АСУУЛТ-ХАРИУЛТ
(Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль)
Асуулт:
Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа хэдийнээс эхэлдэг вэ?
Улсын Их Хурлын гишүүний
бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн
сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.(ҮХ-ийн 23
дугаар зүйл)
Асуулт:
2012 оны УИХ-ын сонгуулиар хэдэн гишүүнийг хэрхэн сонгох вэ?
УИХ-ын 48 гишүүнийг 26
тойргоос, 28 гишүүнийг нам, эвслийн сонгуулийн хуульд заасан нэрийн жагсаалтаар
сонгоно.(МУИХСТХ-ийн 4.9)
Асуулт: Ямар иргэн сонгуульд оролцох
эрх эдлэхгүй вэ?
Эрх зүйн чадамжгүй нь
шүүхийн шийдвэрээр нотлогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн
сонгуульд оролцох эрх эдлэхгүй.(МУИХСТХ-ийн 6.4)
Асуулт:
Монгол Улсын иргэн гэж хэнийг хэлэх вэ?
Монгол Улсын иргэн гэдэг
нь Монгол Улсын харъяат гэдгийг нотлох баримт бичиг бүхий этгээд байх бөгөөд энэхүү
нотлох бичиг баримтад төрсний
гэрчилгээ, иргэний үнэмлэхийг ойлгоно. Мөн Монгол Улсын “Харъяатын тухай хууль”-д заасан журмын дагуу
Монгол Улсын иргэн болсон, түүнийгээ нотлох баримт бичгтэй гадаад иргэнийг Монгол Улсын иргэнд
хамруулна.
Асуулт:
“Эрх зүйн чадамжгүй иргэн” гэдгийг хэрхэн ойлгох вэ?
“Эрх зүйн чадамжгүй нь
шүүхийн шийдвэрээр нотлогдсон”
гэж Монгол Улсын Иргэний хуулийн 4.18.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143
дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй
гэж тооцсоныг
ойлгоно.(МУИХСТХ-ийн 6.5)
Асуулт:
“Хорих газар ял эдэлж байгаа” гэдгийг хэрхэн ойлгох вэ?
Шүүхийн хүчин төгөлдөр
шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж
байгаа иргэнийг ойлгох бөгөөд үүнд хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр
гарсан иргэнийг нэгэн адил
хамааруулна. (МУИХСТХ-ийн 6.6)
Асуулт:
Монгол Улсын иргэн сонгуульд оролцох
эрхээ эдлэхэд хууль бусаар аливаа хэлбэрээр
хязгаарлалт хийвэл хуулиар хэрхэн хариуцлага
хүлээлгэх вэ?
Монгол Улсын сонгуулийн
эрх бүхий иргэн үндэс, угсаа,
хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг,
үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр
сонгуульд оролцож, саналаа өгөх эрхтэй бөгөөд сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан
иргэнийг шүүгч нэг сарын хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг
сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг
гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр тус
тус торгох шийтгэл хүлээлгэдэг байна. (МУИХСТХ-ийн 6.1, 6.3, 6.9)
Асуулт:
Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд
2012 оны сонгуульд оролцож
саналаа өгөх эрхтэй юу?
Зөвхөн нам, эвслийн төлөө
л саналаа өгнө. (МУИХСТХ-ийн 6.7.2)
Асуулт: Гадаад
улсад байгаа Монгол Улсын иргэд 2012
оны УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох
вэ?
Гадаад улсад байгаа
Монгол Улсын иргэд сонгуульд
оролцох Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд
бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхтэй. Гадаад улсад байгаа сонгогчид
сонгуульд оролцож саналаа өгөх тухайгаа дипломат төлөөлөгчийн газартаа
өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Гадаад улс дахь монголын
дипломат төлөөлөгчдийн
газрын хаяг байршлийг Гадаад харилцааны
яамны http://www.mfat.gov.mn цахим хуудаснаас үзэх боломжтой. Гадаад улсад байгаа
сонгогчид зөвхөн нам, эвслийн төлөө
саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн
өмнө урьдчилан авна. (МУИХСТХ-ийн
6.7 дахь хэсэг)
Асуулт:
Захиргааны хариуцлагын тухай хуульд
заасан үндэслэлээр баривчлах шийтгэл хүлээсэн этгээд санал өгөх эрхтэй
юу? Эрхтэй бол баривчлагдсан
этгээд эрхээ эдлэх бололцоог
хэрхэн хангах вэ?
МУИХСТХ-д сонгуулийн
эрхгүй нэгэн гэдэгт: Эрх зүйн
чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр
нотлогдсон, түүнчлэн хорих
газар ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн хамаарна. Иймээс Захиргааны хариуцлагын тухай хуульд
заасны дагуу баривчлах шийтгэл хүлээсэн
этгээд нь сонгуульд саналаа өгөх эрхтэй юм. Энэ тохиолдолд саналыг дараах байдлаар авахаар
хуулчилжээ. Үүнд: МУИХСТХ-ийн
20.10-д “...цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нь захиргааны зөрчил
болон байцаан шийтгэх албадлагын
арга хэмжээний улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ
авагдсан сонгуулийн насны иргэдийн
мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тус тус гаргаж, санал авах өдрөөс 30-аас
доошгүй хоногийн өмнө харьяа
хэсгийн хороонд хүргүүлнэ” хэмээн заасан. Энэ дагуу сонгуулийн хороодын ажилтнууд холбогдох байгууллагын
тодорхойлолтыг үндэслэн санал авах
өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал өгөх этгээдийн жагсаалтыг гаргах бөгөөд зөөврийн битүүмжилсэн
хайрцагаар баривчлагдсан
байранд очиж саналыг
авна.
Асуулт: УИХ-ын
сонгуулийг санал авахаас хэд хоногийн
өмнө товлон зарладаг вэ?
Монгол Улсын Үндсэн
хуулийн 25.1.3-д зааснаар
Ерөнхийлөгчийн ба Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах эрхийг УИХ эдэлдэг. Сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө
Улсын Их Хурал товлон зарлаж
тогтоол гаргана. (МУИХСТХ-ийн 8.1)
Асуулт:
УИХ-ын сонгуулийг санал авах өдөр нь ажлын
өдөр байх уу?
Ээлжит сонгуулийн санал
авах өдөр нь сонгуулийн жилийн
зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна. Санал авах өдөр нийтээр амарна. (МУИХСТХ-ийн 8.1,
8.4) 2012 оны 6 дугаар сарын 28-ны
Пүрэв гаригт УИХ-ын сонгууль болохоор товлон тогтоожээ.
Асуулт:
УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхийг
ямар субъект эдлэх вэ?
Сонгууль зарлахаас өмнө
улсын бүртгэлд бүртгүүлсэн
нам буюу намуудын сонгуулийн эвсэл, хуульд заасан шаардлагыг хангасан хорин таван нас хүрсэн, эрх зүйн
бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн сонгуулийн
нэг тойргийн 801-ээс доошгүй
сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд тухайн сонгуулийн тойрогт Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх
эрхтэй. (МУИХСТХ-ийн 7.1, 7.2)
Асуулт: Нам,
эвслээс нэр дэвшүүлэх гэдэг нь?
Намаас нэр дэвшүүлэх
асуудлыг намын удирдах байгууллагын
хуралдаанаар хэлэлцэж нууц санал хураалтаар
шийдвэрлэдэг. Эвслээс нэр дэвшүүлэх
асуудлыг эвсэлд орох нам тус бүр өөрт ногдсон мандатад тохируулан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэдэг.
Асуулт:
Бие даан нэрээ дэвшүүлэх гэдэг нь?
Бие даан нэрээ дэвшүүлэх
гэдэг нь улс төрийн нам, эвслээс
дэвшүүлээгүй, сонгуулийн эрх бүхий иргэн тухайн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн
дэмжлэг гарын үсэг
зөвшөөрөл авсныг хэлнэ. Ингэхдээ
тухайн тойрогт хамрагдах аймаг бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамаарах дүүрэг бүрийн сонгогчийн төлөөллийг
оролцуулсан байхаар хуульд
заасан. (МУИХСТХ-ийн 28 дугаар зүйл)
Асуулт: Нам,
эвсэл сонгуульд оролцох нэр дэвшигчдийн
хэдэн хувь нь эмэгтэйчүүд байх ёстой вэ?
20-оос доошгүй хувь нь
эмэгтэйчүүдийн төлөөлөл
байна.(МУИХСТХ-ийн 27.2)
Асуулт:
Нам, эвсэл болон нэр дэвшигч ямар эрх
эдлэх вэ?
