг хүлээхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмаар хүлээн зөвшөөрөгдсөн эрхийг эдэлдэг.

Парламент нь XVIII-XIX зуунд хэмжээгүй эрхт хаант засаглалыг сөрөн тэмцэж байх үедээ гишүүдийнхээ халдашгүй дархан эрхийг баталгаажуулсан билээ. Парламентын гишүүний халдашгүй эрхийн баталгааг илэрхийлэх үндсэн хоёр ойлголт байдаг. Эдгээр ойлголт нь нэр томъёоны хувьд: Indemnity болон Immunity гэсэн хоёр үгээр илэрхийлэгддэг.

Indemnity-1. гэм хор, хохирол алдагдал нөхөн төлөх баталгаа, 2. гэм хор, хохирол алдагдлын нөхөн төлөлт 3. дайны төлбөр, 4. ялаас чөлөөлөх, 5. хариуцлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусах, Индемнити – этимологийн хувьд латины indemnitas буюу indemnis гэсэн үгний англи дуудлага буюу хэлбэр. In + demnis /damnum – хохирол гэсэн нэр үгний тэмдэг нэр/+ ty гэсэн бүтэцтэй. In - гэдэг нь латин хэлэнд ямарваа нэгэн үгний өмнө орох угтвар бөгөөд үгүйсгэсэн утгыг заадаг. - ty - энэ нь англи, франц хэлнээс зээлсэн үгнээс нэр үг үүсгэх нөхцөл. Англи хэлтэй улс орнуудад индемнити нь хэд хэдэн утгатай. Үүнд:
1. хохирол буюу алдагдлаас хамгаалсан баталгаа
2. хохирол буюу алдагдлын нөхөн төлбөр
3. хууль бус үйлдлийн төлөө үзүүлэх шийтгэлээс чөлөөлөх явдал зэрэг утгаар хэрэглэгддэг. Immunity 1. халдашгүй байдал, халдашгүй эрх, онцгой эрх, дархан эрх ямар нэгэн зүйлийн эрх зүйн чөлөөлөлт, иммунитет (лат. immunitas)- нийтийн эрх зүйн хэм хэмжээний үйлчлэлээс эрх зүйн тодорхой хүрээний субъектийг чөлөөлөх агуулга бүхий эрх зүйн ерөнхий нэр томъёо. Үндсэн хуульд заасан буюу олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмаас урган гарсан бөгөөд үндэсний хууль тогтоомжийн зарим ерөнхий хэм хэмжээг хэрэглэхийг хязгаарласан эрх зүйн субъектийн онцлог байдал. Үндсэн хуулийн эрх зүйгээр төрийн зарим албан тушаалтнууд халдашгүй байдал бүхий дархан эрх эдэлдэг. Тэдгээр нь парламентын гишүүний халдашгүй байдал, ерөнхийлөгчийн халдашгүй байдал, шүүгчийн халдашгүй байдал гэх зэргээр тусгалаа олно. 2. эрх дарх, хөнгөлөлт parliamentary immunity- парламентийн гишүүний халдашгүй эрх.
Дээрх хоёр ойлголтыг нэр томъёоны хувьд ийнхүү тайлбарласан байна. Эдгээр хоёр ойлголтыг тус бүрд нь авч үзвэл: Нэгдүгээрт: “ИММУНИТЕТ” буюу Парламентын гишүүний халдашгүй эрхийн батлагааг илэрхийлэх дээрх ойлголтын хувьд дэлхийн улс орон харьцангуй ялгамжтай хэлбэрээр зохицуулдаг байна.
Тухайлбал:
Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийг нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд иммунитет тогтоосон 42 улс байдаг бөгөөд эдгээрийн тоонд Монгол Улс ч багтна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйл 29.2-д “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална”. , Монгол Улсын Их хурлын тухай /2006 он/ хуулийн 6.9.1-д “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан.” Мөн хуулийн 34.7-д “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” Гэж заажээ энэ тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригддаг бөгөөд бүрэн эрхийн баталгаа няцаагддаг юм. Парламентын гишүүний халдашгүй эрхийн үргэлжлэх хугацаа, хамаарах орон зай нь харилцан адилгүй байна. Жишээ нь: ХБНГУ-д парламентын гишүүний халдашгүй эрх Бундестаг ба Бундесратын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл үргэлжилж байхад Япон Улсад чуулганы үед, Норвеги Улсад парламентын өрөөнд байх үед гишүүний халдашгүй эрх хүчин төгөлдөр байх харилцан адилгүй зохицуулалттай байдаг.

Хоёрдугаарт:“ИНДЕМНИТЕТ” хэмээх ойлголтын хувьд энэ нэр томьёо парламентын гишүүний эрх зүйн байдалд хоёр утгаар хэрэглэгдэнэ. Нэгдүгээрт: Парламентын гишүүн бусдыг доромжлох гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, парламентын бусад шийдвэрийн төсөл, парламентаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй байх гэсэн утгаар хэрэглэгдэнэ. Хоёрдугаарт: Парламентын гишүүний “шагналын сан” гэсэн утгаар хэрэглэнэ. Зарим орон парламентын гишүүний энэ бүрэн эрхийн баталгааг Үндсэн хуульдаа хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал:
ХБНГУ-ын Үндсэн хуулийн 76 дугаар зүйлийн нэгд: “Парламентын гишүүн нь Бундестагийн чуулган болон аль нэгэн хорооны хуралдаан дээр хэлсэн үг, дэвшүүлсэн саналынхаа төлөө хуулийн болон захиргааны хариуцлага хүлээхгүй.” “Бундестагийн гишүүн бусдыг доромжилсон, гүтгэсэн тохиолдолд энэ зарчим үйлчлэхгүй.”
Франц Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлд: “Үндэсний ассамблейн гишүүн нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн болон бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн саналын төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй.”
БНСУ-ын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлд: “Үндэсний чуулганы гишүүн нь чуулганы хуралдаан дээр албан ёсоор хэлсэн үг, дэвшүүлсэн саналынхаа төлөө бүрэн эрхийнхээ хугцаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй”.
Япон Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлд: ”Парламентын гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үгийнхээ төлөө парламентын гадна хариуцлага хүлээхгүй”. гэж тус тус заасан байдаг ажээ. Монгол Улсын хувьд Улсын Их Хурлын тухай /2006 он/ хуулийн 34.3-д “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй”.гэжээ. Эндээс харахад Парламентын гишүүний Индемнитет эрх нь бусдын нэр, төр, алдар хүндтэй байх эрхээр хязгаарлагддаг нэгэнт тогтсон ойлголт болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл парламентын гишүүн улс төрийн байр суурь, үзэл баримтлал, сонгогчдын эрх ашиг, итгэл үнэмшил, улс орны хөгжил дэвшлийн төлөө өөрийн үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх нь зүй ёсны хэрэг бөгөөд энэ тохиолдолд парламентын гишүүн хэлсэн үг, дэвшүүлсэн саналынхаа төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй байх тухай ойлголт буюу хуулийн хүрээнд хэрэгжих ёстой эрх юм.
Энэчлэн индемнитет эрх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхтэй салшгүй холбогдоно. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн УИХ-ын чуулган дээр болон бусад газар үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн нэг хэлбэр юм.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хүний үндсэн эрх бөгөөд аливаа ардчилсан нийгэмд улс төрийн үзэл бодлын чухал илэрхийллийн элемент юм. Энэ эрх чөлөөний дагуу хүн бүр өөрийн санаа бодолтой байх мэдээлэл болон бүх төрлийн үзэл санааг хайх, олж авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тараах эрхтэй. Энэхүү эрх чөлөөг эдлэх явдал нь үүрэг хариуцлагтай хамтдаа хэрэгжих бөгөөд тиймээс үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл байдал буюу ёс суртахуун, бусдын нэр төр болон эрхийг хамгаалах буюу нууц мэдээллийг задруулахаас сэргийлэх зэрэг зорилгоор гаргасан журам болон хязгаарлалтад захирагдана. Өөрийн үзэл бодолтой байх эрх чөлөөг зөвхөн хуулийн хүрээнд бөгөөд улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусад хүний эрх нэр төрийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хязгаарлаж болно.
Өөрөөр хэлбэл аливаа эрх бусдын эрхээр хязгаарлагддаг тул хэн ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ бусдыг доромжлох, гүтгэх болон бусад хууль бус арга хэлбэрээр илэрхийлж болохгүй юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх нь тодорхой хүчин зүйлсээр хязгаарлагддаг Тухайлбал:
• Бусдын нэр төр, алдар хүнд
Хүний нэр, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг Олон Улсын болон бүс нутгийн хэмжээнд Олон улсын Конвенцийн хэм хэмжээгээр, дотооддоо Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, эрх зүйн актаар баталгаажуулж ирсэн билээ.
Тухайлбал: Хүний эрхийн түгээмэл тунхаглал: 1 дүгээр зүйл: “Хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адилхан нэр төртэй, ижил эрхтэй байдаг.” “Оюун ухаан, нандин чанар заяасан хүн гэгч өөр хоорондоо ахан дүүгийн үзэл санаагаар харьцах учиртай.”
Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлд: 1. “Хүн бүр өөрийн санал бодлыг чөлөөтэй баримтлах эрхтэй”.2. “Хүн бүр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй …”
3. “Энэхүү зүйлийн 2-т дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлагыг ногдуулна.” Энэ нь гагцхүү хуулиар тогтоосон зарим хязгаарлалттай холбоотой бөгөөд тэдгээр нь:
а/ Бусдын эрх, алдар хүндийг хүндэтгэх
б/ Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв, журам, хүн амын эрүүл мэнд буюу ёс суртахууныг хамгаалахад зайлшгүй шаардлагатай байна. Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалсан Үндэсний эрх зүйн зохицуулалтыг авч үзвэл: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд: “Монгол улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ.” Үүнд:
16/ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Үүний зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд: Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг хүлээдэг. Үүнд:
1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх,
2/ Хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх
Мөн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй”гэж заасан байдаг.
Эндээс харахад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө ба хувь хүний нэр төрийг хамгаалах хэрэгцээ хоёр нь зохистой тэнцвэрт байдлаар хангагддаг буюу нэг эрх нөгөө эрхээр хязгаарлагддаг байна. Хэрвээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг хэтрүүлэн хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох буюу гүтгэвэл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх юм.
Энд дурдсан доромжлох гэдэг нь хууль зүйн хувьд: Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр доромжилсон үйлдэл, эс үйлдэхүй байна. Бусдыг доромжлох нь үг хэлээр, тодорхой үйлдэлээр илрэдэг байна. Хэл зүйн хувьд: Доромжлох басамжлах, дээрэлхэх дарлах, гэсэн утгаар тайлбарлагддаг. Гүтгэх гэдэг нь: Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан идэвхтэй үйлдэл байна. “Оргүй хэргийг зохиомж муутгах унагах, худал хэрэг тулгах буюу гөрлөх, гүтгэх, гүжирдэх” гэсэн утгаар хэл зүйн хувьд тайлбарласан байдаг. Түүнчлэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг эдлэхдээ бусдыг доромжлох буюу гүтгэх хэлбээрээр илэрхийлэх нь Эрүүгийн хууль -д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох юм. Цаашилбал бусдын эдийн бус эрх ашигт гэм хор учруулсан этгээд түүнийгээ бодит байдалд нийцсэн эсэхийг нотлож чадаагүй тохиолдолд Иргэний хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага хүлээх, учирсан хохирлыг арлигах үүрэг хүлээх механизм бий. • Улсын, байгууллагын, хувь хүний нууц
Мөн үзэл бодлоо илэрхийлж, үг хэлэхдээ Улс, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулж, болохгүй юм. Энэ тохиолдод мөн хуулиар хязгаарлагдна. Тухайлбал: Эрүүгийн /2002 он/ хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлс, объект үйл ажиллагааг итгэмжлэгдсэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
Хувь хүний нууцын тухай /1995 он/ хуулийн 136 дугаар зүйл 136.1-д “Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг албаны болон мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа мэдсэн этгээд задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”
Өөрөөр хэлбэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг эдлэхдээ дээрх хэлбэрээр улс, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулж, халдаж болохгүй бөгөөд энэ тохиолдолд дээрх эрх хязгаарлагдах ёстой юм.
• Ёс суртахуун
Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь мөн ёс суртахуунтай зайлшгүй холбогдож түүгээр мөн хязгаарлагдах юм.
Өөрөөр хэлбэл хувийн болон төрийн албан хаагчийн нийтлэг ёс зүйн болон бусад хэм хэмжээгээр хязгаарлагдана.
• Нийгмийн хэв журам, Улсын аюулгүй байдал
Түүнчлэн үзэл бодлоо чөлөөтэй илрэхийлэхдээ улс, нийгмийн аюулгүй байдлыг алдагдуулах нь хуулиар хориотой юм.
• Үл ялгаварлан гадуурхах зарчим Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 16.2-д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” Хүн бүр эрх зүйн этгээд байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийн илрэл нь ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг агуулж болохгүй юм. Иймд аливаа хүн тэр дундаа УИХ-ын гишүүн хүн тодорхой үг хэллэг, үйлдэлээр бусдыг гүтгэх, доромжлох, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн, Парламентын гишүүний индемнитет эрхийн хүрээ хязгаарыг хэтрүүлсэн үйлдэл болох юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн нь халдашгүй бүрэн эрхийн баталгаатай байх боловч УИХ-ын гишүүний хууль тогтоомжид заасан үүрэг, хариуцлага гэж бий тухайлбал: УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай /1997 оны/ хуулийн 8.8-д “Улсын Их Хурлын гишүүний хувьд үг хэлэх, санал гаргах, дүгнэлт хийхдээ асуудалд нотолгоотой, хариуцлагатай хандах;” 8.9-д “Төрийн зүтгэлтний нийтлэг болон Улсын Их Хурлын гишүүний хувьд тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн нууц хадгалах; үүрэгтэй” болохыг тодорхой заасан байна.

