Үүнд: МУИХСТХ-д заасан зохицуулалтын агуулгаас харахад дараах зүйлтэй
холбоотойгоор нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийн бүртгэлийг
хүчингүй болгохороор байна.
Нэг .бүртгэлийн шаарлага хангаагүй хүнийг
бүртгэсэн /29.19/
Хоёр. Мөрийн хөтөлбөрийн холбоотой хориглолт
Гурав. Мэдээллийн үнэн зөв байдлын
хариуцлагатай
Дөрөв. Сурталчилгааны
хориглолттой холбоотой зөрчил
Тав.Зардлын данстай холбоотой эдгээр зөрчилд
дээрх арга хэмжээг тойргийн хороо, СЕХ зэрэг авахаар байна.
Үүнийг
дэлгэрүүлбэл:
Нэг. бүртгэлийн шаарлага хангаагүй хүнийг
бүртгэсэн
Хуульд заасан нь: 29.19.Энэ хуулийн 29.11-д заасныг зөрчиж нэр дэвшигчийг бүртгэсэн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн
жагсаалтаас хасах үндэслэл болно.
Хоёр. Мөрийн хөтөлбөртэй холбоотой
Хуульд заасан нь:
Нам, эвслээс нэр дэвшигч нь
тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөр /МУИХСТХ-ийн 34.2/
сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон
эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос
иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл
зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ
төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах,
ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгах /МУИХСТХ-ийн 34.3/
Гурав. Мэдээллийн үнэн зөв байдлын хариуцлагатай
холбоотой
Хуульд заасан нь:
35.24.Нам,
эвсэл, нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр
сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.
Дөрөв. Сурталчилгааны
хориглолттой
Хуульд заасан нь:
Энд их олон зүйл бий. МУИХСТХ-ийн 35 дугаар зүйлийн 35.18, 35.15 дахь хэсэг, Сонгуулийн
сурталилчгаанд шашны зан үйл ашиглах зэрэг
Тав.Зардлын данстай холбоотой
зөрчил гаргасан
Хууль
заасан нь:
38.3.Нам, эвслийн
тойрогт нэр дэвшигчдээс нам,
эвслээс бусад нэр дэвшигч нь энэ хуулийн 38.1-д зааснаас өөр
данс, тойрогт
нэр дэвшигч нь энэ хуулийн 38.2-т зааснаас өөр данс нээлгэхийг тус
тус хориглоно.
Хандив авахыг
хориглосон этгээдээс хандав авсан 39.7
No comments:
Post a Comment