Нам, эвсэл болон нэр
дэвшигч нь хэвлэл мэдээллийн
хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,
сонгуулийн сурталчилгаа хийх,
холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ. (МУИХСТХ-ийн 33.1)
Асуулт:
Нэр дэвшигчийн үйл ажиллагааны халдашгүй
байдлын баталгааг хэрхэн зохицуулсан
вэ?
Гэмт хэрэг үйлдэж байхад
нь буюу гэмт хэргийн газарт гэмт
үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий
хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн
хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл
ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн захиргааны
санаачилгаар ажлаас халахыг
хориглоно. (МУИХСТХ-ийн 33.2) Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн
болон захидал харилцааны нууцыг задруулахыг
хориглоно. (МУИХСТХ-ийн 33.3)
Асуулт:
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд
зааснаар Улсын Их Хурлын гишүүнд
нэр дэвшигчээр бүртгүүлэх этгээдэд ямар
шаардлага тавигддаг вэ?
-25 нас хүрсэн, эрх зүйн
бүрэн чадамжтай, Монгол Улсын
иргэн байх
-Ялгүй буюу гэмт хэргийн учир
ял шийтгүүлээд эдэлж
дууссаны дараа Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэлтэйд тооцогдох хугацаа нь дууссан байх
-банк, бусад хуулийн
этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр
тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын
өр болон хугацаа хэтэрсэн
албан татварын өр төлбөргүй
байх;
-цэргийн жинхэнэ хугацаат
алба хаах насны иргэн Монгол
Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах
үүргээ биелүүлсэн байх.
(2011 оны 12 дугаар сарын 15-наас өмнө
27 нас хүрсэн иргэнд эл заалт хамаарахгүй.)
-Улс төрийн албан
хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн
болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан
Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний
өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх, (МУИХСТХ-ийн
6 дугаар зүйл, 26 дугаар зүйл)
Асуулт:
Сонгууль бэлтгэн явуулах ажлын ил тод байдлыг хэрхэн хангадаг вэ?
Сонгууль зохион байгуулж
явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан хуулиар олгосон эрхийн хүрээнд
нийтээр дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан
шийдвэр нь хэвлэл,
мэдээллийн хэрэгслээр нийтэд албан ёсоор мэдээлэгдсэн байна. Хэвлэл мэдээллийн байгууллага,
түүний албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой
мэдээлэл түгээх үүрэгтэй. (МУИХСТХ-ийн 9.2,9.4.)
Асуулт:
Сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон нийтээр дагаж мөрдүүлэхээр
гаргасан шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд албан ёсоор мэдэгдээгүй
Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн, бусад ажилтанд хуулиар хэрхэн хариуцлага хүлээлгэх
вэ?
УИХ-ын сонгуулийн тухай
хуульд зааснаар дээрх зөрчил гаргасан сонгуулийн хорооны даргыг нэг сарын
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр, хэвлэл мэдээллийн байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл хүлээлгэдэг. (МУИХСТХ-ийн
9.6)
Асуулт:
Сонгуулийн хороодын ажиллах, санал авах байрыг төрийн болон төрийн өмчийн
оролцоотой байгууллага гаргаж өгөх үүрэг хуулиар хүлээдэг үү?
Сонгуулийн тойргийн болон
салбар, хэсгийн хороодын ажиллах болон санал авах байрыг төрийн болон орон
нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ
төлбөргүй гаргаж өгнө. (МУИХСТХ-ийн 10.3) Сонгуулийн хороод, ажиллах болон
санал авах байр гаргаж өгөөгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн
этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг шүүгч
ногдуулдаг.(МУИХСТХ-ийн 10.6)
Асуулт:
Тойргийн болон салбар, хэсгийн хороодыг ажиллах байр, тээвэр, холбооны болон
бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг ямар албан тушаалтан хариуцдаг вэ?
Эл асуудлыг тухайн шатны
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна. (МУИХСТХ-ийн
10.4)
Асуулт:
Шат шатны Засаг дарга сонгуулийн үед ямар үүрэг хүлээх вэ?
Тойргийн болон салбар,
хэсгийн хороодыг ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр
хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга
хариуцна. (МУИХСТХ-ийн 10.4) Тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн
Засаг дарга нь нам, эвсэл, нэр дэвшигчид уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад
нь дэмжлэг үзүүлж, тэгш хандах үүрэгтэй. (МУИХСТХ-ийн 36.2) Сонгогчдоос саналаа
нууцаар бэлтгэхэд шаардагдах тооны бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг
болон санал тоолох төхөөрөмж бүхий байрыг санал авах өдрөөс долоо хоногийн өмнө
тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ.
(МУИХСТХ-
ийн 41.3)
Асуулт:
УИХ-ын сонгуулийг бэлтгэн явуулахтай холбоотой зардлыг хаанаас санхүүжүүлдэг
вэ?
Сонгууль зохион байгуулж
явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахтай холбогдсон зардлыг улсын
төсвөөс санхүүжүүлдэг бөгөөд үүнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн
10 дугаар зүйлд заасан зардал хамаарах ба уг зардлын хэмжээг УИХ
тухай бүр тогтоодог байна.(МУИХСТХ-ийн 10.1, 10.2)
Асуулт:
УИХ-ын сонгуулийн жил сонгогч иргэн А өөрийн оршин суугаа газраас түр шилжин орон
нутагт томилолтоор ажиллах болжээ. Энэ тохиолдолд шилжих хөдөлгөөнийг хуулиар
хэрхэн зохицуулсан вэ?
Сонгогч өөрийн байнга
оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө. Сонгогчийн шилжилтийг санал
авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсоох бөгөөд
хэсгийн хороо санал авах
өдрөөс 30 хоногийн дотор аливаа сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглоно.
(МУИХСТХ-ийн 22.1, 22.2)
Асуулт:
Сонгогч ийнхүү шилжих тохиолдолд ямар журам баримтлах вэ?
Сонгогч санал авах өдрөөс
30 хоногийн өмнө шилжих бол албан ажил, эрүүл мэндийн зэрэг үндэслэл бүхий
хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа хэсгийн хороонд бичгээр
гаргах бөгөөд хэсгийн хороо энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад
мэдэгдэнэ. (МУИХСТХ-ийн 22.3)
Асуулт:
Сонгогч ийнхүү шилжсэн тохиолдолд шилжин ирсэн газраа хэрхэн
мэдэгдэх
ёстой вэ? Ийнхүү сонгогчийн шилжсэн талаарх мэдээллийг хэрхэн ямар журмаар
бүртгэх вэ?
Сонгогч шилжин очсон
газрынхаа хэсгийн хороонд шилжин ирсэн тухайгаа мэдэгдэх бөгөөд энэ тухай
хэсгийн хороо улсын бүртгэлийн холбогдох
байгууллагад мэдэгдэнэ.
(МУИХСТХ-ийн 22.4) Улсын бүртгэлийн холбогдох байгууллага хэсгийн хорооны
мэдэгдлийн дагуу шилжсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас
хасах ба шилжин ирсэн сонгогчийг
тухайн хэсгийн сонгогчдын
нэрийн жагсаалтад бүртгэнэ. (МУИХСТХ-ийн 22.5)
Асуулт:
Нам, эвсэл сонгуульд оролцох тухай саналаа хэдийд албан ёсоор илэрхийлж,
бүртгүүлэх ёстой вэ?
Нам, эвсэл нь Монгол
Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай,
Сонгуулийн төв байгууллагын тухай, Захиргааны хариуцлагын
тухай хууль, Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжийг дагаж
мөрдөхөө сонгуульд оролцох хүсэлтийн хамт санал авах өдрөөс
50-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр
илэрхийлнэ.(МУИХСТХ-ийн 23.3)
Асуулт: Нам,
эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ ямар баримт бичгийг бүрдүүлсэн байвал
зохих вэ?