Парламентын гишүүний халдашгүй байх эрхийн илэрхийлэл иммунитет, индемнитет гэх ойлголтыг хэл шинжлэлийн болоод утга агуулгын, хүний эрхийн, хууль зүйн талаас нь тодорхой хэмжээнд хөндөн авч үзлээ.
Эцэст нь дүгнэж хэлэхэд Парламентын гишүүн нь хууль тогтоомж болон олон улсын зарчмаар хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхийн баталгааг эдлэх боловч үндсэн эрхийн тодорхой хэм хэмжээ хязгаарлалт, хууль тогтоомжид захирагдах нь хүний эрх, хууль дээдэлсэн, ардчилсан хүмүүнлэг иргэний нийгмийн зүй ёсны шаардлага юм.
--ооОоо--

Administrator ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ АСУУДАЛ,ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛ ЦААШИД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

                                                                  Тусгай хамгаалаттай газар нутгаа
                                                                                       тусгайлан хамгаалж чадаж байна уу?
Энэхүү нийтлэлээр Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчин, тус нутагт газар ашиглах үйл явц, тулгамдаж буй асуудал, зөрчил тухайлсан зарим тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй өнөөгийн байдал, анхаарал татсан асуудлыг холбогдох судалгаа, эрх зүйн баримт бичигт тулгуурлан дүн шинжилгээ хийж, зохих санал дэвшүүлэхийг зорилоо.

Оршил
Дэлхий нийтээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаль орчныг хамгаалах олон арга байдгийн нэг нь “газар нутгийг тусгайлан хамгаалах арга” байдаг ба энэ аргыг байгаль хамгааллын дээд хэлбэр гэж үздэг билээ.
Тодорхой газар нутгийн байгалийн жам ёсны үйл явцыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хилийн цэсийг нь тогтоон аж ахуйн эргэлтээс бүрмөсөн чөлөөлж түүнд зориулсан тусгай хууль гаргаж хамгаалахыг тусгайлан хамгаалах арга гэдэг.[2]
Үүнээс үүдэн “тусгай хамгаалалттай газар нутаг“ гэсэн нэр томъёо гарч иржээ. Газар нутгийг тусгай хамгаалалтанд авснаар тухайн үнэ цэн бүхий газар нутгийн байгалийн унаган төрх, сонин тогтоц, ховор амьтан, ургамал тэдгээрийн амьдрах орчныг зохисгүй ашиглалтаас тодорхой менежментээр хамгаалан хөгжүүлж, байгалийг унаган төрхөөр нь хойч үедээ үлдээх зорилгыг биелүүлдэг. Байгаль экологийн өндөр ач холбогдол бүхий үзэсгэлэнт газар нутгийг төрийн хамгаалалтад авч дархлан хамгаалахын онцлог давуу тал нь аливаа амьтан, ургамлыг амьдрах орчинтой хамтад нь экосистемийн хувьд иж бүрнээр хамгаалах, экологийн тэнцвэрт байдал нь тухайн орчиндоо төдийгүй бүс нутгийн хэмжээнд алдагдахаас сэргийлэхэд ач холбогдлоо өгч, эцсийн дүндээ хүмүүсийн амьдрах таатай орчныг бүрдүүлж байдагт оршдог байна.[3]
Нэг.Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчин
Монгол Улсын Үндсэн хуулийн[4] 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” Мөн зүйлийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.” гэж заажээ.
1994 онд Улсын Их Хурал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль[5] (цаашид ТХГНТ хууль гэх) 1997 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль[6], 1998 онд “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийг тус тус баталж, тусгай хамгаалалттай газар нутгийг байгуулах, менежментийг хөгжүүлэх зэрэг бүхий л харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн билээ. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах эрх зүйн акт болон ТХГНТ хууль, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тогтоол журмыг (20 гаруй) олноор баталжээ.[7]