(МУИХСТХ-ийн 23.4 дэх
хэсэг)
1.Нам дангаараа оролцох
бол намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн
төв байгууллагын шийдвэр, эвсэл байгуулж оролцох бол эвслийг төлөөлөх байгууллагын
шийдвэр;
2.Эвссэн намуудын дүрмийн
(нотариатын гэрчилгээтэй) хуулбар
3.Нам, эвслийн сонгуулийн
мөрийн хөтөлбөр;
4.Сүүлийн нэг жилийн
хугацаанд тухайн нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудад иргэн, хуулийн этгээдээс
өгсөн хандивын тайлан; (аудитын баталгаатай);
5.Нам, эвсэл сонгуулийн
мөрийн хөтөлбөрөө Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай
шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан
байх;
6. Намын буюу эвслийн
сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн, хаяг, утасны дугаар зэргийг
агуулсан мэдээлэл; Эвсэл бол: (МУИХСТХ-ийн 23.5 дахь хэсэг)
• эвслийн гэрээний
хуулбар, нотариатын гэрчилгээтэй
• нам бүрийн эвсэлд
нэгдсэн тухай зохих байгууллагын шийдвэр, хуралдааны тэмдэглэл
Асуулт:
СЕХ нам, эвслийг бүртгэхээс татгалзах үндэслэл (шалтгаан)-ыг хуульд хэрхэн зааж
өгсөн бэ?
(МУИХСТХ-ийн 25.3 дахь
хэсэг)
• Нам бүртгэгдээгүй;
• УИХ-ын сонгуулийн тухай
хуулийн 23.4, 23.5-д зааснаар нэрлэсэн баримт бичиг дутуу, хүчинтэй биш
(“хуурамч”);
• хүсэлт болон эдгээр
баримт бичгийг (сонгуулийн өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө) ирүүлэх хугацаа
хожимдуулсан;
• хуульд заасан эвсэл
байгуулах журам, шаардлага зөрчсөн;
• эвсэлд орсон аль нэг
нам уг эвслийг бүртгэхээс өмнө түүнээс гарахаа илэрхийлсэн; өмнөх сонгуулийн
зардлын тайланг уул сонгууль дууссанаас хойш 1 сарын дотор ирүүлээгүй.
• Нам, эвсэл сонгуулийн
мөрийн хөтөлбөртөө МУИХСТХ-аар хориглосон амлалт тусгахыг хориглох бөгөөд
мөрийн хөтөлбөрөө Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай
шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан
байх ёстой. Хэрэв эл шаардлагад
нийцээгүй учир буцаасан
мөрийн хөтөлбөрийг 3 хоногийн дотор шаардлагад нийцүүлж засаагүй бол;
(МУИХСТХ-ийн 25.4 дэх хэсэг)
Асуулт:
СЕХ нам, эвсэлийн сонгуульд оролцохоор хуульд заасны дагуу бүрдүүлсэн баримт
бичгийг үндэслэн хэд хоногийн дотор бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах вэ?
Сонгуулийн ерөнхий хороо,
МУИХСТХ-ийн тухай хуулийн 23.4, 23.5-д заасан баримт бичгийг үндэслэн
тэдгээрийг хүлээн авсанаас хойш 5 хоногт
багтаан сонгуульд оролцох
нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. (МУИХСТХ-ийн 25.2) СЕХ нам эвслийг
бүртгэсэн тухай шийдвэр гаргасан бол батламж олгоно. (МУИХСТХ-ийн 25.5)
Асуулт:
Нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг хэдийд эхлүүлж, дуусгах ёстой вэ?
Сонгуульд оролцох нам,
эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан
өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. (МУИХСТХ-ийн
26.1)
Асуулт:
Нэр дэвшигчийн баримт бичгийг тойргийн хороонд хэзээ ирүүлэх вэ?
Нэр дэвшүүлсэн нам, эвсэл
нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав хоногийн хугацаанд багтаан
тойрогт нэр дэвшигчтэй холбогдсон дараах баримт бичгийг тойргийн хороонд
ирүүлнэ (МУИХСТХ-ийн 29.2)
Асуулт:
Сонгуулийн тойргийг хэдийд, хэрхэн байгуулдаг вэ?
Улсын Их Хурал 26
тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж,
тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. (МУИХСТХ-ийн
12.1) (26 тойрог, мандатын тоог УИХ-ын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67
дугаар тогтоолоор баталсан болно.)
Асуулт:
Мандат гэж юу гэсэн үг вэ?
Улсын Их Хурлын гишүүнээр
сонгох гишүүдийн тоо юм. Сонгогчийн сонгохоор саналаа өгөх гишүүний тоо. Монгол
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд УИХ-ын 76 гишүүний 48-ийг тойргоос сонгоно
гэж заасан. Улс орныхоо нутаг дэвсгэрийг 26 тойрог болгон хувааж, тойрог бүрт
тодорхой тооны мандат ногдуулсан. Аймаг бүр, зарим аймаг нийлээд, нийслэлийн
дүүргүүдийн сонгуулийн тойрогт 1-3 мандат ногдсон. (26 тойрог, мандатын тоог
УИХ-ын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаар тогтоолоор баталсан
болно.)
Асуулт:
Сонгуулийн хэсгийг хэрхэн, хэдийд байгуулдаг вэ?
Хэсэг бол сонгогчдыг
саналаа өгөх газраар нь бүртгэсэн, сонгуулийн тойргийн нэгэн нэгж юм. Сонгогчдын
санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн
тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнгын оршин
суугаа газрын мэдээллийн санг үндэслэн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар
сарын 15-ны өдрөөс өмнө байгуулж,
хэсгийн нутаг дэвсгэр,
төвийг зарлана.(МУИХСТХ-ийн 13.1) Нэг хэсэг нь суманд 2000, аймгийн төвд 2500 хүртэл,
нийслэлийн дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байна. (МУИХСТХ-ийн 13.2.)
Асуулт:
Сонгуулийн хэсгийн хороог хэдийд, хэрхэн байгуулдаг вэ?
Тойргийн хороо хэсгийн
хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн
дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ
хэмжээнд нийтэд мэдээлнэ. (МУИХСТХ-ийн 18.1) Тойргийн болон салбар, хэсгийн
хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг
томилон ажиллуулна. (МУИХСТХ-ийн 14.5)
Асуулт:
Сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлэх вэ?
(МУИХСТХ-ийн 18.2)
-тухайн хэсэгт 2000
хүртэл сонгогчтой бол 5, эсхүл 7;
-тухайн хэсэгт 2000-2500
хүртэл сонгогчтой бол 7, эсхүл 9;
-тухайн хэсэгт 2500-аас
дээш сонгогчтой бол 9, эсхүл 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Тойргийн
болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний
албан хаагчийг томилон ажиллуулна. (МУИХСТХ-ийн 14.5)
Асуулт: Тойргийн
хороог хэдийд байгуулах вэ?
Сонгуулийн ерөнхий хороо
санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө тойргийн хороог дарга, нарийн
бичгийн дарга, сондгой тооны 7-13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, улсын хэмжээнд
нийтэд мэдээлнэ. (МУИХСТХ-ийн 16.1)
Тойргийн болон салбар,
хэсгийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан
хаагчийг томилон ажиллуулна. (МУИХСТХ-ийн 14.5)
Асуулт:
Тойргийн салбар хороог хэдийд байгуулдаг вэ?
Тойргийн хороо нь суманд,
шаардлагатай бол дүүрэгт салбар хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй
хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5, эсхүл 7 гишүүний бүрэлдэхүүнтэй
байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ. (МУИХСТХ-ийн
17.1)
Асуулт: Сонгуулийн
хороодын ажилтнуудын цалин хөлсийг хэрхэн тооцож олгодог вэ?
Сонгуулийн хороодын
дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг ажлын шаардлагыг харгалзан үндсэн ажлаас
нь түр чөлөөлөн ажиллуулах ба түүнд энэ хугацааны цалин хөлсийг үндсэн байгууллагаас
нь олгоно. (МУИХСТХ-ийн 19.12) Түүнчлэн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн
дарга, гишүүний тухайн сонгуулийн хороонд ажилласан хугацааны мөнгөн
урамшуулал, хоолны мөнгө зэргийг улсаас төсөвлөн сонгуулийн зардалд оруулан
олгоно. (МУИХСТХ-ийн 10.1.8)
Асуулт:
Сонгуулийн хороод сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлаар холбогдох
байгууллагад хандах эрхтэй юу?
Сонгуулийн хороод
сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах,
эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор
үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих
эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын хоёр
өдрийн дотор шийдвэрлэж, бичгээр хариу мэдэгдэнэ. (МУИХСТХ-ийн 19.14)
Асуулт:
Хэсгийн болон Тойргийн хорооны шийдвэрийн талаар хэрхэн гомдол гаргах вэ?
Сонгуулийн хороод
харъяалан шийдвэрлэхээр хууль тогтоомжид заасан асуудлаар холбогдох сонгуулийн хороодод
хуулийн этгээд бичгээр хандахыг гомдол гаргах гэнэ. Сонгуулийн хууль тогтоомж
зөрчсөн асуудлаар иргэн сонгуулийн хороодод гомдол гаргах эрхтэй. Хэрвээ
МУИХСТХуульд тухайн асуудлаар өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны
шийдвэрийн талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих
шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор
хянан
шийдвэрлэж, гомдол
гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ. (МУИХСТХ-ийн 19.13)
Сонгуулийн зохион
байгуулалтын асуудлаар гаргасан хэсгийн болон салбар хорооны шийдвэрийн талаар
тойргийн хороонд, тойргийн хорооны шийдвэрийн талаар Сонгуулийн ерөнхий хороонд
тус тус гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны хороо гомдлыг хүлээж авснаас
хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу
мэдэгдэнэ. (МУИХСТХ-ийн 58.1)
Асуулт:
Иргэн Т Баянгол дүүргийн 10 дугаар хороонд албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч
Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хороонд оршин суудаг. Гэхдээ оршин сууж буй
газраа албан ёсны бүртгэл байхгүй. Энэ тохиолдолд иргэн Т саналаа хаана өгөх
вэ?
Сонгогч нэрийн жагсаалтад
бүртгэгдсэн тэр газраа санал өгөх эрхтэй. МУИХСТХ-ийн 20.2-д Сонгогчдын нэрийн
жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг
/эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн
дугаар, оршин суугаа газрын хаягийг бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхдээ сонгогчийн
нэрийг оршин суугаа газрын хаягаар нь дараалуулан бичнэ гэжээ. Эндээс харвал сонгогч
хаягийн албан ёсны бүртгэл бүхий нэрийн
жагсаалтад орсон газраа
саналаа өгөх юм. Мөн сонгогчийг зөвхөн сонгуулийн нэг хэсэгт сонгогчдын нэг
нэрийн жагсаалтад бүртгэсэн байх ёстой. (МУИХСТХ-ийн 20.16)
Асуулт:
Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс хэдэн хоногийн өмнө хаана байрлуудаг
вэ?
МУИХСТХ-ийн 20 дугаар
зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Бүртгэлийн ерөнхий газар аймаг, нийслэл
дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад
байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс,
иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн
мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг,
баг, хороогоор болон
сонгуулийн хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргаж, уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар
сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал хугацаанд www.burtgel.mn цахим хуудаст байрлуулах юм. Мөн хуулийн 20 дугаар
зүйлийн 20.5 дахь хэсэгт заасны дагуу цахим хуудаст байрлуулсан сонгогчдын
нэрийн жагсаалтаас сонгогч зөвхөн өөрийнхөө мэдээлэлтэй танилцах боломжтой.
Асуулт:
Сонгогчийг нэрийн жагсаалтад бүртгээгүй буюу буруу бүртгэсэн байвал сонгогч,
сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч гомдлоо хаана гаргах вэ?
Эрхэм сонгогч Та өөрийгөө
сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхyy шалгахдаа www.burtgel.mn https://songuuli.burtgel.mn/hailt.php/ цахим хуудаст нэвтэрч
регистрийн дугаар, иргэний үнэмлэхийн дугаараа холбогдох зааврын дагуу оруулж
шалгах юм. Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр
сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал энэ тухай
сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын
бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн
өмнө бичгээр гаргана. Хэрэв сонгогч Таны хувийн мэдээлэл зөрчилтэй бол харъяа
аймаг, дүүргийн иргэний бүртгэлийн тасагтаа хандаж асуудлаа шийдвэрлүүлэх
боломжтой. (МУИХСТХ-ийн 21.1) Энэ дагуу гомдол хүлээн авсан бол тухайн гомдол
гаргасан иргэний мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас хайлт
хийн тодорхойлж, лавлагаа гаргах ба тухайн лавлагааг үндэслэн сонгогчийн
мэдээллийг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн
ажилтан гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулна. (МУИХСТХ-ийн
21.2)
Асуулт: Сонгогч
өөрийн хаягийн бүртгэлийн дагуу нэрийн жагсаалтад
бүртгэгдсэн
эсэхтэйгээ бичгээр гаргасан жагсаалтаас танилцах боломжийг хуулиар олгосон уу?
Хэсгийн хороо ...
сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын
үсэг зурж, санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж,
сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно. (МУИХСТХ-ийн 20.11)
Асуулт: Сонгогч
өөрийн болон гэр бүлийн сонгуулийн насны иргэний өмнөөс сонгогчдын нэрийн жагсаалтад
бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэнтэй холбогдох гомдлыг хаана, хэдийд гаргах
ёстой вэ?
Сонгогч сонгогчдын нэрийн
жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө
шалгасан байх ёстой бөгөөд нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн
байвал энэ тухай сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо
улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс арваас доошгүй
хоногийн өмнө бичгээр гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. (МУИХСТХ-ийн 20.13, 21.1)
Улсын бүртгэлийн холбогдох байгууллага нь дээрх гомдлыг хүлээн авсан бол тухайн
гомдол гаргасан иргэний мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас
хайлт хийн тодорхойлж, лавлагаа гаргах ба тухайн лавлагааг үндэслэн сонгогчийн
мэдээллийг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн
ажилтан гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулна. (МУИХСТХ-ийн
21.2)
Асуулт: Захиргааны
зөрчил болон байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан,
албадан саатуулагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сонгуулийн
насны иргэдийн мэдээллийг ямар албан тушаалтан гаргаж өгөх ёстой вэ?
Тухайн хэсгийн харьяа
нутаг дэвсгэрт байрлаж байгаа цэргийн анги, салбарын захирагч нь тухайн байгууллагад
алба хааж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг, цагдаагийн болон шүүхийн
шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга
нь захиргааны зөрчил
болон байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, албадан
саатуулагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сонгуулийн насны
иргэдийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий
хорооноос баталсан
маягтын дагуу тус тус гаргаж, санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө харьяа
хэсгийн хороонд хүргүүлнэ.(МУИХСТХ-ийн 20.10)
Асуулт:
Сонгогчдын нэрийн жагсаалтыг СЕХ болон тойрог, хэсгийн хороодод ямар хугацаанд
хүргүүлдэг вэ?
Нэгдүгээрт: Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага
сонгуулийн жилийн
гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн
жагсаалтад
1/ бүртгэгдээгүй буюу
буруу бүртгэгдсэнтэй холбогдох гомдлын дагуу хийсэн өөрчлөлт;
2/ сонгогчийн эцэг
/эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин
суугаа газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;
3/ нас барсан иргэний
бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;
4/ эрх зүйн чадамжгүй
болон хорих газар ял эдлэж байгаа иргэдийн талаар мэдээлэлтэй холбогдох өөрчлөлтийг
тусган уг жагсаалтыг цаасан болон
цахим хэлбэрээр үйлдэж,
санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд
хүргүүлнэ. (МУИХСТХ-ийн 20.4, 20.7)
Хоёрдугаарт: СЕХ-оос ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг
тойрог тус бүрээр ангилах бөгөөд тойрог бүрд хамрагдах сонгогчдын нэрийн жагсаалтыг
цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн
өмнө холбогдох тойргийн
хороонд хүргүүлнэ. (МУИХСТХ-ийн 20.8)
Гуравдугаарт: Тойргийн хороо СЕХ-ноос ирүүлсэн сонгогчдын нэрийн
жагсаалтыг тухайн тойрогт харьяалагдах хэсэг бүрээр ангилсан цахим мэдээллийн
сан үүсгэж, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд
тухайн
хэсгийн сонгогчдын нэрийн
жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.(МУИХСТХ-ийн 20.9)
Дөрөвдүгээрт: Хэсгийн хороо ийнхүү ирүүлсэн сонгогчдын нэрийн
жагсаалтыг хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, санал
авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод
чөлөөтэй танилцах бололцоо олгоно. (МУИХСТХ-ийн 20.11)
Асуулт:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга М 2012 оны УИХ-ын сонгуульд нэр
дэвшихээр болжээ. Энэ тохиолдолд өөрийн үүрэгт ажлаас хэдийд чөлөөлгдсөн байх
ёстой вэ?
Сонгуулийн жилийн (2012
он) нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө. (МУИХСТХ-ийн 26.6)
Асуулт:
Эвслийн гэрээ гэдэг нь?