1.1 Монгол Улсын Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх зүйн зохицуулалт
ТХГНТ хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн[8] 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй бол тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасан.
Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.” 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэжээ. Тус хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь заалтад “Аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээр дурдсан заалт мөн 27 дугаар зүйлийн 9 дэх заалт, 37, 38, 39 дүгээр зүйлээр дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож болохыг хуульчилжээ. ТХГНТ хуулийн эдгээр заалтад тулгуурлан “Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах түр журам”-ыг Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлан гаргаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн бөгөөд 2002-2008 онд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оржээ. Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт дээр дурдсан хууль, журмын дагуу газар ашиглах асуудлыг зохицуулж байна. Мөн Газрын тухай хуулийн холбогдох заалт ч хамаарах юм.
Хоёр.Тусгай хамгаалалттай зарим нутагт газар ашиглаж буй байдал
Ийнхүү дээрх бодлогын чанартай арга хэмжээг төр засгаас авч хэрэгжүүлснээр /2009 оны байдлаар/ тус улсын нийт нутаг дэвсгэрийн 14.0 хувь буюу 21.9 сая га талбай бүхий 60 гаруй газрыг улсын тусгай хамгаалалтад авсны 12 буюу 48.21 хувь нь дархан цаазат газар, 42,16 хувь нь буюу 22 нь байгалийн цогцолборт газар, 9,16 хувь нь буюу 19 нь байгалийн нөөц газар, 0,47 хувь нь буюу 8 нь дурсгалт газрын ангилалд хамрагджээ.[9]
Тухайлсан зарим тусгай хамгаалалттай газар нутгийг тусгайлан хамгаалалтад авсан түүх, өнөөгийн газар ашиглах үйл яцыг авч үзвэл.
XII-XIII зууны үед Хэрэйд аймгийн Ван хаан Тоорил Богдхан уулыг тахиж, Туулын хар шугуйгаар нутаглаж байхдаа “Унасан газар угаасан усаа” гэх Монгол хүний сэтгэлээр өөрийн эрх хэмжээнд онголон дархалсан түүхтэй. Өлзийт хааны тэргүүн он буюу 1294 онд гаргасан Монголын их Юань улсын хууль цаазны бичгийн 398 дугаар бүлэгт “Богдхан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ.[10]
1778 онд тэр үеийн Монголын тэргүүний сэхээтний нэг хүрээ сайд Юндэндоржийн санаачлагаар Богдхан уулыг албан ёсоор дархалж хамгаалалтад авсан байна. Сайд Юндэндорж Богдхан уулыг дархалуулахаар өргөсөн бичигтээ “Дөрвөн аймгийн чуулган нийлэх газар бөгөөд хормойд нь шар, хар олон түмэн хуран суух нь хүрээ оршихын дээр ан, амьтад, ой модоор элбэг баян, олон түмэндээ магтагдсан, холын жуулчдын анхаарлыг татсан энэ үзэсгэлэнт сайхан уулыг эцэг өвгөдөөс дархалж ирсэн учир үүнийг хуучин ёсоор тахин онгон дархан цазтай болгож өгөхийг хичээнгүйлэн гуйсугай” хэмээн хүссэний дагуу Тэнгэрийг тэтгэсний 43 дугаар оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хааны зарлигаар дахин дархалсан байна.[11]
1957 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 31 дүгээр, 1974 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 248 дугаар зарлигаар, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дархлагдан хамгаалагдаж, 1997 онд “Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээ”-нд хамрагдсан байна.[12]
Богдхан уулын дархан цаазат газар нь хойд талаараа нийслэл Улаанбаатар хоттой, урд талаараа Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумтай хил залгаж оршдог учир тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хүний хүчин зүйлээс үзүүлэх нөлөөлөл их байдаг. Богдхан уулын дархан цаазат газар нь 41,6 мянган га талбайтай ба дотороо онгон, хамгаалалтын, хязгаарлалтын гэсэн 3 бүсэд хуваагддаг. Онгон бүс нь нутаг дэвсгэрийн 17,3 хувь буюу 7115.3 га, хамгаалалтын бүс 54.2 хувь буюу 22291.9 га хязгаарлалтын бүс 28.5 хувь буюу 11721.8 га газрыг тус тус эзэлдэг.[13]
Тусгай хамгаалалттай газар нутгийн онгон, хамгаалалтын, хязгаарлалтын бүс зэргийг харгалзан үзэж ашиглаж хамгаалдаг. Энэ талаар хуульд “онгон бүс” гэдэг нь байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээ авч, судалгаа шинжилгээ хийж болдог хэсгийг хэлнэ гэж заасан.[14] Тиймээс энэ хэсэгт аялал жуулчлал зэрэг бусад үйл ажиллагааг хориглоно. Харин хязгаарлалтын бүсэд рашаан, эмчилгээний эрдсийг ашиглах, нутгийн оршин суугчид нь хэрэгцээндээ зориулж дагалт баялаг буюу самар, жимс, эмийн болон хүнсний ургамал түүх, зураг авалт хийж, зохиол бүтээл туурвих, байгалийн аялал жуулчлалыг тогтоосон зам чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулахыг зөвшөөрч, аялал шинжилгээ хийхдээ буудаллах, түр отоглохыг зөвшөөрдөг байна.[15] Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2008-2009 онд хийсэн судалгаанаас харахад Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн 26 аманд ТХГНТ хуулийн дагуу 391 аж ахуйн нэгж газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас авснаас 2009 оны байдлаар 97 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 294 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаагүй ажээ. Зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжийн ашиглахаар авсан талбайн хэмжээ нь 1414 га буюу хязгаарлалтын бүсийг 12 хувийг эзэлж байна.
2002 онд МУИС-ийн эрдэмтдийн судалгаагаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн 20 хувьд газар ашиглах зөвшөөрөл олгож болохыг тодорхойлсон байдаг байна. Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 152 иргэн, аж ахуйн нэгжид 303,5 га Арцатын аманд 53 иргэн, аж ахуйн нэгжид 247,7 га, Нүхтийн аманд 22 иргэн, аж ахуйн нэгжид 95.4 га, Чандманы аманд 12 иргэн, аж ахуйн нэгжид 14.8 га, Хүүшийн аманд 11 иргэн, аж ахуйн нэгжид 31.9 га газрыг тус тус олгосон байна. Үүнээс гадна ТХГНТ хууль батлагдахаас өмнө Зайсангийн ам, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 400 орчим айл өрх, Арцатын амны задгай буюу Яармагийн хэсэгт 56 айл өрх, Чулуутын амын Туул зөрлөгт 114 айл өрх хашаа байшин барьж сууршсан байна. Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газарт сургууль, эмнэлэг, цэргийн анги, дэлгүүр зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд олноор байдаг. Нийтдээ зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдийн газрын хэмжээ нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн 15 хувьд хүрсэн.[16]
Гурав. Тусгай хамгаалалттай зарим нутаг дэвсгэрт газар ашиглах явцад практикт гарч буй бэрхшээл, зөрчил
ТХГНТ хуулийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа шийдвэрлэх боломжгүй асуудал, зөрчил бэрхшээлийг нэгтгэн шинжээчид үндсэн 2 хэсэгт ангилсан байдаг. Энэ нь ТХГНТ хуулийг хэрэгжүүлэх явцад үүсч болох аливаа асуудал, харилцааг тухайн үед гүйцэд харж зохицуулалтыг тодорхой тусгаагүйгээс үүдэлтэй зөрчил, хууль хэрэгжүүлэгч аливаа субьектээс хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй оновчтой бус зохион байгуулалтаас үүдэлтэй зөрчил юм.[17]
Энэхүү зөрчлөөс хууль хэрэгжүүлэх явцад гарч буй зөрчил бэрхшээлтэй асуудалд түлхүү тулгуурлан дараах зөрчлийн байдлыг авч үзэв.
3.1 Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласнаас үүдсэн зөрчил
Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд 2004 оноос хойш аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авчихаад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин зориулалтыг нь өөрчлөн орон сууцны барилга барьж, улмаар иргэдэд үл хөдлөх хөрөнгө болгож худалдах явдал их байна.
Гэтэл Богдхан уулын дархан цаазат Зайсангийн амыг 2015 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Байгаль орчин, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайд хамтран 2003 онд баталсан байдаг. Энэ төлөвлөгөөний дагуу аялал жуулчлал, амралт зугаалга, судалгаа шинжилгээ, цэцэрлэгт хүрээлэн, спорт үйлчилгээний бүстэй байхаар тусгажээ. Тусгай зөвшөөрөл нь зохих журмын дагуу атлаа зориулалтыг нь өөрчилсөн тохиолдол нэлээд байгаа аж. Тэр дундаа зөвшөөрлийнхөө зориулалтыг өөрчилж орон сууц барьсан, барилга угсралтын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 32 аж ахуйн нэгж байгууллага байгаа талаар мэдээлэл гарах болов.[18]
Байгаль орчин, Боловсрол, Соёл шинжлэх ухаан, Эрүүл мэндийн хамтарсан 2003 оны 90/167/127 тоот тушаалд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга батлахаар заасан байжээ. Энэ давуу байдлыг тухайн үед ажиллаж байсан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга албан тушаалаа урвуулан ашиглаж, хэд хэдэн компанид газар ашиглах зөвшөөрөл олгосон байна. Тэрбээр “Дабу”, “Сарнайх”, “Анома” компанийн удирдлагад аялал жуулчлалын цогцолбор байгуулах нэрээр орон сууцны барилга барихыг ерөнхий төлөвлөгөөндөө тусгасан байсныг мэдсээр байж зөвшөөрөл олгожээ. Ийнхүү газар ашиглах зөвшөөрлөө орон сууцны барилга болгосон “Дабу”, “Сарнайх”, “Анома”, “Мапекс”, “Эфмакс”, “Бөхбат”, “Сипоко”, “Мфикс”, “Мантууш” компани орон сууц барьсан нь ТХГНТ хууль зөрчсөн байна. [19]
Ийнхүү ТХГНТ хуулийн 33, 36 дугаар зүйлийг зөрчиж зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгжид холбогдуулан БОАЖ-ын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-157 тоот тушаалаар 2, А-158 тоот тушаалаар 3, А-159 тоот тушаалаар 2, А-160 тоот тушаалаар 59, нийт 66 иргэн, аж ахуйн нэгжийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалжээ. ТХГНТ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/36/2461 тоотоор ирүүлсэн улсын байцаагчийн албан дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан боловч сунгах хүсэлт гаргаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах гурвалсан гэрээ, эрхийн гэрчилгээг хүчингүй болж байна. Эдгээрийн газар ашиглах эрхийг 2010 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн хүчингүй болсонд тооцож, гэрээний хугацааг дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.[20]
3.2 Хууль зөрчиж газар эзэмших эрх олгогдсоноос үүссэн зөрчил
ТХГНТ хууль батлагдахаас өмнө Зайсангийн ам, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 400 орчим айл өрх, Арцатын амны задгай буюу Яармагийн хэсэгт 56 айл өрх, Чулуутын амын Туул зөрлөгт 114 айл өрх хашаа байшин барьж суурьшсан байна.[21] Түүх сөхөж үзвэл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1971 онд, 1988 онд 35 дугаар тогтоол гарган Зайсангийн ам орчмын газар нутагт байгаа бүх айл, зарим байгууллага, зусланг нүүлгэж байжээ.[22]
Түүний зэрэгцээ түүхийн дурсгалт газар болох Зайсан толгойн хөшөөний бэл болон Зайсан голын сав газарт газар олгож байгаа нь экосистемийг алдагдуулахын зэрэгцээ Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг ч зөрчиж байгаа юм.
Хан-Уул дүүргийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар тус дүүргийн гэр хороололд суурьшсан ХI хорооны нутаг дэвсгэрт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 237 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Өөрөөр хэлбэл дээрх 400 орчим айл өрхөөс 237 иргэнд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг дарга хуулиар эрх олгогдоогүй байхад олгосноор практикт маргаан үүсэж Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж тэр хавьд оршин сууж буй иргэдийн хооронд хурц зөрчилдөөн үүсээд байна.
Хан-Уул дүүргийн ХI хорооны нутаг дэвсгэр Америк дунд сургуулийн орчмын 16 өрхийн сууршиж буй газраа “Монос” группийнхэнтэй булаацалдаж байгаа. “Монос” групп тухайн газрыг ашиглах гэрчилгээтэй бол иргэд амьдарч буй газраа эзэмших эрхийн гэрчилгээг Засаг даргаасаа авсан гэдэг. Уг маргаан иргэд болон аж ахуйн нэгжийн хооронд чулуу бороохойдоо хүрсэн тэмцэл болсон байна.[23]
 Энэ мэт Засаг даргын дээрх хууль бус шийдвэртэй холбоотой маргааныг шүүхээр тухайн үед шийдвэрлэж байв.[24] Эндээс авч үзвэл ТХГНТ хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар...” гэж заасныг мөн хуулийн 29, 36 дугаар зүйлийн 36.1-д тусгай хамгаалалттай газрыг аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулах шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага /Байгаль орчны яам/ гаргахаар заасныг, хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн ашиглуулж болохоор заасныг, мөн хуулийн 37 дугаар зүйл 37.1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36.1-д заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээг өрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасныг үндэслэн УИХ-ын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангилалыг шинэчлэн тогтоох тухай” 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 26 тоот тогтоолд: Дараахь газар нутгийг дархан цаазтай газарт хамааруулж дор дурьдсанаар нэрлэсүгэй....3/ Улаанбаатар хотын урд хэсэгт орших “Богдхан уулын дархан цаазат газар” гэж заасан байна. Мөн тогтоолоор уг дархан цаазат газрын хилийн заагийг тогтоож заасныг.
Мөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д Улсын тусгай хэрэгцээний газарт тусгай хамгаалалттай газар хамаарахаар заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйл дэх дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаарх эрх хэмжээний талаар заасныг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д Аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх эрх Засаг даргад хуулиар олгогдоогүй байхад хууль зөрчин шийдвэр гаргасан байна.
Хууль бус шийдвэртэй нэг хэсэг иргэд дээрх газар нутагт оршин сууж газар эзэмшиж байхад огт шийдвэргүй буюу Газрын тухай хуулийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчин оршин сууж байгаа иргэд ч байна. Хэдийгээр Монгол Улсын иргэн оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй боловч энэхүү эрхийг хууль зөрчиж эдлэх, бусдын хууль ёсны эрхийг зөрчих нь зүйд нийцэхгүй асуудал билээ.
Түүнчлэн 2008 оны наймдугаар сарын 13-нд Байгаль орчны сайд 271 дүгээр тушаал гарган “Богд хан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар газар ашиглах түр журам” гаргажээ. Дээр дурдсанаар ТХГНТ хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д[25] эл зориулалтаар газар ашиглах эрх олгохыг хорилодог ийм шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгвэл одоо Нүхтийн аманд 131 айл байгаагийн 76 нь зуслангийн зориулалтаар газар ашиглаж, 55 айл амины орон сууц бариад суурьшссан байгаа аж.[26]
Энэ мэт нэг талаас төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, нөгөө талаас ТХГНТ хууль, Газрын тухай хууль зөрчин илт хууль бус шийдвэрийн дагуу газар эзмшиж буй иргэд хоорондын маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
3.3 Газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж хоорондын зөрчил
Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах асуудлаар төрийн тодорхой нэг албан тушаалтан субьектийн хууль бус, бодлого, төлөвлөлтгүй шийдвэр үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжийн хооронд маргаан зөрчилдөөн үүсэх, үүнээс үүдэн иргэдийн эд хөрөнгө, цаг хугацаа, эрүүл мэнд хохирох тохиолдол амдрал дээр их гарч байна.
Тухайлбал: нэлээд тооны аж ахуйн нэгжид газар ашиглах зөвшөөрлийг анхнаас нь тооцоо, судалгаагүй, замбараагүй олгочихоод эргээд эрх бүхий байгууллага нь бөөнөөр нь олноор нь зөвшөөрлийг нь хүчингүй болгох явдал байна.[27]
Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрлийн дагуу газар ашиглаж байгаа аж ахуйн нэгж болон хууль ёсны зөвшөөрөлгүй иргэд хоорондын зөрчил нэлээдгүй гардаг байна.[28]
Түүнчлэн Зайсангийн аман дахь тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхтэй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон зарим газарт тухайн нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэд хооронд маргаан гарахад тэдгээр иргэд тухайн аж ахуйн нэгж байгууллагаас мөнгөн төлбөр авч улмаар шүүхийн шатанд эвлэрсэн тохиолдол ч байх юм.[29]
Иймэрхүү байдлаар хэн нэг субьектийн бодлого үйл ажиллагаа, хууль бус шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлаас үүдэлтэйгээр иргэд, аж ахуйн нэгжийн хооронд маргаан зөрчилдөөн үүсэх үүнээс үүдэн иргэдийн эд хөрөнгө, цаг хугацаа, эрүүл мэнд хохирох тохиолдол  гарч байна.
3.4Тусгай хамгаалалттай газар нутаг ба ашигт малтмал олборлолтын асуудал тойрсон зөрчил
Экологийн талаас нь судлаад зайлшгүй тусгай хамгаалалтад авах ёстойг тогтоодог боловч ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахаар тооцож буй зарим газар нутгийг хамгаалалтад авах боломжгүй болдог. Ийм тохиолдолд тухайн газар нутгийг хамгаалах, эсвэл орд газрын хэлбэрээр ашиглах нь өнөөгийн болон цаашдын хөгжилд үзүүлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдлоороо аль нь илүү ашигтай болохыг сайтар судалж, шинжилсэний үндсэн дээр шийдвэр гаргах нь чухал юм.[30] Өөрөөр хэлбэл газар нутгийг тусгай хамгаалалтад орон нутгийн хэмжээнд болон улсын хэмжээнд авах асуудал, хамгаалалтаас чөлөөлөх тухай асуудал практикт аль аль нь зөрчил үүсгэдэг байна. ТХГН-ийг хамгаалалтаас гаргах /чөлөөлөх/ асуудал нэлээд гардаг. Уг нь газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг ТХГН болгох зорилт бий[31]. Энэ нь боломжит тоо бөгөөд дэлхийн улс орнууд ч энэ хувийг баримталж байна. Харин манайд газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах нь мөн л ашигт малтмал хайх, олборлохтой холбоотой үйлдэл болж байна. Тухайлбал говийн их дархан цаазтай газар, Онон-Балжийн дархан цаазтай газруудаас 21.5-65.4 хувь хүртлэх хэмжээний нутаг дэвсгэрийг алт олборлолт, зам тавих, гүүр барих шалтгаанаар хамгаалалтаас гаргах саналыг УИХ-д оруулж байжээ. Гэвч УИХ төрийн бодлогыг хэрэгжүүлэх, байгаль хамгааллын үүднээс хандаж, тусгай хамгаалалтаас гаргаагүй байна.[32]
 2004 онд хийсэн Байгаль орчны аудитын тайланд “дээр дурдсан ТХГН-т авахаар төлөвлөсөн газруудаас хамгаалалтад ороогүй  нэр бүхий 25 газар нутгийн талбай нь “ашигт малтмалын ордын илэрцтэй, зарим газар хэсэг нь давхцсан, ашигт малтмалын лиценз олгогдсон, саналын үндэслэл боловсрогдож байгаа зэрэг шалтгаанаар хойшлогдож сүлжээг өргөтгөх төлөвлөгөө бүрэн хэрэгжсэнгүй гэжээ.”[33] Хамгийн сүүлийн үеийн жишээ нь Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоол юм. Зарим газрыг нөөцөд авах тухай энэхүү тогтоолоор тусгай хамгаалалттай зарим газар нутгийг улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын судалгаа хийгдсэн ашигт малтмалын илэрц бүхий зарим орд газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргах утга бүхий тогтоол юм. Дэлхийн аль ч орны ТХГН-ийн тухай хуулинд хамгаалалтаас гаргах заалт байдаггүй нь нэгэнт хамгаалалтад авсан бол хамгаалалтаас гаргахгүй гэсэн санаа юм. Харин газар нутгийг тухайн ТХГН-ийн дотоод бүсийн хил заагийг өөрчлөх, ТХГН-ийн ангилалыг өөрчлөх, ТХГН-ийн тухай хуульд заасан дэглэм, түүнд нийцүүлэн гаргасан хамгаалалт, ашиглалтын нийтлэг болон онцолсон горимд өөрчлөлт оруулах замаар асуудлыг зохицуулж болно гэж шинжээчид үздэг.[34] Аливаа улс орон зарим газраа хэсэгчлэн тасдаж, хамгаалалтад авах зайлшгүй шаардлага нь олон улсын хэмжээнд биологийн нэг төрөл зүйл, амьтан, ургамлыг хамгаалахад дангаар нь бус, тэдгээрийг амьдрах таатай орчин, байгальтай нь хамт бөөцийлөх хэрэгтэй хэмээн үздэг. Үүнийг дэлхийн улс орнууд “Экосистемийн хандлага” гэж нэрлэдэг. Харин хэрэгжүүлэх ганц боломж нь тусгай хамгаалалттай газар нутагт бүрддэг хэмээн дэлхий нийтээрээ хэдийнээ хүлээн зөвшөөрсөн.[35]
Дээр дурдсан “Талбайг нөөцөд авах тухай” Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоол[36]-ын 2-ын “а”-д заасан “Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж дууссан талбай” гэсэн 2 дугаар хавсралтын “3/Тал нуур, 4/Их хорго, 6/Дөшхайрхан, 10/Ембүү-Уул, 11/Зост-Өндөр, 17/Улаан даваа, 19/Баян-Уул, 23/Нөмрөгийн гол” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр, ... үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт гарч улмаар Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр тогтоол[37]-оор Засгийн газрын тогтоолын дээрх хэсгийг хүчингүй болгож шийджээ.[38]
“Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны ... 86 дугаар тогтоолын ... 2 дугаар хавсралтад заасан 25 газрын талбайд тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл ... сонгон шалгаруулалтын журмаар олгохоор шийдвэрлэсэн эдгээр талбай улсын тусгай хамгаалалттай газарт багтаж байгаа бөгөөд Засгийн газрын 86 дугаар тогтоолоор нөөцөд авах нэрээр улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрчээ.[39]

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлон 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;”, 8 дугаар зүйлд Улсын Их Хурлын бүрэн эрхийг тодорхойлон 8.1.3-т “улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;” гэж маш тодорхой хуульчилсан байна.

ТХГНТ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох;” гэсэн асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхэд, мөн Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох;” гэдэг асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхэд тус тус хамааруулж заажээ.
Энэхүү тусгай хамгаалалттай зарим газар нутгийг ашигт малтмалын ашиглалтын талбайд хамааруулахаар заасан тогтоолыг тухайн үед иргэний нийгмийн байгууллагууд иргэдийн зүгээс шийдвэртэй эсэргүүцсэний үр дүнд Засгийн газрын дээрх тогтоолын холбогдох хэсэг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгосноор дээрх газар нутаг хамгаалагдаж үлджээ.