Сонгуульд эвсэл болж
оролцохоор намууд нэгдэн байгуулсан гэрээг эвслийн гэрээ гэнэ. Эвслийн гэрээнд
оролцогч талуудын эрх, үүрэг, эвслийн нэр, эвслийг төлөөлөх байгууллага, түүний
удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний биеийн байцаалт, албан тушаал, эвслийн сонгууль
эрхлэх байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтны нэр, харилцан тохирсон
бусад асуудлыг тусгадаг. Эвслийн гэрээ тухайн сонгууль, түүгээр байгуулагдсан
УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хүчин
төгөлдөр байна.
Асуулт:
Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан гэдэг нь?
Нам, эвсэл сонгуульд
оролцохоо илэрхийлэхдээ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.6-д зааснаар Сонгуулийн
ерөнхий хороонд ирүүлсэн баримт бичигтээ тусгасан төв байгуллагын бүрэлдэхүүнд багтахаас
гадна түүний салбар, бүтцийн байгууллагын бүрэлдэхүүн, түүнчлэн эдгээр байгууллагаас
томилогдсон этгээдийн аль аль нь хамаарна.
Асуулт:
УХУУЛАГЧ гэж хэнийг хэлэх вэ?
Нэр дэвшигчээс
сонгогчидтой уулзах, нам, эвслийн
сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах сонгуулийн сурталчилгааны бүхий л ажилд нь туслахаар сайн дурын
үндсэн дээр ажиллаж буй хүнийг
ухуулагч гэнэ. Тойргийн хорооноос эрхлэн 200 сонгогчид нэг хүн байхаар ухуулагчдыг бүртгэж үнэмлэх олгодог.
Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслээс нэр дэвшигчийн (намаас нэр дэвших 28 хүнийг хэлж буй) шадар
туслагч, ухуулагчийг бүртгэж
үнэмлэх олгодог. Харин тойргийн хороо тойрогт нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийг тус тус бүртгэж, үнэмлэх
олгоно. Сонгуулийн
аль нэг хорооны гишүүн ухуулагчаар ажиллахыг хориглоно.
Ухуулагч нь тухайн нам,
эвслийн мөрийн хөтөлбөрийг
тайлбарлах, нэр дэвшигчдийн мэдээллийг сонгогчдод
хүргэх, уулзалт зохион байгуулах
үүрэг хүлээнэ. (МУИХСТХ-ийн 32.3, 32.4)
Асуулт:
ШАДАР ТУСЛАГЧ гэж хэнийг хэлэх вэ?
Нэр дэвшигчээс
сонгогчидтойгоо уулзах, мөрийн хөтөлбөрөө тайлбарлах,
түүнийг сурталчлах бүхий л ажилд нь туслахаар
ажиллах хүнийг бие даан нэрээ
дэвшүүлэгчийн шадар туслагч гэнэ. Тойргийн хороо тойргийн 500 сонгогчид нэг хүн байхаар тооцож бие даан нэрээ
дэвшүүлэгчийн шадар туслагчийг
бүртгэж үнэмлэх олгоно. Бие даан нэрээ дэвшүүлэгчийн шадар туслагчаар аль нэг сонгуулийн хорооны
гишүүнээр ажиллаж болохгүй. (МУИХСТХ-ийн 32.3, 32.4)
Асуулт: Санал
авах байранд шадар туслагч болон
ухуулагч байж болох уу?
Санал авах байранд нам,
эвслийн сонгууль эрхэлсэн
байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч байрлахыг хориглоно. (МУИХСТХ-41.5)
Асуулт:
АЖИГЛАГЧ гэж хэнийг хэлэх вэ?
Сонгуулийн үйл ажиллагааг
хууль тогтоомжийн дагуу явагдаж
байгаа эсэхэд хяналт тавихаар нам, эвсэл, нэр дэвшигчээс өөрийн хүнийг томилж ажиллуулдаг. Тэдгээрийг
ажиглагч гэнэ. Ажиглагч санал авах
өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд бүртгүүлнэ. Хэсгийн хороо бүртгэсэн хүндээ
ажиглагчийн үнэмлэх олгоно. (МУИХСТХ-ийн 44.2) Ажиглагч сонгуулийн үйл явцад оролцохгүй, харин
үнэлгээ өгнө. Ажиглагчийн
эрх, үүрэг, явуулах үйл ажиллагааг сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулсан байдаг. Сонгуулийг ажиглах
байдлаас хамаарч тэднийг суурин ба хөдөлгөөнт
ажиглагч гэж ялган үздэг. Суурин ажиглагч
санал хураах байранд байнга, хөдөлгөөнт ажиглагч санал хураах байрны гадна талд ажиглалт хийдэг.
Асуулт:
Ажиглагч ямар эрх эдлэх вэ?
Ажиглагч нь сонгогчдын
нэрийн жагсаалт үйлдэх, санал
авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс
ажиглан хянах бөгөөд
дараах эрх эдэлнэ. (МУИХСТХ-ийн 44
дүгээр зүйл 44.4 дэх
хэсэг)
• сонгогчдын нэрийн
жагсаалттай танилцах;
• саналын хуудасны
битүүмжлэгдсэн байдалтай
танилцах;
• санал тоолох ажлыг
ажиглах;
• бие даан нэр дэвшигчийн
дэмжигч- сонгогчдын
гарын үсэг цуглуулсан маягттай танилцах;
• зөөврийн битүүмжилсэн
саналын хайрцгаар
санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарьтай танилцах;
• санал бэлтгэх бүхээг,
зөөврийн битүүмжилсэн
саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу
бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;
• санал авах байранд
сонгуулийн санал авах үйл явцыг
бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;
• санал авах үйл явцад
зөрчил гарвал хэсгийн хорооны
даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс
бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;
• хэсгийн хорооны
гишүүдээс холбогдох мэдээлэл
авах;
• ажиглалтын тайлангаа
нийтэд мэдээлэх, хэвлэн
нийтлэх.
Асуулт:
Гадаадын ажиглагч гэдэг нь?
Сонгуулийн үйл ажиллагаа,
санал хураах үйл явцыг ажиглахаар
СЕХ-нд албан ёсоор хүсэлтээ гаргаж, бүртгүүлэн үнэмлэх авсан гадаад улс, олон улсын болон мэргэжлийн
байгууллага, төрийн болон төрийн
бус байгууллагаас томилогдсон этгээдийг гадаадын ажиглагч гэнэ.
Асуулт: Ажиглагчаар
бүртгүүлэх иргэн ямар
баримт бичгийг бүрдүүлэх ёстой вэ?
• СЕХ-ноос баталсан
маягтын дагуу ажиглагчийн
товч анктыг бөглөсөн байх
• Ажиглагчаар томилсон
нам, эвслийн
• Иргэний үнэмлэхний
хуулбар (СЕХ-ын 2012 оны 4
дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоол)
Асуулт:
Мөрийн хөтөлбөр гэж юу вэ?
Нам, эвсэл, бие даан
нэрээ дэвшүүлэгчид сонгуульд
оролцохдоо ялалт байгуулсныхаа дараа хэрэгжүүлэх бодлого, ажлыг багтаасан мөрийн хөтөлбөр боловсруулдаг.
Мөрийн хөтөлбөр гэдэг нь сонгуульд
олонхийн суудал авбал бодлогоо хэрэгжүүлэх ажлыг багтаасан баримт бичиг юм. УИХ-ын сонгуульд олонх
суудал авсан нам, эвслийн мөрийн
хөтөлбөр нь сонгуулийн дараа байгуулагдах
Засгийн газрынх нь үйл
ажиллагааны мөрийн хөтөлбөр болж
хэрэгжих учиртай юм.
Асуулт:
“У” нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө
уул уурхайн салбараас орох орлогоос
иргэн бүрт хувьцаа хэлбэрээр 2 мянган
ширхэг хувьцаа эзэмшүүлнэ гэж тусгажээ.
Энэ нь зөв үү?
Буруу хуулиар хориглосон.
Нам, эвсэл, болон биеэ даан нэр
дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул
уурхай, газрын тос, эрдэс баялгийн
болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл
зээлийн болон бусад өр төлбөрийг
хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын
байранд зуучлах, ажилд оруулах зэрэг
амлалт авахаар тусгахыг хориглоно. (МУИХСТХ-ийн 34.1, 34.3)
Асуулт:
Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөж
буй Б намаас нэр дэвшигч У өөрийн тойргийн сонгогч
өндөр настнуудад 20.000 төгрөг
тарааж байгаа тухай тухайн тойргийн сонгогч А
баримттайгаар сонгуулийн холбогдох
хороонд мэдээлжээ. Энэ тохиолдолд иргэн А-д
мөнгөн урамшуулал олгож болох уу?
Холбогдох хуулийн
байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон
тохиолдолд болно. Шинээр батлагдсан
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгуулийн сурталчилгаа
хуулийн дагуу явагдаж буй эсэхэд
сонгогчоос хяналт тавьж төрийн байгууллагатай хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм. Тухайлбал,
Улсын Их Хурлын сонгуулийн
тухай хуулийн 35 дугаар зүйлийн дор дурьдсан заалтыг зөрчвөл: “сонгогчид мөнгө, эд
бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй
үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот,
мөрийтэй тоглоом зохион байгуулах;”
(МУИХСТХ-ийн 35.15.1) “сонгогчдын
саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн
бус байгууллага,
сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд
техник хэрэгсэл, тоног төхөөрөмж,
мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин
хөлс, тэтгэлэг олгох;” зэрэг болно.
(МУИХСТХ-ийн 35.18.10) Дээрх хуулийн
зүйл, заалтыг зөрчиж сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн
хороонд мэдэгдсэнийг тухайн
сонгуулийн хороо холбогдох байгууллагад шилжүүлэх бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг
нь тогтоосон тохиолдолд Сонгуулийн
ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд
барааныүнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн
урамшууллыг олгож, гэм буруутай
этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заажээ. (МУИХСТХ-ийн 35.29)
Асуулт:
Хэрвээ иргэн нам, эвсэл, нэр дэвшигчийг
хуулийн дээрх заалтыг зөрчиж бэлэн
мөнгө, эд бараа тараасан тухай хуурамч мэдээлэл тараан нам, эвсэл, нэр
дэвшигчийг гүтгэсэн бол яах вэ?
Хэрвээ мэдээлэл нь
гүтгэлгийн шинжтэй. Гүтгэсэн
болох нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм. Иймээс дээрх үйлдэлд эрүүгийн хуулиар хариуцлага
хүлээлгэх, гэмт хэргийн бүрэлдэхүүн
байгаа эсэхийг иргэдийн өргөдөл мэдээллээр шалгах нь цагдаагийн байгууллагын үүрэг юм. Харин гэмт хэргийн
бүрэлдэхүүнгүй эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээргүй бол мөн зүйлд зааснаар “…иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоогоос арав
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэлийг шүүгч ногдуулах юм. (МУИХСТХ-ийн 35.30)
Асуулт:
Далд сурталчилгаа гэж юу гэсэн үг вэ?
Сурталчилгаа нь үнэн,
бодитой ил тод, сонгогч бүрт хүрч
байх, агуулга хэрэглэж буй аргаасаа хамааран ойлгогдохоор байх ёстой. Энэ шинж, зарчмыг зөрчсөн сурталчилгааг
далд сурталчилгаа гэнэ. Нэргүй
сурталчилгаа далд сурталчилгаанд хамаарна.Далд сурталчилгаанд сонгогчид шууд бусаар нөлөөлөх
сурталчилгаа бас багтдаг. Сонгуулийн үед
хууль бус, далд сурталчилгааг явуулахыг дэлхийн улс орнуудад хориглодог. Монгол Улсын зар
сурталчилгааны тухай хуульд зааснаар
Монгол Улсад хууль бус, далд сурталчилгааг захиалах, бүтээх, түгээхийг хориглодог.
Асуулт: Сонгуулийн
кампани гэж юу гэсэн үг вэ?
Эрх бүхий байгууллагаас
Улсын Их Хурлын, Орон нутгийн
хурлын, Ерөнхийлөгчийн сонгууль, бүх нийтийн санал асуулгын эхлэх хугацааг товлон зарласнаас хойш тухайн
сонгууль, санал асуулгын эцсийн дүнг
эрх бүхий байгууллагаас эрхлэн хэвлэн нийтэлж нийтэд албан ёсоор мэдээлэх хүртэлх хугацаанд улс, аймаг,
нийслэл, тойргийн хэмжээнд явуулах бүх үйл ажиллагааг сонгуулийн кампани гэнэ. Сонгуулийн кампанит ажил
бүх нийтийг хамарсан хамгийн чухал, хамгийн
том ажил мөн. Сонгуулийн
кампанит ажилд нэгд, нийт сонгогчид, хоёрт, нэр дэвшигчид, намууд,
гуравт, сонгууль зохион
байгуулж явуулах үүрэг бүхий сонгуулийн хороод, дөрөвт, сонгуульд оролцогч байгууллагууд
оролцдог.
Асуулт:
Нам, эвслээс нэр дэвшигч нь сонгуульд
намынхаа дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөөс
өөр тусгайлан мөрийн хөтөлбөртэйгээр
оролцож болох уу?
Нам, эвслээс нэр дэвшигч
нь тухайн нам, эвслийн
сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно хэмээн заажээ.
(МУИХСТХ-ийн 34.2)
Асуулт:
Нэгэн хувийн арилжааны телевизийн
захирал Б нь сонгуулийн
сурталчигааны
үед нам, эвслийн сонгуулийн сурталчилгааны
төлбөртэй нэвтрүүлэгийг нэг хоногт
3 цаг байхаар тогтоож тушаал гаргажээ.
Энэ нь хууль ёсны үйлдэл мөн үү?
Сурталчилгааны төлбөртэй
нэвтрүүлгийн нийт хугацаа нь
хоногт хоёр цагаас илүүгүй байх ёстой тул энэ нь хууль бус үйлдэл. (МУИХСТХ-ийн 35.11)
Асуулт: Зарим
томоохон хувийн телевизүүд хоёроос
гурван сувагтай байдаг. Энэ тохиолдолд суваг бүрээр сонгуулийн
сурталчилгааны
төлбөртэй
нэвтрүүлэг нэвтрүүлж болох уу?
Олон нийтийн радио,
телевизээс бусад радио, телевиз нь
нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн агаарын долгион ашигладаг үндсэн сувгаар
нэвтрүүлнэ.(МУИХСТХ-ийн 35.12)
Асуулт:
Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал
хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын
саналыг татах зорилгоор ямар үйлдэл,
үйл ажиллагаа явуулахыг хориглосон бэ?
сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй
үнээр худалдах, аливаа үйлчилгээ
төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах;
биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт
зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх,
хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ
зохион байгуулах;
сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах,
амралт, сувилалд амраах, сувилуулах;
хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн
чансаа тогтоох зорилго бүхий аливаа
хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр
гэрээ байгуулах, аман хэлцэл хийх,
хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах. (МУИХСТХ-ийн
35.15.1-35.15.5)
Асуулт:
Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь
сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ямар хэмжээний
материалд багтаах ёстой вэ?
Сонгуульд оролцож байгаа
нам, эвсэл нь сонгуулийн
мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хорин хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, арван хэвлэлийн хуудас
бүхий нэг ухуулах болон зурагт хуудас,
нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг арван хэвлэлийн хуудаст тус тус багтаана.
(МУИХСТХ-ийн 35.4)
Асуулт:
Сонгуульд бие даан нэр дэвшигч нь сонгуулийн
мөрийн хөтөлбөр, ухуулах хуудас зэрэг нь
ямар хэмжээтэй байх ёстой вэ?
Бие даан нэр дэвшигч нь
сонгуулийн мөрийн хөтөлбөрөө
танилцуулсан тус бүр хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах
болон зурагт хуудас, хэвлэлийн
хуудасны хэмжээг тооцохдоо MNS 1103:1989 стандартын 2.5 дугаар заалтын А1/594мм:841 мм/
хэмжээг баримталнa.
Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 14 дүгээр тогтоол нэр дэвшигчийн намтар,
бусад сурталчилгааны материалыг
нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана. (МУИХСТХ-ийн 35.5)
Асуулт:
Сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны
уриалга, ухуулах болон зурагт хуудас,
зарлал зэргийг гудамж, талбай болон олон нийтийн
газарт байрлуулах байршлыг хэдийд
ямар субьект тогтоодог вэ?
Сонгуулийн сурталчилгааны
уриалга, ухуулах болон зурагт
хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан
гудамж, талбай болон олон нийтийн
газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн
жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор
тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно. (МУИХСТХ-ийн 35.7)
Асуулт:
Сонгуулийн сурталчилгааг хэдийнээс
эхэлж хэзээ зогсоодог вэ?