3.5 Газар зохион байгуулалтын төлөвлөлтгүй, замбараагүй байдал, стандарт шаардлагад нийцүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулсанаас үүдсэн зөрчил
Туул голын хамгаалалтын бүсэд замбараагүй газар олгосноос голын голдирлын сайр, уулын үерийн амыг хааж хашаа байшин орон сууц барьсан байна. Ингэснээр өнгөрсөн зуны үерээс болж автозам, гүүр эвдэрч байшин барилга усанд автсан, зарим айл хашаандаа худаг гаргасан, бохир усаа агуулах нүх, цооног гаргасан байна.[40]
2009 оны зун Улаанбаатар хотын нутаг дэвсгэр орчим ширүүн борооны улмаас үүдэлтэй уруйн үер болсон билээ.Энэ асуудлыг сөхсөн учир нь энд мөн тусгай хамгаалалттай газар нутаг болох Зайсангийн аманд газар олголтын замбараагүй төлөвлөлтгүй байдал иргэд, аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хохирол нилээд учирсан байдаг. Тухайлбал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 07-75/1851 тоот дүгнэлтээс харагддаг.
Дүгнэлтэд дурдсанаар нэр бүхий компаниудын хаалт, төмөр бетонон хаалт, хашилт уруйн үерийн ширүүн урсац зэргээс үүдэн мөн тэнд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий компанийн барилгын зоорийн давхар усанд автах, зам, гүүр эвдэрсэн үйл явдал болсон билээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр Зайсангийн амны үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2010 онд барихаар төлөвлөсөн байхад түүнээс өмнө нь барилгажуулж эхлэн тус амын сайрын зүүн эрэг зэрэгт бетонон хашлага барьж голдирлыг багасгасан, мөн гольдрил дээр 1,7 м х 0,7 м хэмжээтэй 500 м урт суваг барьсан зэрэг шалтгаанаас болж үерийн ус хашигдсан сайр, сувгаар багталгүй тэнд газар ашиглан үйл ажиллагаа явуулж буй компаниудад хохирол учруулжээ. Энэ нь Хот байгуулалтын тухай [41] хуулийн 10.1.8 “инженерийн бэлтгэл ажилд хяналт тавих” 21.1.2 “хот, тосгон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ инженерийн бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр... барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж зохицуулах”, 23.1.4 дэх “байгалийн болон гэнэтийн осолд өртөх магадлалтай бүсэд хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах” гэсэн заалт, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэргийг зөрчсөнөөс болжээ.[42]
Түүнчлэн Зайсангийн аманд 152 аж ахуйн нэгжид нэг дор төвлөрүүлэн аялал жуулчлалын зориулалтаар ямар ч төлөвлөлтгүйгээр газар олгосон нь жуулчны баазын стандарт болох хоорондоо 10 км-ийн зайтай байх[43] заалтыг зөрчсөн гэж МХЕГ-ын байцаагчид дүгнэж байгаа юм. Тэдгээр компани орон сууцаа 2004, 2007 оноос барьж ашиглалтад оруулсан бөгөөд ихэнхийг нь улсын комисс хүлээн аваагүй байгаа аж. Зайсангийн аманд баригдсан орон сууцны таван байшинг улсын комисс хүлээн авсан юм байна.[44] Эндээс ТХГНТ  хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь заалт болох “Аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэсэн заалт хэрхэн хэрэгжиж, хэрэгжүүлж байгааг харж болохоор байна.
Дүгнэлт
Дээрхээс дүгнэн авч үзвэл манай улс Тусгай хамгаалалттай газар нутгаа тусгайлан хамгаалж чадаж байна уу? гэдэг асуудал хурцаар тавигдаж байна. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалтын оновчтой бус, төлөвлөлтгүй байдал, хуулийг хэрэгжүүлэх ажлын үр дүнгүй байдал, эрх бүхий албан тушаалтны хариуцлагүй үйлдэл, эдийн засгийн ашиг сонирхол, эрх зүйн зохицуулалтын уялдаагүй, дутмаг байдал зэрэг нь дээрх асуултыг тавихад гарцаагүй хүргэж байна. Тодорхой төрийн зарим албан хаагчийн хууль зөрчсөн, шударга бус үйл ажиллагаанаас үүдэн иргэд, аж ахуйн нэгжийн хооронд хоёрдмол ойлголт хандлага үүсч энэ иргээд хууль зөрчигдөх үндэс болж буйг дээр дурдсан Богдхан уулын дархан цаазат газрын өнөөгийн байдлаас харж болохоор байна. Эндээс харахад дараах асуудал анхаарал татаж байна.
1.Хэдийгээр тухайлсан зориулалт зааж газар ашиглаж болохоор ТХГНТ хуульд заасан боловч зохицуулалт тодорхой бус өөрөөр хэлбэл уг хуульд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгоно гэсэн боловч аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгжид гэж тодсогосон заалт хуульд байхгүйгээс дурын иргэн, аж ахуйн нэгж аялал жуулчлал нэрийн дор газар ашиглах эрх аван улмаар зориулалтын бусаар ашигласан байхад хүчингүй болгох үүний улмаас тухайлсан иргэнд учруулсан хохирлыг төрийн зохих байгууллага хариуцахгүй байна.
2. Нэгэнт төрийн байгууллага албан тушаалтны  шийдвэр, үйл ажиллагаа нь анхнаас илтэд хууль бус буюу хуулиар эрх олгогдоогүй асуудлаар гарч хууль зөрчсөн байхад дараачийн шатанд төрийн зохих байгууллага үүнийг нь эрх зүйн хувьд баталгаажуулж байгаа нь хуулийг гажуудуулж буйн илрэл. Энэ нь зориулалт өөрчлөн зөвшөөрөл олгоод үүний дагуу тухайн тусгай хамгаалалттай газарт орон сууцны зорилгоор барилга орон сууц бариад байхад үүнийг баталгаажуулан тухайлбал улсын комисс хүлээж авах, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэх гэх мэт үйлдэл гарч байна. Энэ нь иргээд эрх зүйг хууль ёсыг үгүйсгэх негатив[45] хандлагыг иргэдэд төрүүлэх сөрөг үр дагавар үүсгэж байна.
3. Тухайлсан харилцааг зохицуулсан хуульд тодорхой заасаар байхад хууль хэрэгжүүлэх шатанд хууль зөрчиж, хуулийн биелэлтийг хөсөрдүүлсэн холбогдох төрийн албан хаагчид хариуцлага тооцох, Төрийн албаны тухай хуулийн[46] 4 дүгээр зүйлийн 4.1- дэх хэсэгт зааснаар “... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлбэл аливаа төрийн албан хаагч бүхий л үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг иш үндэс болгож ажиллах ёстой. Гэтэл энэ үндсэн суурь зарчмыг гажуудуулж хууль бус шийдвэр үйл ажиллагаа явуулсан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчим бий. Өөрөөр хэлбэл төрийн тодорхой албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулж буй хохирлыг төр хариуцах үр дагавар үүсэх юм.
4.Эдийн засгийн ач холбогдлыг нь илүүтэй харгалзан байгаль экологид нөлөөлөх байдлыг чухалчлаагүйгээс орон нутгийн чанартай болоод улсын тусгай хамгаалалттай зарим газрыг хамгаалалтнаас чөлөөлөх үүний улмаас байгальд хохирол учирсан тохиолдол гарах боллоо.
5. Хууль хэрэгжүүлэх шатанд дүүргийн газрын алба, Засаг даргын Газрын тухай хуулиар[47] олгосон эрх хэмжээний асуудал тухайлбал газраас албадан чөлөөлөх асуудал, үүссэн маргааныг шийдвэрлэх асуудал практикт жинхэнэ утагаараа хэрэгжиж чадахгүй байна.
6.ТХГНТ хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар ашиглах эрх нь тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр л дуусгавар болохоор заасан байна.
Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохоор заасан заалтууд ТХГНТ хуульд хамаарахааргүй өөрөөр хэлбэл газар эзэмших, ашиглах эрхийн зөрүүтэй байдал эдгээр хуулийн хоорондын харилцан уялдаа дутмаг байгааг харуулж байна.
7. ТХГН дахь газар ашиглах эрхийн асуудал, Газрын тухай хуулиар газар ашиглах, эзэмших эрхийн зааг ялгааг нарийн гаргаж хуулийн дагуу тусгай хамгаалалттай зарим нутагт газар ашиглуулаагүйгээс үүдэн иргэд хооронд зөрчил үүсч улмаар эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байна. Энэ талаар тодорхой зарим жишээ баримтыг дээр дурдсан болно. Энэ нь Монгол Улын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан: “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн үндсэн заалтын хэрэгжилтийн асуудлыг ч дээрх тохиолдолд эргэж харахад хүргэж байна.
8. Дан ганц ТХГНТ хууль гэлтгүй газар ашиглалтын төлөвлөлтгүй байдлаас үүдэн холбогдох бусад олон хууль зөрчигдөж байна. Тухайлбал: Газрын тухай хууль, Хот байгууллалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалт. Энэ талаар өмнөх хэсэгт авч үзсэн болно.

Санал, зөвлөмж
Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарах зарим асуудал, нийтлэлд дурдсан зөрчилтэй холбогдуулан дэвшүүлэх санал, зөвлөмж

ь Байгалийн үзэсгэлэнт газар нутаг, түүнийгээ дагасан аялал жуулчлалынхаа орлогоороо улсынхаа төсвийн нэлээдгүй хувийг бүрдүүлээд юмуу улсаа аваад явчихдаг зөв менежменттэй орон дэлхийд багагүй байна.[48] Тэдгээр байгалийн үзэсгэлэнт газар нутгийн дийлэнх нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байдаг. Иймээс эдгээр газар нутгаа хайрлан хамгаалж, зөв бодлого явуулж гэмээ нь дан ганц ашигт малтмалын орд газар түүний орлогод тулгуурлахаас сэргийлж алсын хараатай экосистемийнхээ аюулгүй байдлыг хангах бодлогыг давхар барьж явуулах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын лиценз олголтыг экологийн ач холбогдлыг нь харгалзан шийдвэрлэдэг, орон нутгийн удирдах байгууллага лиценз олгох шийдвэр гаргадаг тогтолцоог өөрчлөх эрх зүйн үндсийг бий болгоход анхаарах ёстой.ТХГН дахь газар ашиглалт, аялал жуулчлалын менежментийг ТХГН-ийн тухай хуульд нийцүүлэн оновчтойгоор боловсруулах зүй ёсны шаардлага байна.
ь Хот байгуулалтын тухай хуулийн 10.1.8 “инженерийн бэлтгэл ажилд хяналт тавих” 21.1.2 “хот, тосгон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ инженерийн бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр... барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж зохицуулах”, 23.1.4 дэх “байгалийн болон гэнэтийн осолд өртөх магадлалтай бүсэд хот байгуулалтын үйл ажиллгааг хязгаарлах” гэсэн заалтын хэрэгжилтийг хангуулж ажиллах. Зөвхөн эрх бүхийн байгууллага нь газар ашиглах зөвшөөрөл олгоод орхидог биш хот төлөвлөлт, экологийн нөхцөл, байгальд үзүүлэх нөлөөл зэргийг цогцоор нь судалж байж шийддэг байх;
ь ТХГН-т даацыг тооцолгүйгээр аялал жуулчлал явуулах эрхийг хавтгайруулан олгосноос байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Нэг ёсондоо аялал жуулчлал явуулах олон улсын стандарт энд орхигджээ.[49] ТХГН-т аялал жуулчлал явуулах үйл ажиллагааг Аялал жуулчлалын тухай хуулиар нарийвчлан зохицуулах эсхүл ТХГН-ийн хуульд тодруулж нэмэлт оруулах;
ь  2030 он гэхэд улсын нийт нутаг дэвсгэрийн 30 хүртэл хувийг тусгай хамгаалалтад авч, ТХГН-ийн зохистой харьцааг бүрдүүлэх зорилт тавьж 1998 онд УИХ-аар баталсан “ТХГН-ийн үндэсний хөтөлбөр”-т заасны дагуу газар нутгийг тусгай хамгаалалтад авах асуудлыг байнга бодлогоор нэмэгдүүлж байх;
ь Байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, үзэсгэлэнт, дурсгалт байдлыг нь харгалзан ТХГН-ийг авахын зэрэгцээ амьтны аймгийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авч болохыг анхаарч судалж үзэх;
ь ТХГН-т аялал жуулчлал явуулах журмын 1.3-т “ТХГН-т явагдах аялал жуулчлал нь тухай ТХГН-ийн унаган төрх, экологийн даацыг алдагдуулахгүй байх, нөхцөл шаардлагыг бүрэн хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр явагдана.” гэж заасан журмаас харахад байгаль орчинд сөргөөр нөлөөлж үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд хэрхэн хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Цаашид тус нутаг дэвсгэрт газар ашиглахтай холбогдсон дүрэм журмыг боловсронгуй болгох;
ь Газрыг хууль бусаар ашиглаж байгальд хохирол учруулж унаган төрхийг нь алдагдуулсан, нөхөн сэргээгдэхгүй болгосон нөхцөлд гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх журам, газрын экологи эдийн засгийн үнэлгээ, түүнийг тооцох аргачлалыг боловсруулж мөрдүүлэх;
ь Богдхан уулын ДЦГ-ын Зайсангийн ам хязгаарлалтын бүсэд хууль зөрчин хууль ёсны зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаагаас дархан цаазат газрыг ердийн эдэлбэр газраас ялгагдахааргүй байдалд хүргэж байна. Иймд эдгээр иргэдийн газар эзэмшлийн асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх. Орон нутгийн засаг даргын хууль бус шийдвэрийг хүч ингүй болгож дахин ийм зүйл гаргахгүй байх.
ь ТХГНТ хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт болон түүний талаархи саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.” 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэжээ. Эдгээр хуулийн заалтыг хэлбэрэлтгүй нэг мөр мөрдөж хэрэгжүүлдэг байх. Практикт зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр л гол асуудал шийдэгдэх нь түгээмэл байна.
ь ТХГН-ийн хамгаалалтын захиргаа нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд хяналт тавьдаг байх байгаль орчны хяналтыг сайжруулах;
ь ТХГНТ хуулийн газар ашиглахтай холбоотой 27.9, 33.1, 36.1-д дурдсан заалтууд нь мөн хуулийн 12, 18 дугаар зүйлтэй зарим талаар зөрчилдөж байгааг анхаарч цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарч үзэх;
ь ТХГН тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь заалтыг зөрчин зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн газар ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгож их хэмжээний нөхөн төлбөр тооцож хариуцлага хүлээлгэдэг тогтолцоотой байх. Цаашлаад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа албан ёсоор явуулдаг туршлагатай хуулийн этгээдэд зориулалтын дагуу газар ашиглах зөвшөөрөл олгодог болох талаар ТХГНТ хуулийн 27,33, 36 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтад өөрчлөлт оруулах.
ь ТХГН тухай хууль, ТХГН-ийн орчны бүсийн тухай хууль, Газрын тухай хууль, Аялал жуулчлалын тухай хууль, холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөг өөр хооронд нь уялдуулах судалгааны ажлыг хийж үр дүнг хэрэгжүүлэх;
ь Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж болон нутгийн оршин суугчдын хооронд үүссэн газрын маргаан хэн нэгэн буруутай албан тушаалтны шийдвэр, хууль хэрэгжүүлэх ажлыг дорвитой зохион байгуулаагүйгээс үүдэн гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд хүрэх, иргэд байгууллага, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох явдал байгааг анхааралдаа авч холбогдох ажлыг оновчтойгоор зохион байгуулах;
ь НҮБХХГ-ийн “Монгол Улсын эдийн засаг, экологийн эмзэг байдал ба хүний аюулгүй байдал” судалгаагаар “... эмзэг байдлыг багасгахын тулд шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулах, хууль, удирдлага, санхүүгийн ил тод, ойлгомжтой байдлыг бий болгох, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, удирдлага олон нийтийн оролцоог хангах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж өргөн цар хүрээг хамруулж байж амжилтанд хүрнэ”[50] гэж дүгнэжээ. Эндээс харахад экологийн эмзэг давхаргын асуудалд хандахдаа цогц байдлаар нь тухайлбал тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох асуудлыг шийдвэрлэхтэй зөв бодлого, төлөвлөлттэйгээр хяналтын механизмыг оновчтой хэрэгжүүлдэг байх нь зүйтэй юм.