Сонгуулийн сурталчилгааг
санал авах өдрөөс 24 цагийн өмнө
буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно.(МУИХСТХ-ийн 35.3)
МУИХСТХ-ийн 35.1-д
зааснаар нэр дэвшигч бүртгүүлсэн
өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгааг дуусгавар болговол зохих өдөр хүртэл буюу мөн хуулийн 35.3 зааснаар санал авахын
өмнөх өдрийн 00 цагт
зогсоох ёстой.
Асуулт:
Сонгуулийн сурталчилгааг ямар арга
хэлбэрээр явуулах талаар СТХ-д заасан бэ?
Нам, эвсэл, бие даан нэр
дэвшигч нь сонгуулийн мөрийн
хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлыг уулзалт, хурал,
цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулах зэрэг хуулиар
хориглоогүй арга, хэлбэрээр
зохион байгуулах эрхтэй. (МУИХСТХ-35.2)
Асуулт:
Нам, эвсэл, нэр дэвшигч болон нам, эвслийн
сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар
туслагч, ухуулагчаас сонгуулийн
сурталчилгааны явцад
ямар үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон бэ?
санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх
өдрийн 00.00 цагаас өмнөх хугацаанаас
хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх, түүнчлэн санал авах өдөр хүртэлх
долоо хоногийн хугацаанд санал асуулга
явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараах;
нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн
хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай
ажил, үйлчилгээ явуулах;
Хуульд заасан хэмжээнээс илүү материал тараах;
сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлалыг
барилгын хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэг энэ хуулийн 35.7-д зааснаас өөр газарт байрлуулах;
хуулиар заасан сонгуулийн сурталчилгааны радио, телевизээр
нэвтрүүлэх цагийн хязгааразаасныг
зөрчиж сурталчилгаа явуулах
оройн 23.00 цагаас дараа өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх
хугацаанд чанга яригч ашиглах;
сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль
тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
шашны зан үйл ашиглах;
сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан,
эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны
байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний
гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм
тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин
хөлс, тэтгэлэг олгох;
сонгогчдын саналыг татах зорилгоор төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй
үнээр ахуйн болон
эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулах;
сонгогчдын саналыг татах зорилгоор биеийн тамирын уралдаан,
тэмцээн, баяр наадам, урлагийн
тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэж оролцох;
сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага,
цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;
хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн
чансаа тогтоох зорилго бүхий аливаа
хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг нь хэвлэн нийтлэх, тараах, сурталчлах;
төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн
оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр
сурталчилгааны материал хэвлэх, олшруулах,
тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр
сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад
төрийн албан хаагч аливаа хэлбэрээр
оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан
оролцуулах;
улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох,
шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар
болон өөр хэлбэрээр сонгогчдын
дунд түгээн дэлгэрүүлэх;
сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл
ажиллагаа явуулах. (МУИХСТХ-ийн
35.18 дахь хэсэг)
Асуулт:
Нам, эвсэл, нэр дэвшигч, нам, эвслийн
сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар
туслагч, ухуулагч нь сонгуулийн
сурталчилгаандаа шашны зан
үйл ашигласан гэдгийг хэрхэн ойлгох
вэ?
Нам, эвсэл, нэр дэвшигч,
нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага,
түүний ажилтан, нэр дэвшигчийн
шадар туслагч, ухуулагч нь сонгуулийн сурталчилгаандаа аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг
хурал хуруулах, сан тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх,
овоо тахих зэрэг үйлдэл, үйл
ажиллагааг зохион байгуулсан,
түүнд оролцсон, ийм арга хэмжээг
санхүүжүүлсэн, шашны эд өглөгийн
зүйл, хэрэгсэл тараасан бол шашны зан үйл ашигласан гэж үзнэ. (МУИХСТХ-35.20)
Асуулт:
Ухуулагчаар ажиллаж буй иргэн А нь сонгууль
зохион байгуулах хугацаанд гадаадын этгээдийн
тусламжаар олгосон цагаан будааг өөрийн
нэр дэвшигчийн сонгуулийн тойргийн иргэдэд
тараажээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
Сонгууль зохион байгуулах
хугацаанд гадаад, дотоодын
тусламжийн эд хөрөнгийг иргэдэд тараах, худалдан борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно. (МУИХСТХ-39.8) Энэ хуулийн 39.8-д
заасныг зөрчсөн нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн
шадар туслагч, ухуулагчийг
нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
тус тус торгоно. (МУИХСТХ-39.10)
Асуулт:
Санал асуулга явуулах дүнг хэвлэн нийтлэх,
тараахыг хэдийнээс зогсоох вэ?
Санал авах өдөр хүртэлх
долоо хоногийн хугацаанд
санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараахыг хориглоно. (МУИХСТХ-ийн 35.18.1)
Асуулт:
Төрийн албан хаагч нам, эвсэлийн болон бие
даан нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны
ажилд оролцож болох уу?
Болохгүй. Сонгуулийн
сурталчилгаанд улс төрийн албан
хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад
төрийн албан хаагч болон насанд
хүрээгүй иргэнийг татан оролцуулахыг
хориглосон; (МУИХСТХ-ийн
35.18.16)
Асуулт:
Сонгуулийн сурталчилгаа эхлэхлээр
л телевиз, радиогоор дандаа
сонгуулийн
сурталчилгааны нэвтрүүлэг яваад байдаг.
Арилжааны хувийн радио, телевизээр
сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн
цагийн багтаамжид хуулиар хязгаарлалт
хийсэн үү?
Олон нийтийн радио,
телевизээс бусад радио,
телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй нэвтрүүлж болох бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн
нийт хугацаа нь хоногт хоёр цагаас
илүүгүй байна. (МУИХСТХ-ийн 35.11)
Асуулт:
Ямар газарт сонгуулийн сурталчилгаа
явуулахыг хориглодог вэ?
төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн
оролцоотой хуулийн этгээд;
хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага;
сонгуулийн хороод. (МУИХСТХ-ийн 35.22.1-35.22.4)
Асуулт:
2012 оны УИХ-ын сонгуульд дахин нэр
дэвшиж буй УИХ-ын гишүүн У бүрэн эрхийнхээ
хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө
хүрээнд хийсэн ажлын тайлангаа
сонинд хэвлүүлэн, нэр дэвших тойргийнхоо
сонгогчдод өөрийн хийсэн ажлаа тайлагнаж
байна хэмээн тараажээ. Энэ нь хууль
зөрчсөн үйлдэл мөн үү?
Улсын Их Хурлын гишүүн,
бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлын
тайлангаа иргэд, сонгогчдод сонин, сэтгүүл болон бусад хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх нь хууль
зөрчсөн үйлдэл болохгүй. (МУИХСТХ-ийн
35.19)
Асуулт:
Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгогчидтой
хийх уулзалт, хурал, цуглааныг хэзээнээс
хийх эрхтэй вэ?
Нэр дэвшигчээр бүртгүүлж,
үнэмлэх авсан өдрөөс эхлэн
санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө нам, эвсэл, нэр дэвшигч нь
сонгогчидтой хийх уулзалт,
хурал, цуглааныг хийх эрхтэй. (МУИХСТХ-ийн 35.1, 35.3, 36.1)
Асуулт:
Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн
үйл ажиллагаанд зориулан хуулиар зөвшөөрсөн
этгээдээс бэлнээр мөнгөн тусламж,
хандив авч болох уу?
Нам, эвсэл, нэр
дэвшигчийг дэмжигч байгууллага,
иргэдээс тэднийг дэмжиж сонгуулийн дансанд оруулах хөрөнгийг сонгуулийн хандив гэнэ. Нам, эвсэл, нэр дэвшигч
нь сонгуульд зориулсан өөрийн
хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс
оруулсан хандивыг зөвхөн
дансаар дамжуулан зориулалтаар
нь зарцуулна. (МУИХСТХ 38.4)
Асуулт:
Нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын
дээд хэмжээ хэдэн төгрөг байхаар хуулчилсан
бэ?
Нам, эвсэл, нэр дэвшигчид
өгөх хандивын дээд хэмжээ хувь
хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно. (МУИХСТХ-ийн 39.1)
Асуулт:
МУИХСТХ-д зааснаар ямар этгээдээс
хандив авахыг хориглосон бэ?