Negative 1. Няцаалт; эс хүлээн зөвшөөрөл, 2. үгүйсгэсэн үйл баримт; (хэн нэгни үйлдэл хийгээгүй үйл баримт) 3. Дутагдал, 4. татгалзал  Нарангэрэл С.  “Хууль зүй судлалын Англи-Монгол тайлбар толь” Уб., 2009. “Мөнхийн үсэг, 607- дахь тал
Ишлэл, зүүлт

[1] Уг нийтлэл Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2011 оны 2 дугаар улирлын дугаарт нийтлэгдсэн.
[2] “Тусгай хамгаалалтттай газар нутгийн өнөөгийн байдал” Байгаль орчин, аялал жуулчалын яамны мэдээлэлээс www.mne.mn  (хамгийн сүүлд: 2011.3.5)
[3] Мөн тэнд
[4] “Төрийн мэдээлэл”  эмхтгэл 1992 он  ¹1-т нийтлэгдсэн.
[5] “Төрийн мэдээлэл”  эмхтгэл 1995 он  ¹2-т нийтлэгдсэн.
[6] “Төрийн мэдээлэл” эмхтгэл 1997 он ¹11-т нийтлэгдсэн.
[7] Базар.Ч /Рh.D/ “Тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн байдал эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” судалгааны ажил       
  Бодлогын судалгаа, шинжилгээ I боть Уб., 2009. Мөнхийн үсэг, 471 дэх тал
[8] “Төрийн мэдээлэл” эмхтгэл  2002 он ¹27-д нийтлэгдсэн.
[9] “Тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн байдал” Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээлэл http://www.mne.mn/ (хамгийн сүүлд: 2011.3.5)
[10] Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албаны мэдээлэл “Богдхан уулыг дархалж ирсэн түүхээс” http://www.bogdkhanuul.mn/content-id/2 (хамгийн сүүлд: 2011.03.10)
[11] Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албаны мэдээлэл “Богдхан уулыг дархалж ирсэн түүхээс” http://www.bogdkhanuul.mn/content-id/2  (хамгийн сүүлд: 2011.03.10)
[12] Базар Ч., Мягмарсүрэн Д. ”Дархан цаазат Богдхан уулан дахь газар ашиглалтын өнөөгийн  байдал, гарч буй зөрчил цаашид анхаарах зүйлс” Бодлогын судалгаа, шинжилгээ II боть.Уб., 2009. Мөнхийн үсэг, 110 дахь тал
[13]Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо. Эхэлсэн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, дууссан 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглалт, олголттой холбогдсон зүйл, заалтуудын хэрэгжилтийн байдалтай холбоотой “Богдхан уул”-ын дархан цаазат газар болон горхи тэрэлж, хөвсгөлийн байгалийн цогцолборт газруудад шалгаж, танилцсан баримт бичиг. 6 дахь талд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо. Эхэлсэн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, дууссан 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
[14] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1, 9.2 дахь хэсэг
[15] Мөн хуулийн 33 дугаар зүйл 33.1 дэх хэсэг
[16] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглалт, олголттой холбогдсон зүйл, заалтуудын хэрэгжилтийн байдалтай холбоотой “Богдхан уул”-ын дархан цаазат газар болон горхи тэрэлж, хөвсгөлийн байгалийн цогцолборт газруудад шалгаж, танилцсан баримт бичиг. 7 дахь талд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо. Эхэлсэн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, дууссан 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
[17] МягмарсүрэнД., Энэбиш.Д, “Монгол Улсын дархалсан газар нутгууд” Уб., 2007.Адмон, 135-дахь тал
[18] “Дураараа дургигчид Зайсанг экологийн сүйрэл рүү түлхэж байна.” “Өнөөдөр” сонин 2010 оны 2 дугаар сарын 28-ны өдөр   
   http://www.mongolnews.mn/p/1434  (хамгийн сүүлд: 2011.3.2)
[19] Мөн тэнд
[20] Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албаны мэдээлэл http://www.bogdkhanuul.mn/content-id/107 (хамгийн сүүлд: 2011.3.2)
[21]Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглалт, олголттой холбогдсон зүйл, заалтуудын хэрэгжилтийн байдалтай холбоотой “Богдхан уул”-ын дархан цаазат газар болон горхи тэрэлж, хөвсгөлийн байгалийн цогцолборт газруудад шалгаж, танилцсан баримт бичиг. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо. Эхэлсэн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, дууссан 2009 оны 7 дугаар сарын 21 өдөр
[22] “Дархан ууланд даврагсад” “Өнөөдөр” сонин  2011.3.11 ¹059/4223/
[23] “Зайсангийн иргэд “Монос” –оос 30-50 сая төгрөг авбал нүүнэ гэв.” Өдрийн сонин 2009.9.12 №221
[24] Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 338 тоот шийдвэр
[25] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 12.9/ өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх;
[26] “Дархан ууланд даврагсад” Өнөөдөр” сонин  2011.3.11 ¹059/4223/
[27] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалт зөрчигдөж зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгжид холбогдууулан  БОАЖ-ын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-157 тоот тушаалаар2, А-158 тоот тушаалаар 3, А-159 тоот тушаалаар 2, А-160 тоот тушаалаар 59, нийт 66 иргэн, аж ахуйн нэгжийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/36/2461 тоотоор ирүүлсэн улсын байцаагчийн албан дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.
[28] Хан-Уул дүүргийн эрүүгийн 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоос “Г” ХХК-ны ажилтан  “Ч” 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед Зайсангийн аманд хашаа барих зорилгоор нүх ухаж байсан. Тэр үед нэг эмэгтэй гарч ирээд “та нар жалган дотроо нүхээ ух гэхээр нь би “та нар жорлон ч бариагүй байж эндхийн иргэн гэж хэлэхээс ичээч” гэж хэлсэн. Тэд бид эндхийн уугуул хүмүүс нүх ухуулахгүй байсан. Тэгэхээр нь зургийнхаа дагуу ухаж байна гэсэн гэж хэлсэн гэтэл машинтай хоёр залуу иргээд миний газар ухаж байсан лоомоор дагзруу нэг удаа, шанаа орчим нэг удаа цохьсон. гэсэн мэдүүлэг
 Мөн “Монос” групп тухайн газрыг ашиглах гэрчилгээтэй бол иргэд амьдарж буй газраа эзэмших гэрчилгээг Засаг даргаасаа авсан гэдэг. Уг маргаан иргэд аж ахуйн нэгжийн хооронд чулуу бороохойдоо хүрсэн тэмцэл болсон байна. Өдрийн сонин 2009.9.12 №221
[29] “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Хан-Уул дүүргийн шүүгчийн 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 931 дүгээр захирамж
[30] Базар Ч. /Рh.D/ “Тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн байдал эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь”  судалгааны ажил  Бодлогын судалгаа, шинжилгээ  Уб., 2009. I боть. Мөнхийн үсэг, 471 дэх тал
[31] Монгол Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр” 3 дугаар зүйл 4 дэх хэсэг.
[32] Мөн тэнд  478 дахь тал
[33] Үндэсний аудитын газрын 2004 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу хийсэн байгаль орчны аудит ҮАГ-
   1/2004/09-БОА Улаанбаатар хот
[34] Базар Ч. /Рh.D/ “Тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн байдал эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” судалгааны ажил
   Бодлогын судалгаа, шинжилгээ Уб., 2009. I боть. Мөнхийн үсэг, 479 дэх тал
[35] Цэвээнхэрлэн Ц.“Координатын хулгай буюу бүлгүүдийн лобби” “Өнөөдөр” сонин 2009.05.22 №116/3679
[36] “Төрийн мэдээлэл”  эмхтгэлийн 2009 он ¹31-т нийтлэгдсэн.
[37] “Төрийн мэдээлэл”  эмхтгэлийн 2010 он ¹36-т нийтлэгдсэн.
[38] Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 4 дүгээр дүгнэлтээс

[39] иргэн Г.Мөнхзул 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлээс Үндсэн хуулийн цэцийн 2010
   оны 4 дүгээр дүгнэлт
[40] “Дураараа дургигчид Зайсанг экологийн сүйрэл рүү түлхэж байна.” “Өнөөдөр” сонин 2010 оны 2 дугаар сарын 28-ны өдөр   
   http://www.mongolnews.mn/p/1434 (хамгийн сүүлд: 2011.3.1)
[41] “Төрийн мэдээлэл” эмхтгэл  2008 он №28-д нийтлэгдсэн.
[42] Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 07-75/1851 тоот дүгнэлтээс
[43] MNS 4934-2002 стандартаар жуулчны баазууд хоорондоо дор хаяж 10 км зайтай байрлах ёстой ажээ.
[44] “Дураараа дургигчид Зайсанг экологийн сүйрэл рүү түлхэж байна.” “Өнөөдөр” сонин 2010 оны 2 дугаар сарын 28-ны өдөр  
   http://www.mongolnews.mn/p/1434 (хамгийн сүүлд: 2011.3.1)
[45]  Negative 1. Няцаалт; эс хүлээн зөвшөөрөл, 2. үгүйсгэсэн үйл баримт; (хэн нэгни үйлдэл хийгээгүй үйл баримт) 3. Дутагдал, 4. татгалзал  Нарангэрэл С.  “Хууль зүй судлалын Англи-Монгол тайлбар толь” Уб., 2009. “Мөнхийн үсэг, 607- дахь тал
[46] “Төрийн мэдээлэл”  эмхтгэлийн 2008 он ¹28-т нийтлэгдсэн.
[47] Газрын тухай хуулийн 40, 41, 60  дугаар зүйл.
[48] Египет, Тайланд, Малайз гэх мэт.
[49] БазарЧ. /Рh.D/“ Тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн байдал эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” судалгааны ажил  Бодлогын судалгаа УБ., 2009 он. I боть. Мөнхийн үсэг, 483 дахь тал
[50] “Монгол улсын эдийн засаг, экологийн эмзэг байдал ба хүний аюулгүй байдал” UNDP Monolia Уб., 2005, 106 дахь тал

АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ЭРХ



                                                                     Уугуул нутгийнхаа унаган эзэн нь баймаар байна.

Түлхүүр үгс: Үндсэн хууль, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал ашиглах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, оршн суух газраачөлөөтэй сонгох эрх

Монгол Улсын Үндсэн хуулийн[2] 16 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”: 16 дугаар зүйлийн 16.2-д “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй; 16.3-т: “Хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, 16.18-д “ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох… эрхтэй” гэж заасан. Гэвч өнөөдөр бодит байдалд Үндсэн хуульд заасан эдгээр эрх ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа идэвхтэй явагдаж буйтай холбогдон зөрчигдөх боллоо.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг онцлон хамгаалах болсон шаардлага бол нийгмийн хөгжлийн аж үйлдвэржилтийн /капитализмын/ байгууллын үр дагавар бөгөөд техникийн болон мэдээллийн зууны соёл иргэншлийн гарцаагүй үр дагавар мөн. Үйлдвэржилт хөгжих, техник, шинэ технологи хүмүүсийн үйл ажиллагаанд нэвтэрч өргөн хэрэглэгдэх болсноор орчин тойронд аюул учруулах зүйл, хөдөлмөрийн осол аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй техникийн дүрэм журмыг чанд сахих асуудал хүний эрхийн нэг чухал зүйл болж байна.[3]

Өөрөөр хэлбэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нийгмийн, техник технологийн, үйлдвэржилтийн хөгжлийн явцад зөрчигддөг болох нь тодорхой байна. Энэ нь өнөөгийн уул уурхайн тоног төхөөрөмж, машин техник, технологи, уул уурхайн олборлолт явуулж буй ажиллагаанаас харагдаж байна.

1991 онд Алт хөтөлбөр[4], 2006 онд Гадаадын хөрөнгө оруулалтаар стратегийн орд газруудыг ашиглах тухай шийдвэр гарснаар уурхайн салбарыг түлхүү хөгжүүлэх бодлого баримтлан уг салбар асар хурдацтай өсч үр дүнд нь улсын ажиллах хүчний 40%-ийг ажлын байраар хангадаг мал аж ахуй, газар тариалан ба мөн аялал жуулчлалын салбарууд лиценз олголт, байгаль орчны доройтлоор эзэмшиж буй газраасаа шахагдаж малгүй, газаргүй иргэд хот руу чиглэх нүүдэл ихсэж, хүний эрхийн зөрчлүүд ихээхэн нэмэгдсэн.[5]

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтийн албан ёсоор мэдэгдэж байгаагаар Монгол Улсад өнөөдрийн байдлаар 4077 лиценз хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр лицензээр газрын доорх баялагтайгаа гадаад дотоодын хувь хүмүүсийн эзэмшилд очсон газрын нийт хэмжээ Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ гэсэн найман аймгийн нийт газар нутагтай тэнцэх хэмжээний юм байна. Монгол Улс 300 гаран сумтайгаас 90 орчим хувьд нь уул уурхайн лиценз олгогдсон, тал орчим хувийнх нь нийт нутгийн 50 дээш хувь лицензийн талбайд орсон байна[6]. Зөвхөн Өмнөговь аймагт[7] 489 лиценз хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас Гурвантэс суманд[8] гэхэд 84 лиценз олгосон байна.[9] Мөн аймгийн Цогт Цэций, Ханбогд сум, Төв аймгийн Заамар сумын нийт газар нутгийнх нь 90 хувь нь лицензийн талбайд орсон тухай мэдээлэл байна.[10]

2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулийн талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.

Энэ хуульд зааснаар Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.

Хуулийн дагуу хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсын татвар төлөгч хуулийн этгээдэд олгосноор ашигт малтмал эрэх, хайх, ашиглах лицензийн дагуу үйл ажиллагаа явуулна.

Ийнхүү ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал ашиглах лицензийн талбайд бэлчээрийн газар, сум, суурингийн ойр орчмын газар, түүх соёлын дурсгалт газар[11], байгалийн үзэсгэлэнт газар[12] нутаг хамаарагдах болсноор иргэдийн эрх зөрчигдөж, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдах боллоо. Эдгээр зөрчлөөс зөвхөн иргэдийн эрх зөрчигдөж буй нөхцөл байдлыг авч үзэв. Өөрөөр хэлбэл байгаль орчинд хохирол учруулж буй үйл ажиллагааны талаар хөндөлгүй орхив.

Хэдийбээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаатай холбоотойгоор байгаль орчинд хохирол учруулж буй үйл явц нэлээд байгаа энэ нь хүний эрх зөрчигдөх үндэс суурь нь мөн боловч уг асуудлыг дараагийн нийтлэл, судалгааны тайланд хамруулахаар зорьж эл өгүүлэлд иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өвлүүлэх, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буйд тухайлан анхаарал хандуулахыг зорилоо.

  Дээрх эрх, эрх чөлөө нь ашигт малтмал ашиглах үйл ажиллагаатай холбогдон хэрхэн зөрчигдөж буйг жишээ баримтад тулгуурлан авч үзвэл: Үндсэн хуулийн 16.3-т: “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан.

Бодит байдалд линценз олгохын өмнө одоогийн эзэмшиж буй эзнээс газрыг эргүүлэн төрийн мэдэлд авах, газар, түүний дээр буй үл хөдлөх хөрөнгө ба бизнесийн өмчийн үнэлгээ хийх, нөхөн олговор олгох үүрэг хэрэгжихгүйгээс мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал эрхэлдэг иргэд, байгууллагууд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдэд газраа алдах шууд болон уурхайн шууд бус сөрөг нөлөөлөлд өртөж газраасаа шахагдан гарч байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд л гэхэд сумын иргэдийн эсэргүүцлийг[13] үл харгалзан сумын төв, бэлчээр, хадлан тариалан бүхий газрын зориулалтыг өөрчлөн хайгуул, олборлолт эрхлэх лиценз олгожээ.[14]

Цогтцэций сумын[15] Сийрст, Цагаан-Овоо багийн уул уурхайн болон замын дагуу 59 өрхийн 231 ам бүл, 5732 мал бүхий айл өрх байдаг байна.

Ханбогд сумын[16] нутаг дэвсгэрт л гэхэд уул уурхайн болон замын дагуу 10.000 орчим мал бүхий 52 өрх байх жишээтэй.[17] Энд дурдсан шууд болон шууд бусаар уурхайн сөрөг нөлөөлд өртөн гэдэгт хэсэг малчин иргэдийн өвөлжөө, хаваржаа, малын бэлчээрийн газар нь ашигт малтмалын лиценз бүхий талбайд шууд хамрагдаж газрыг чөлөөлөхөөс аргагүй байдалд хүрэхийг ойлгоно. Шууд бус нөлөөлөл нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлснээр ойр орчмын иргэд амьдрах нөхцөлгүй болох, эрүүл мэнд, аюулгүй байдал нь эрсдэл бүхий нөхцөл байдалд хүргэж буй тул аргагүйн эрхэнд шахагдан гарах нөхцөл байдлыг  үүсгэдэг байна.

Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрх



Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т баталгаажуулсан энэ эрхийг хамгаалах, хангах төрийн үүрэг нь дэд бүтцийн бэлтгэл хангалгүйгээр олборлох үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого баримталж байгаагаас зарим талаар зөрчигдөхөд хүрээд байна.

 Цөлөрхөг бүсийн сонгомол говь нутгийн нэн эмзэг хөрсөн дээгүүр Таван Толгойн нүүрсийг БНХАУ-ын хил хүртэл 240 км урт, 32 салаа замаар 80-100 тоннын хүнд даацын машинаар стандартын хучлагагүй ил задгай нүүрс тээвэрлэж байгаа, том уурхай тус бүрийн дэргэд нисэх онгоцны буудал байгуулснаас Говийн нутгийн хөрс ба ургамал бүрхүүл эвдэрч, бэлчээр, хадлангийн газрын тоосжилтын хэмжээ хүн, мал ба амьтан амьдрах боломжгүй түвшинд хүрснээр “нүүрсний замын” дагуу аж төрж байсан иргэд шахагдан гарч “дүрвэгсэд” бий болж байгаа явдал юм.

Энэ нь нэг талаас Үндсэн хуулийн 16.18-д “ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох… эрхтэй” гэсэн заасан заалт ч зөрчигдөх шинжтэй болжээ гэж үзэхэд хилсдэхээргүй болоод байна.

Өөрөөр хэлбэл тухайн уугуул нутаг орны, ялангуяа малчин иргэд газар орноо орхин нүүхэд хүрч буй нөхцөл байдлаас харж болохоор байна.

Соёл, зан заншлаа хамгаалан үлдээх, өвлүүлэх эрх. Энэ эрхийн талаар эл сэдэвт дурдах болсон нь тодорхой зарим хүчин зүйлээс үүдэлтэй билээ.

Монголчууд эртнээс нүүдэлчин ахуй, ёс заншил, уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа уламжлан авч хойч үе, ирээдүйдээ үргэлжлүүлэн үлдээдэг маш олон, үнэ цэнэтэй бичигдээгүй алтан дүрэмтэй ард түмэн. Түүгээрээ хойч үе нь тэтгэгдэж, байгалиа шүтэж, байгалиасаа хамааралтай амьжиргаа, ахуйтай онцлог хөгжилтэй ард түмэн.

Соёл, зан заншлаа хадгалан үлдэх энэхүү эрх нь XX зууны сүүл үеэс илүүтэйгээр хөгжиж, энэхүү эрхийг хангах, хамгаалах талаарх дэлхийн улс орнуудын хүлээж буй үүргийг сануулах болсон байна.
Гэтэл манай улсын хувьд ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа ба малчдын ахуй, нүүдэлчдийн соёл, уламжлалын онцлогтой холбоотойгоор дараах сөрөг үр дагавар үүсээд байна.

 Зан заншлын хэм хэмжээ уламжлалын дагуу улирал даган нүүдэллэх уламжлалт мал аж ахуй, монгол ахуйн соёл нь жинхэнэ утгаараа манай хөдөөгийн уугуул нутгийн малчдад хадгалагдан, өвлөгдөн ирсэн билээ.

Энд дурдсан “уугуул иргэн” хэмээх ойлголтын талаар Монгол Улсын болон дэлхий нийтийн түвшинд албан ёсоор нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй юм. Энэ талаар хууль зүйн доктор Б.Гүнбилэг: тодорхой улс оронд төрж амьдарч, сурч суурьшсан хүмүүсийг хэлдэг. Энэ үгийг “ард түмэн” буюу “хүн ам” гэсэн үгтэй хамт хэрэглэх, тодорхойлоход түвэгтэй байдаг. Энэ хэллэгийг нэг мөр тодорхойлсон тодорхойлолт одоогоор үгүй, тэр ч бүү хэл НҮБ-ын Хүний эрхийн хороо, дэд хороод ч нийтээр хүлээн зөвшөөрөх тодорхойлолтыг олж чадаагүй байна гэжээ. Уугуул иргэдийн үндсэн мөн чанарыг дараах байдлаар тодорхойлдог байна.[18] Үүнд:

1.Гарал үүслээрээ анхдагч: Бусад бүлэглэлүүд ирэхээс өмнө уг газарт оршин сууж байсан хүмүүсийн үр сад;

2. Цөөнх: Тухайн улсын сүүлд ирсэн оршин суугчаас тусгаарлагдсан буюу дагавар болдог бүлэг хүн;

3. Сүүлд ирэгсдээс соёлоороо ялгаатай байдаг;

4.Өөрсдийгөө цөөнх гэж үздэг : Өмнө амьдарч байсан уугуул оршин суугчдын үр сад гэж үздэг бөгөөд өөрийн онцгой мөн чанар соёл, газар нутаг, эд баялгаа эзэмшиж үлдэхийг хүсдэг хүмүүсийг ойлгохыг заажээ.

 Дээрхээс харахад яахын аргагүй амьдралын хэв маяг, онцлог шинж монгол ахуй, соёлын уг үндэс нь болсон малчин иргэдийг нутгийн уугуул иргэд гэж ойлгоход буруудах зүйл үгүй мэт.

Гэвч бодит байдалд уул уурхайн компаниуд түрэн орж ирж орон нутгийн малчид шахагдаж буй өнөөгийн нөхцөлд нүүдлийн мал маллагааны соёлоо өв залгамжлуулах боломжгүй болсон өрхийн тоо өссөөр байна[19]. Үүнээс үүдээд монгол ахуй, мал маллагааны уламжлалт өв соёл, зан заншлаа хадгалан үлдэх эрх тэр дундаа орон нутгийн уугуул иргэдийн зарим талаар зөрчигдөхөд хүрээд байна.

Уурхайн үйл ажиллагаанд өртсөн нутгийн малчдын ярианаас[20]

 ... Манай нутагт ажиллаж байгаа алтны компаниудаас бид ямар ч ашиг олж харахгүй байна...нутаг орон, гол усыг маань сүйтгэж, биднийг амьдрах аргагүй болгох юм.

 ... Засаг даргадаа за манай суманд л алт гарвал битгий өгч үзээрэй гэж хэлдэг. Гэтэл байдлаас харахад харин ч бидний хүсэлтийн эсрэг. Алт гарлаа бид авна гээд компанийхан ирвэл тэгээ ав гээд л гарын үсгээ зурдаг юм байна. Тэгээд ингэдэг юм байхдаа л гэж бодох юм байна шүү дээ. Дарга нар л мэддэг, өгдөг, шийддэг юм байлгүй гэж л боддог шүү дээ.

... Бэлчээрийн даац, мал маллагааны асуудал их хүнд байна даа. Манай Орхон багийн алтны уурхай орсон нутгаас 40 гаруй өрх, 20000 гаруй толгой мал нүүхээс өөр аргагүйд хүрсэн. Алтны уурхай нутгийн малчин бидэнд үнэхээр муу үр дагавартай юм байна лээ л гэж хэлэх байна. Тэгээд байгаль орчин, бидний амьдрах орчны тухай ярих ч үг алга. Одоо би бодож байх нээ бидний тэмцэл хууль дүрмээ мэдэхгүйгээс л их алдаж гэж бодож байна. Эхлээд алтны компанийхан бидний нутагт ирээд алт ухаж авч байхдаа их л олон зүйл амлаж байсан. Эсгий, эсгийн гутал, эсвэл мужааны үйлдвэр барьж өгч ажлын байраар хангана, эмнэлэг барьж өгнө гээд л гэтэл одоо бид нүүхээс л өөр замгүй болж хохирч байх шив дээ.

...Малчин бидэнд хамгийн гол зүйл бол ус л байдаг. Одоо нөхөн сэргээлт хийлээ ч гэсэн тэр булаг, ус дахин гарна гэж бодохгүй л байна. Миний мэдэхийн дээрхтэй нийлээд лав л 5 булаг ширгээд байгаа. ... Нэг л мэдэхэд ямар нэг компани манай лицензтэй газар гээд л ороод ирдэг. Нутгийн бид нар юу ч мэдээгүй байхад хүрч ирээд л ухаад унахаар нүүхээс өөр аргагүй болдог.

… Бид нар юу ч мэдэх боломжгүй. Бид ямар газраа өгөхгүй гэж хэлж болох юм биш. Хамгийн сайхан ус, бэлчээртэй газруудад алт ухаж байна шүүдээ. Бид нар алтныханд шахагдаж нүүсээр байгаад нүүх суух газаргүй болж байна.

… Манай сумынхан сүүлийн тав, зургаан жил отроор нүүдэллэж байна. Бид сумаасаа 200-500 км алс орших зэргэлдээх аймаг, сумын нутагт оторлодог. Үүнээс болж манай сумын нэлээд өрх өөр аймаг, сум руу шилжсэн. Шилжих хүсэлтэй өөр олон айл өрх байгаа боловч шилжүүлэхгүй байгаа. Хүүхдийн сургууль, эмнэлгийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмжээ авах зэрэгт их чирэгдэл гарах болсон.

… Одоо надад тэвчиж суух арга алга, нүүх ч газар алга, хэрвээ одоо энэ нутагт маань алтны компани орж ирвэл буу зэвсгээ бариад тэмцэнэ дээ…

Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, газар шударгаар олж авах эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрх

Мөн малчдын өвөлжөө, хаваржаа, намаржаа нь өвөг дээдсээсээ өвлөж авсан үр хүүхэддээ өвлүүлэх үндсэн хөрөнгө юм. Үр удамдаа өвлүүлэх бизнес ба үл хөдлөх хөрөнгө гэж үнэлгээ хийхгүй, төлбөр хийлгүй эзэмшиж байсан газраас зайлуулж байгаагаас мал маллагааны дэд бүтэцгүй, өвлүүлэх хөрөнгөгүй, болсон өрхийн тоо өссөөр байна[21]

Өвөлжөөн дэх малын хашаа нь мал үржүүлэх бизнесийн үндсэн үл хөдлөх хөрөнгө, олон жилийн турш хэрэглэж ирсэн бууцны доорхи газар хөлддөггүй тул хатуу өвлийг давах амин чухал хүчин зүйл болдог. Өвөлжөө нь мал услах худаг, бэлчээр, бүтээгдэхүүнээ борлуулах дөт газар гээд олон хүчин зүйл тооцож сонгосон нүүдэлчин малчны бизнесийн дэд бүтэц юм.

Монголд 100.000 гаран “нинжа” нэртэй малгүй болсон малчид ба ажилгүй ядуу хөдөөгийн хүн ам гар аргаар уурхай эрхэлж байсан бол 2010 оны зуданд малаа алдсан малчид энэ салбарт олноор орж ирэх нь тодорхой юм. Бодит оршиж буй салбарыг зохицуулах хууль батлагдахгүй байгаагаас нинжа нар олсон хөрөнгөө баталгаатай эзэмших, газар ашиглах гэрээ хийх, хөдөлмөрийн ба нийгмийн үйлчилгээ авах боломжгүй амь зууж байна.[22]

Энэ нь нэг талаас Үндсэн хуулийн 16.3-т: “Хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан эрх зөрчигдөж буйн илрэл болов уу.

Мөн энэ нүүрсний замыг одоогийн 8 боомтод холбох бус харин уурхай тус бүр өөрийн зам гаргадаг хандлага тогтоод байна.[23] Энэ мөн Биологийн төрөл зүйлийн тухай конвенцийн[24] /Биологийн олон янз байдлын тухай гэж орчуулсан нь байдаг/ 3 дугаар зүйлийн ..”улс орнууд байгаль хамгаалах бодлогодоо нөөц баялгаа ашиглах бүрэн эрхээ эдлэх бөгөөд үндэсний хууль тогтоомжийн хүрээнд явуулах энэ үйл ажиллагаа нь бусад улс орон, бүс нутгийн хүрээлэн буй орчинд хор хохирол учруулахгүй байх нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ” гэсэн нь мөн биелэхгүй байгаагийн нэг жишээ энэ бөгөөд энэхүү байгаль, экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж буй байдал нь эргээд эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хөндөж буй юм.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх:

Нийслэл Улаанбаатар хотоос 70 километерт орших Жанчивланд ураны хайгуул[25], Заамар, Цогтцэций, Цэнхэрмандал, Ханбогд, Хонгор, Мөрөн зэрэг хүн ам төвлөрсөн суурингуудын нутаг дэвсгэр дээр алт, зэс, нүүрс, фосфоритын ашигт малтмалын лиценз олгож байгаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх үүргээ биелүүлэхгүй улмаар хүний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, өмч хөрөнгө өмчлөх, амьжиргааны эх үүсвэрээ хамгаалуулах, үр бүтээлтэй амьдрах эрхүүд зөрчигдөж өвчлөл, гаж төрөлт, хордлогоор амь алдах, орон гэргүй болон ядуурсан хүний тоо нэмэгдсээр байна.[26]

Нүүрсний уурхай ба замын тоосжилтоос хүн амын амьсгалын замын эрхтний өвчлөл нэмэгдэх, хүнд даацын тээврийн хэрэгслийн тоо хэмжээ өссөнөөс замын нөхцөл доройтож улмаар тээврийн ослын тоо нэмэгдэх, нийгмийн хэв журам алдагдах зэргээс хүний амьд явах эрхийг хамгаалах төсөв, хүчин чадал одоо оршин сууж буй 5.800 хүнд бус, зөвхөн бүртгэгдсэн 2.600 хүнд үйлчлэх хүчин чадлаар батлагддаг байна.[27]

Баримт

Дорноговь аймгийн Айраг сумын салхины дээд талд буюу баруун хойд талд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ашигт малтмал ашиглах зөвшөөрлийн дагуу “Янтай Уул” ХХК нь жонш боловсруулах үйлдвэр барьснаар тус сумын иргэд тосжилтоос үүдэлтэй олдмол бронхит, уушгины өвчин зэргээр өвчлөх болжээ. Мөн хортой үйлдвэрийн хог хаягдлаас үүдэлтэй байгаль орчин бохирджээ…(“Боловсрол” телевиз “Би иргэн” нэвтрүүлэг /2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг/ сэдэв: “Та эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй юу? Нэвтрүүлэгт оролцож буй ”Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн ярианаас)

Энэ бол зөвхөн нэг хоёр аймгийн иргэдэд тохиолдсон жишээ баримт юм. Үүнтэй төстэй нөхцөл байдал монголын газар нутгийн хаана ч ашигт малтмалын орд ашиглаж буй газрын ойр орчмын нутаг дэвсгэрт тохиолдох болсон билээ. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ТББ-ууд ярьж хэлж, бичих болсон бөгөөд төрийн байгууллагад ч холбогдох шаардлага тавих болсон[28].

Бусад эрх

Дээр дурдсан эрхийн зөрчлүүд нь зөвхөн хамгийн ихээр зөрчигдөж, хөндөгдөж буй эрх юм. Үүнээс гадна томоохон орд газар бүхий сум, суурингуудад хүн амын өсөлт, төвлөрөл эрс нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь эргээд иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн халамж, үйлчилгээ авах зэрэг бусад эрх хөндөгдөхөд хүрч байна. Тухайлбал Өмнөговь аймгийн хүн амын тоо 2008 оны байдлаар 46.3 мянга байсан бол Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогоор 61314 хүн тоологдсны 52.3 мянга нь байнгын хүн ам байна.[29]

Тус аймгийн хүн амын тоо 2008 оноос 8.6 хувиар өссөн нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын төлөвлөлтөнд өөрчлөлт оруулахуйц хүчин зүйлс болох хандлагатай байна. Бүртгэлтэй хүн ам төдий л өсөөгүй боловч уурхайд ажил хайж ирсэн болон албан ёсоор ажил эрхлэж буй хүмүүсээс хүн амын механик өсөлт ийнхүү нэмэгдсэн байж болохоор харагдаж байна.

Ийнхүү уул уурхайн томоохон орд газруудыг дагасан сум, суурингийн хүн амын тоо өсч байгаа нь эргээд нийгмийн үйлчилгээний төсөв ба хүчин чадлын хүртээмжтэй байдал, дэд бүтцийн хөгжлийг хангахад анхаарахгүй бол иргэдийн ХЭТТ-ийн 25 дугаар зүйлд заасан: “...орон байр, эмчилгээ сувилгаа, нийгмийн ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх” эрхүүд зөрчигдхөд хүрэх нь дамжиггүй болсон байна.



Дүгнэлт, санал, зөвлөмж

Хүн болон хүрээлэн буй орчинд хор хохирол учруулахгүйгээр, иргэдийнхээ эрхийг зөрчихгүйгээр, түүх соёлын өв, уламжлалаа алдахгүйгээр, яаж уул уурхайг зөв хөгжүүлж авч явах вэ?  хэрхэн зохистой түвшинг хангасан бодлого, шийдвэр боловсруулж үйл ажиллагаагаа төлөвлөж, хэрэгжүүлэх вэ? гэдэг асуудал төр засгийн төдийгүй иргэний нийгмийн байгуулал, Монгол Улсын иргэн бүрийн өмнө тавигдаж буй чухал асуудал болоод байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж төрийн хүлээх үүргийг ийнхүү Үндсэн хуулиар тодорхойлсон билээ.
2010 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 10-13 цагт Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн 9 дэх хуралдаанд Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ. Энд яригдсан нэг гол зүйл нь иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байгаа шалтгаанаа байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарласан нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүсч буй хүний эрхийн зөрчлүүдийг үгүйсгэсэн, энэ чиглэлээр төр хүлээсэн үүргээ туйлын хангалтгүй биелүүлж байгаагаа хаацайлсан мэдэгдэл боллоо[30] гэж “Хүний эрх хөгжил төв” ТББ-ын мэдээлэлд дурджээ.
Өөрөөр хэлбэл төр өмчлөгчийн хувьд өмчлөгийн эрхээ эдлэн газрын хэвлий доорх баялагийг ашиглах эрхийг олгож буйг буруутгах үндэсгүй боловч уул уурхайн салбарын бодлогыг зөв явуулж хүн болон хүрээлэн буй орчинд ээлтэй алсыг харсан бодлогыг зохистой түвшинд явуулж үүндээ шийдвэр үйл ажиллагаагаа чиглүүлэхгүй бол иргэдийн эрх зөрчигдөж, байгаль орчны тэнцэл алдагдахад хүрэх юм. Хүний эрхийг хангахад орон нутгийн түвшинд хууль тогтоомж хэрэгжих эрх зүй, нийгэм, сэтгэл зүйн болон улс төр, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, бүх шатанд, бүх салбарт нэгэн жигд тийм орчин нөхцөл бүрдүүлэх явдал чухал билээ.
Уул уурхайн салбарын хөгжлийн бодлого нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн боловч Монгол улсад “байгаль орчны тогтвортой байдлыг хангах”, “хүний эрхийг бэхжүүлэх” Мянганы Хөгжлийн 7, 9 дэх зорилготой нийцсэнгүй. Байгаль орчинд учруулсан хохирол болон нутгийн иргэдийн хүний эрхийн зөрчил нь Монгол улсын Мянганы Хөгжлийн Зорилгыг биелүүлэхэд улам их бэрхшээл үзүүлэх болсон байна.
Гэтэл бодит байдал дээр ашигт малтмал ашиглах үйл явцад орон нутгийн иргэдийн оролцоо хангалтгүй байна. Ашигт малтмалын лицензийг түүх соёлын дурсгалт, үзэсгэлэнт газар, байгалийн нөөц ба биологийн төрөл зүйлийн нутаг зэрэг дархан цаазтай, тусгай хамгаалалтад авсан газраас[31] эргүүлж татах, орон нутгийн иргэдийн саналыг үл харгалзах буюу хуулийг зөрчин олгож буй Засгийн газрын бодлого нь хүний эрхийг ноцтой зөрчиж мөн Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцийг зөрчиж байна.
Мөн уул уурхайн орд газар дагасан сум, суурингуудийн дэд бүтэц, эрүүл мэнд, нийгмийн бусад үйлчилгээний хүртээмжтэй байдлыг ч цогцоор авч үзэн хамт шийдвэрлэж явахгүй бол хүний бусад олон эрх хөндөгдөхөд хүрч байна.
 Аймаг, нийслэл, сумын Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн талаарх мэдэгдлийг хүлээн авмагц холбогдох шатны ИТХ-аас саналыг нь авна. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор АМГТХЭГ-т хариу өгөх бөгөөд 30 хоногийн дотор хариу өгөхгүй бол тухайн тусгай зөвшөөрлийг олгоно. Энэ заалтын агуулгаас харахад 30 хоногийн дотор хариу өгөөгүй бол шууд тусгай зөвшөөрөл шууд олгож болохоор хуулчилсан[32] нь орон нутгийн оролцоог шууд үгүйсгэсэн заалт юм. Иймд ашигт малтмал ашиглах эрхийг хуулийн этгээдэд өгөхөд орон нутгийн иргэдийн оролцоог бүрэн хангах боломжийг хуульчлах. Дан ганц Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шийдвэрлэх бус орон нутгийн тухайн ашигт малтмал ашиглах талбай, түүний ойр орчимд амьдарч буй иргэдийн санал, шүүмжийг харгалзан үздэг байх. Эл эрх зүйн зохицуулалтыг ашигт малтмалын хуульд шууд тусгах.
1.  Газрын тухай хуульд газар ашиглалтыг бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ гэж хуульчилсан ч Ашигт малтмалын хуульд энэ заалт ороогүй тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо энэ төлөвлөгөөг үл харгалзаж, иргэдийн оролцоотой батлагдаж, дээд шатны шийдвэрт тусгалаа олсон төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болж байна.
2.  Хүний эрхийн үндэсний комиссийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэлд Уул уурхай ба хүний эрхийн зөрчил сэдвээр судалгаа, шинжилгээ хийж холбогдох санал, зөвлөмжийг төрийн зохих байгууллагад хүргүүлэх.
3.   Ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгох эсэхэд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн санал шийдвэрлэх үүрэгтэй байх;
4.  Ашигт малтмалын тухай хууль гарч уг хуулийн дагуу ашигт малтмал ашиглах, эрэх, хайх ажиллагаа хийгдэж эхэлснээр Газрын тухай хуулийн олон заалт тухайлбал хуулийн 52, 53, 54 дүгээр зүйлийн зохицуулалт хүчгүйдэх, зөрчигдөх, хэрэгжихгүйд хүрч байна.
5.  Ашигт малтмал ашиглах эрх, хайх эрх олгохохоос өмнө урьдчилан тухайн газар нутагт оршин буй иргэдийн газар эзэмшил, нөхөн төлбөрийн асуудлыг нэг мөр хамтатган шийдвэрлэдэг байх;
6.  “Байгаль орчны асуудлаарх аливаа хэрэгт шийдвэр гаргахад мэдээлэл авах, оролцох болон шүүхэд хандах тухай” НҮБ-ын Аархусын конвенцид[33] нэгдэн орох;[34]
7.  Хүн ам төвлөрөн суурших хот суурингийн ойр орчимд олгогдсон ашигт малтмалын лицензийг дахин хянаж, хүний эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, тэдгээрийг аудитлах, үр дүнг нийтээр хэлэлцүүлсний үндсэн дээр лицензийг сэргээх арга хэмжээ авах;


Ишлэл, зүүлт

1.   Энэхүү өгүүлэл нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захиргаа, хүмүүнлэгийн эрх зүйн секторын 2011 оны төлөвлөгөөнд туссан “Ашигт малтмал эрэх, хайх ашиглах газрын эрх зүйн зохицуулалт” судалгааны ажлын хүрээнд бичигдсэн болно. Өмнө мөн эл судалгааны ажлын хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах асуудал, тулгарч буй бэрхшээл цаашид анхаарах зарим асуудал” сэдэвт өгүүлэлийг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2010 оны ¹1-т нийтлүүлсэн билээ.

2.   Монгол Улсын Үндсэн хууль (1992) “Төрийн мэдээлэл” 1992 он, ¹1-т нийтлэгдсэн.

3.   Совд Г. Үндсэн хуулийн тайлбар. Уб., 2000. 88 дахь тал.

4.   Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1991 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 304 дүгээр тогтоолоор “Алт” хөтөлбөрийг Засгийн газрын төсөл болгон хэрэгжүүлэхээр баталж, 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь алтны жижиг, дунд шороон ордуудыг нээн олборлож, алтны салбарыг, эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх явдал байв.

5.   http://www.mn-nhrc.org/files/iltgel_2008.pdf ХЭҮХ-ны 2007 оны тайлан, хуудас 87, 4 дэх догол мөр

6.   http://songuuli.zindaa.mn/26z Өмнөговь аймгийн иргэн Ц.Бээжинтэй хийсэн ярилцлагаас. Сүүлд 2011.7.30-нд үзсэн.

7.   Тус аймаг 1931 онд байгуулагдсан, 165,0 мянган ам дөрвөлжин километр нутагтай, Засаг захиргааны нэгжийн хувьд 15 сум, 53 багтай 46,3 мянган хүн амтай. Тус аймгийн Цогтцэций суманд Таван толгой, Ханбогд суманд Оюу толгой, Гурван тэс суманд Нарийн сухайтийн зэс, алт, нүүрсний  томоохон орд газрууд оршдог.

8.   Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт нүүрсний томоохон орд болох Нарийн сухайтын нүүрсний уурхай  байдаг бөгөөд  Даланзадгад хотоос баруун урагш 296 км, Улаанбаатараас 850 км, Гурвантэс сумаас 24 км-т, "Шивээ хүрэн" хилийн боомтоос 40 кмт оршдог байна. УИХ-аас уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон.

9.   http://songuuli.zindaa.mn/26z Өмнөговь аймгийн иргэн Ц.Бээжинтэй хийсэн ярилцлагаас. Сүүлд 2011.7.30-нд үзсэн.

10. http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf “Байгаль орчин-уул уурхай - хүний эрхийн төлөв байдал” судалгааны Сэлэнгэ аймгийн Хїдэр сумын Тємєртэйн голоос 10 гаруйхан км-н зайтай, эмчилгээ сувилагаа, тїїхийн дурсгалт газар болох Соронзон хадны яг доод талд “Эрдэс групп” ХХК орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байсан Соронзон хадны орчмын газрыг сумын удирдлагаар тусгай хамгаалалтнаас гаргуулж олборлолт хийж байжээ. Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн ТББ-ын  шүүхэд өгсөн баримтаас… /энэ мэт жишээ баримт олон бий../

11. Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн хязгаарлалтын бүс буюу Сүүж уулын орчимд 2004 оны 1 дүгээр сараас Ч.Чинбат эзэнтэй “Монзол” ХХК хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа эхэлж, улмаар 250 гаруй машин, 1000 орчим хувь хүн цугларч, хоногт 5-8 удаа тэсэлгээ хийн, алттай чулуу, шороог машинаар ачин 5 цооног үүсгэжээ. Үндэсний аудитын газрын 2004 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу хийсэн байгаль орчны аудит ҮАГ-  1/2004/09-БОА Улаанбаатар хот тайлангаас

12. Тухай үед сумын малчид эсэргүүцэн жагсаал хүртэл хийж байжээ.

13. http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf “Байгаль орчин-уул уурхай - хүний эрхийн төлөв байдал” судалгааны тайлангаас

14. Таван толгойн нүүрсний уурхай нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 100 км-т Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т, Улаанбаатараас 540 км-т оршдог. УИХ-аас уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон.

15. Оюу толгойн зэс, алтны орд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрших бөгөөд аймгийн төв Даланзадгад хотоос 240 км-т Ханбогд сумын төвөөс баруун урагш 45 км-т, Улаанбаатараас 600 км-т оршдог.

16. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсээс авсан мэдээлэл 2011.11.09

17. Х.Виктор Кондэ. Хүний эрхийн олон улсын нэр томъёоны гарын авлага УБ., 1999. 77 дахь тал

18. Иоханнесбургийн тунхаглалын 25-р зүйлд: “ Тогтвортой хөгжилд уугуул нутгийн ард иргэдийн үүрэг чухал болохыг бид дахин баталж байна” гэж анхаарулсан байдаг.

19. Архангай аймгийн Цэнхэр сум, Дорнод аймгийн Баяндун сум, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын малчидтай хийсэн ярилцлагаас  /”Хүний эрх хөгжил төв” ТББ/

20. http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf Байгаль орчин –уул уурхай- хүний эрхийн төлөв байдал судалгааны тайлангаас

21. Мөн тэнд

22. http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf Байгаль орчин –уул уурхай- хүний эрхийн төлөв байдал судалгааны тайлангаас

23. Монгол Улс 1993 оны 6 дугаар сарын1-ний өдрийн хуулиар  нэгдэн орсон. Биологийн олон янз байдлын тухай конвенц “Төрийн мэдээлэл” тусгай дугаар 2010 он. IX ботид нийтлэгдсэн.

24. www.uranium308corp.com дам ишлэв.

25. http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf “Байгаль орчин-уул уурхай - хүний эрхийн төлөв байдал” судалгааны тайлангаас

26. Мөн тэнд дам ишлэв. /Цогтцэций сумын иргэдийн ярианаас…/

27. Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн ТББ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 687 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ. Уг тогтоолын тогтоох хэсэгт: “… Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай МУИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай…” гэж шийджээ. Энэ нь анх удаа төрийн эрх бүхий байгууллагад ч шаардлага тавьж шийдвэрүүлсэн жишиг баримт боллоо./

28. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсээс авсан мэдээлэл 2011.11.10

29. http://webcache.googleusercontent.com/

30. Тухайлбал говийн их дархан цаазтай газар, Онон-Балжийн дархан цаазтай газруудаас 21.5-65.4 хувь хүртлэх хэмжээний нутаг дэвсгэрийг алт олборлолт, зам тавих, гүүр барих шалтгаанаар хамгаалалтаас гаргах саналыг УИХ-д оруулж байжээ. Базар Ч. /Рh.D/ “Тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн байдал эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь”  судалгааны ажил  Бодлогын судалгаа, шинжилгээ  Уб., 2009. I боть. Мөнхийн үсэг, 471 дэх тал  дам ишлэв.

31. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг.

32. Энэ конвенцид Aarhus Convention Данийн Оорхус /Аархус/ хотноо 1998 оны 6 сарын 25-нд 38 орон гарын үсэг зурж батлагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 45 орон нэгдэн орсон байна.  Энэ конвенцид уул уурхайн олборлолтоороо тэргүүлэгч орны нэг болох Австрали улс нэгдэн орсон байна. (ОУЭЗС-ийн эрхлэгч Ж.Соёлмаа)

33. http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf “Байгаль орчин-уул уурхай - хүний эрхийн төлөв байдал” судалгааны тайлангийн зөвлөмж хэсэгт энэ саналыг дэвшүүлсэн байсаныг дэмжиж орууллаа.



[1] Энэхүү өгүүлэл нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захиргаа, хүмүүнлэгийн эрх зүйн секторын 2011 оны төлөвлөгөөнд туссан “Ашигт малтмал эрэх, хайх ашиглах газрын эрх зүйн зохицуулалт” судалгааны ажлын хүрээнд бичигдсэн болно. Өмнө мөн эл судалгааны ажлын хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах асуудал, тулгарч буй бэрхшээл цаашид анхаарах зарим асуудал” сэдэвт өгүүлэлийг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2010 оны ¹1-т нийтлүүлсэн билээ.

[2] Монгол Улсын Үндсэн хууль (1992) “Төрийн мэдээлэл” 1992 он, ¹1-т нийтлэгдсэн.

[3] Совд Г. Үндсэн хуулийн тайлбар. Уб., 2000. 88 дахь тал.

[4] Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1991 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 304 дүгээр тогтоолоор “Алт” хөтөлбөрийг Засгийн газрын төсөл болгон хэрэгжүүлэхээр баталж, 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь алтны жижиг, дунд шороон ордуудыг нээн олборлож, алтны салбарыг, эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх явдал байв.

[5] http://www.mn-nhrc.org/files/iltgel_2008.pdf ХЭҮХ-ны 2007 оны тайлан, хуудас 87, 4 дэх догол мөр

[6] http://songuuli.zindaa.mn/26z Өмнөговь аймгийн иргэн Ц.Бээжинтэй хийсэн ярилцлагаас. Сүүлд 2011.7.30-нд үзсэн.

[7] Тус аймаг 1931 онд байгуулагдсан, 165,0 мянган ам дөрвөлжин километр нутагтай, Засаг захиргааны нэгжийн хувьд 15 сум, 53 багтай 46,3 мянган хүн амтай. Тус аймгийн Цогтцэций суманд Таван толгой, Ханбогд суманд Оюу толгой, Гурван тэс суманд Нарийн сухайтийн зэс, алт, нүүрсний  томоохон орд газрууд оршдог.

[8] Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт нүүрсний томоохон орд болох Нарийн сухайтын нүүрсний уурхай  байдаг бөгөөд  Даланзадгад хотоос баруун урагш 296 км, Улаанбаатараас 850 км, Гурвантэс сумаас 24 км-т, "Шивээ хүрэн" хилийн боомтоос 40 кмт оршдог байна. УИХ-аас уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон.

[9] http://songuuli.zindaa.mn/26z Өмнөговь аймгийн иргэн Ц.Бээжинтэй хийсэн ярилцлагаас. Сүүлд 2011.7.30-нд үзсэн.

[10] http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf “Байгаль орчин-уул уурхай - хүний эрхийн төлөв байдал” судалгааны тайлангаас

[11] Сэлэнгэ аймгийн Хїдэр сумын Тємєртэйн голоос 10 гаруйхан км-н зайтай, эмчилгээ сувилагаа, тїїхийн дурсгалт газар болох Соронзон хадны яг доод талд “Эрдэс групп” ХХК орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байсан Соронзон хадны орчмын газрыг сумын удирдлагаар тусгай хамгаалалтнаас гаргуулж олборлолт хийж байжээ. Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн ТББ-ын  шүүхэд өгсөн баримтаас… /энэ мэт жишээ баримт олон бий../

[12] Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн хязгаарлалтын бүс буюу Сүүж уулын орчимд 2004 оны 1 дүгээр сараас Ч.Чинбат эзэнтэй “Монзол” ХХК хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа эхэлж, улмаар 250 гаруй машин, 1000 орчим хувь хүн цугларч, хоногт 5-8 удаа тэсэлгээ хийн, алттай чулуу, шороог машинаар ачин 5 цооног үүсгэжээ. Үндэсний аудитын газрын 2004 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу хийсэн байгаль орчны аудит ҮАГ-  1/2004/09-БОА Улаанбаатар хот

[13] Тухай үед сумын малчид эсэргүүцэн жагсаал хүртэл хийж байжээ.

[14] http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf “Байгаль орчин-уул уурхай - хүний эрхийн төлөв байдал” судалгааны тайлангаас

[15] Таван толгойн нүүрсний уурхай нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 100 км-т Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т, Улаанбаатараас 540 км-т оршдог. УИХ-аас уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоосон.

[16] Оюу толгойн зэс, алтны орд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрших бөгөөд аймгийн төв Даланзадгад хотоос 240 км-т Ханбогд сумын төвөөс баруун урагш 45 км-т, Улаанбаатараас 600 км-т оршдог.

[17] Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсээс авсан мэдээлэл 2011.11.09

[18] Х.Виктор Кондэ. Хүний эрхийн олон улсын нэр томъёоны гарын авлага УБ., 1999. 77 дахь тал

[19] Иоханнесбургийн тунхаглалын 25-р зүйлд: “ Тогтвортой хөгжилд уугуул нутгийн ард иргэдийн үүрэг чухал болохыг бид дахин баталж байна” гэж анхаарулсан байдаг.

[20] Архангай аймгийн Цэнхэр сум, Дорнод аймгийн Баяндун сум, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын малчидтай хийсэн ярилцлагаас  /”Хүний эрх хөгжил төв” ТББ/

[21] http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf Байгаль орчин –уул уурхай- хүний эрхийн төлөв байдал судалгааны тайлангаас

[22] Мөн тэнд

[23] http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf Байгаль орчин –уул уурхай- хүний эрхийн төлөв байдал судалгааны тайлангаас

[24] Монгол Улс 1993 оны 6 дугаар сарын1-ний өдрийн хуулиар  нэгдэн орсон. Биологийн олон янз байдлын тухай конвенц “Төрийн мэдээлэл” тусгай дугаар 2010 он. IX ботид нийтлэгдсэн.

[25] www.uranium308corp.com дам ишлэв.

[26]http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf “Байгаль орчин-уул уурхай - хүний эрхийн төлөв байдал” судалгааны тайлангаас

[27] Мөн тэнд дам ишлэв. /Цогтцэций сумын иргэдийн ярианаас…/

[28]  Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн ТББ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 687 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ. Уг тогтоолын тогтоох хэсэгт: “… Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай МУИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай…” гэж шийджээ. Энэ нь анх удаа төрийн эрх бүхий байгууллагад ч шаардлага тавьж шийдвэрүүлсэн жишиг баримт боллоо./

[29] Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсээс авсан мэдээлэл 2011.11.10

[30] http://webcache.googleusercontent.com/

[31] Тухайлбал говийн их дархан цаазтай газар, Онон-Балжийн дархан цаазтай газруудаас 21.5-65.4 хувь хүртлэх хэмжээний нутаг дэвсгэрийг алт олборлолт, зам тавих, гүүр барих шалтгаанаар хамгаалалтаас гаргах саналыг УИХ-д оруулж байжээ. Базар Ч. /Рh.D/ “Тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн байдал эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь”  судалгааны ажил  Бодлогын судалгаа, шинжилгээ  Уб., 2009. I боть. Мөнхийн үсэг, 471 дэх тал  дам ишлэв.



[32] Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг.

[33] Энэ конвенцид Aarhus Convention Данийн Оорхус /Аархус/ хотноо 1998 оны 6 сарын 25-нд 38 орон гарын үсэг зурж батлагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 45 орон нэгдэн орсон байна.  Энэ конвенцид уул уурхайн олборлолтоороо тэргүүлэгч орны нэг болох Австрали улс нэгдэн орсон байна. (ОУЭЗС-ийн эрхлэгч Ж.Соёлмаа)

[34] http://www.upr-mongolia.mn/images/xupld/Baigalorchinz.pdf “Байгаль орчин-уул уурхай - хүний эрхийн төлөв байдал” судалгааны тайлангийн зөвлөмж хэсэгт энэ саналыг дэвшүүлсэн байсаныг дэмжиж орууллаа.