(МУИХСТХ-ийн 39.7 дахь
хэсэг)
1.гадаад улс буюу
гадаадын байгууллага (хамтарсан
байгууллагын гадаадын оролцогч);
2.олон улсын байгууллага;
3.төрийн болон нутгийн өөрөө
удирдах байгууллага;
4.гадаад улсын иргэн;
5.харьяалалгүй хүн;
6.сонгууль товлон
зарласан өдөр арван найман нас хүрээгүй Монгол Улсын иргэн;
7.төрийн болон орон
нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн
өмчийн оролцоотой хуулийн этгээд;
8.шүүхийн шийдвэрээр
тогтоогдсон албан хэтэрсэн
зээлийн өртэй хуулийн этгээд;
9.Yйлдвэрчний эвлэл,
шашны болон бусад төрийн бус
байгууллага;
10.байгуулагдаад нэг жил
болоогүй хуулийн этгээд.
Асуулт:
Нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах
зардлын хэмжээг хэрхэн тогтоодог вэ?
Сонгуулийн ерөнхий хороо
тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд
зарцуулах зардлын дээд хэмжээг
тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тойрог тус бүрээр, түүнчлэн нам,
эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний
дотор тус тус тогтооно. (МУИХСТ-37.1) Сонгуульд зарцуулах
зардлын дээд хэмжээнд багтаан нам,
эвслийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл нь, нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн
нам, эвсэл болон нэр дэвшигч тус тус
хариуцах бөгөөд бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлаа өөрөө хариуцна.(МУИХСТ-37.2)
Асуулт:
Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч
нь сонгуулийн зардлынхаа тайланг хэдийд
хэрхэн гаргаж өгөх ёстой байдаг вэ?
Нам, эвслээс нэр дэвшигч
нь санал хураалт дууссан өдрөөс
хойш 15 хоногт багтаан өөрийн сонгуулийн зардлын тайлангаа нам, эвсэлдээ гаргаж өгөх бөгөөд нам, эвсэл
болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг
сарын дотор гаргаж, (нам, эвсэл нь аудитын
дүгнэлтийн хамт) Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. (МУИХСТХ-ийн 40.2, 40.3)
Асуулт:
Сонгогч саналаа хэдээс хэдэн цагийн
хооронд хаана өгөх ёстой вэ?
Санал авах өдрийн
/2012.6.28-ны өдөр/ 07.00 цагаас 20.00
цаг хүртэл хугацаанд санал авах байранд ирж саналаа өгнө.(МУИХСТХ-ийн 41.1)
Асуулт:
Сонгогч саналаа хэрхэн өгөх вэ?
Сонгогч нь саналын
хуудасны тойрогт нэр дэвшигчдийн
нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр
дэвшигчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн
нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ. Мөн
Сонгогч нь саналын
хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсхүл эвслийн
нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.
(МУИХСТХ-ийн 45.5, 45.6)
Асуулт:
Саналын хуудсыг хэсэгт хүлээн
авсанаас
хойш хэрхэн хамгаалалтанд авдаг вэ?
Хэсэгт саналын хуудас
хүлээн авснаас хойш санал авах
байрыг цагдаагийн хамгаалалтад авна. (МУИХСТХ-41.6)
Асуулт:
Саналын хуудас гэж юу вэ? Ямар байх
ёстой вэ?
Саналын хуудас нь
сонгогчоос саналаа илэрхийлэх,
сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараах шаардлагыг хангасан байна: (МУИХСТХ-ийн 42
дугаар зүйл)
• агуулга, бичилт,
хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх;
• сонгогч саналаа хэрхэн
тэмдэглэх тухай товч заавар
агуулсан байх.
• Саналын хуудас нь
тусгай нууцлалтай, нэгдсэн таних
нууц тэмдэгтэй байна.
• Саналын хуудас нь
тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн
болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэг бүхий хуудас байна.
• Саналын хуудасны
тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн
хэсэгт тухайн тойрогт нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийн нь нэрийг том үсгээр, нэр
дэвшүүлсэн нам, эвслийн нэрийг бичнэ.
• Нэр дэвшигчдийн нэрийг
саналын хуудсанд бичихдээ
тэдгээрийг дэвшүүлсэн намуудынх нь Улсын дээд шүүхэд
бүртгүүлсэн он, сар, өдрийг баримталж, хамгийн анх бүртгүүлсэн намын нэр дэвшигчийг эхэнд нь бичих
замаар дараалалд оруулан
бичнэ.
• Саналын хуудасны
тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн
хэсэгт бие даан нэр дэвшигчийн нэрийг нам, эвслээс нэр дэвшигчийн нэрийн дараа, тойргийн хороонд нэр
дэвшигчээр бүртгүүлсэн дарааллаар
бичнэ.
• Саналын хуудасны нам,
эвслийн нэрийг бичсэн хэсэгт
нам, эвслийн нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримталж, хамгийн анх бүртгүүлсэн
намыг эхэнд нь бичих замаар
дараалалд оруулан бичнэ.
• Эвслийг дараалалд
оруулахдаа эвслийн бүрэлдэхүүнд
орсон намуудаас хамгийн анх Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын бүртгэлийн он, сар, өдрийг баримтална.
Асуулт:
Саналын хуудсыг сонгуулийн хороодод
хэзээ хүргүүлэх ёстой вэ?
Сонгуулийн ерөнхий хороо
саналын хуудсыг эрхлэн
хэвлүүлж, тойргийн хороонд, тойргийн хороо нь салбар хороогоор дамжуулан санал авах өдрөөс тав хоногийн өмнө хэсгийн
хороонд тус тус албан ёсоор
хүлээлгэн өгнө. (МУИХСТХ-ийн 42.10)
Асуулт: Зөөврийн
битүүмжилсэн саналын хайрцгаар
ямар тохиолдолд санал авч болдог вэ?
Санал авах байранд
хүрэлцэн ирж чадахгүй дараах
сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн
зөөврийн битүүмжилсэн саналын
хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна. Үүнд:
-биеийн эрүүл мэндийн
байдлын улмаас санал авах байранд
өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
-нийтийн дайчилгаанд
хамрагдан ажиллаж байгаа;
-захиргааны зөрчлийн
улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан,
таслан сэргийлэх арга хэмжээ
авагдсан;
-байцаан шийтгэх
албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан,
цагдан хоригдсон. Сонгогчийн
хүсэлт, холбогдох байгууллагын магадлагаа, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн
өмнө гаргах бөгөөд хэсгийн
хороо зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад
нь гаргаж, сонгогчдын нэрийн
жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа хэлэлцэн батална. Дээр дурдсанаар
сонгогчдын нэрийн жагсаалтад орсон сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн
оршин суугаа газрынх нь хаягаар очиж
авна. Ийнхүү дээр дурдсан сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн
саналын хайрцгаар авахыг хориглоно.
(МУИХСТХ-ийн 45.15 дахь хэсэг)
Асуулт: А
компанийн ажилтан С санал авах өдөр
саналаа өгөхөөр байгууллагынхаа захирал
Б-ээс түр чөлөө хүссэн боловч захирал нь чөлөө олгохоос татгалзжээ.
Захирал Б-ийн үйлдэл
хуульд нийцсэн үү?
Санал авах өдөр ажиллаж
байгаа сонгогчид тухайн
байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. (МУИХСТХ-ийн
45.21)
Асуулт: Сонгуулийн
явцыг хэрхэн мэдээлэх вэ?
Сонгуулийн санал хураах
өдөр сонгуулийн санал хураах
хэсгийн хороо бүрээс эхлээд СЕХ хүртэл сонгуулийн байгууллагууд санал хураалтын мэдээг цагаар гаргаж мэдээлэх
явдлыг хэлдэг. Практикаас харахад санал
хураах өдөр 3 удаа тухайлбал
өдрийн 12, оройн 17,
20 цагийн байдлаар санал хураалтын явцыг улсын хэмжээнд нэгтгэн мэдээлдэг. Санал хураах бүх хэсгээс мэдээг
нэгтгэн гаргана. Нэрийн жагсаалтад
бичигдсэн сонгогчдын тоо, тэдгээрээс саналаа хураалгасан сонгогчдын тоог хувиар гаргаж мэдээлдэг10. Мэдээг гаргах,
нэгтгэх маягтыг СЕХ-оос батлан
мөрдүүлнэ.
Асуулт: Сонгогч
иргэн Б саналын хуудсанд бичигдсэн
нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжмээргүй
санагдсан тул саналын хуудсаа саналын
хайрцганд ямар нэгэн тэмдэглэл хийлгүй
хийжээ. Энэ тохиолдолд саналын хуудас
хүчинтэйд тооцогдох уу?
Хүчинтэй саналын хуудаст
тооцож, хэнийг ч дэмжээгүй
санал гэж үзнэ.(МУИХСТХ-ийн 46.9)
Асуулт:
Ямар тохиолдолд тойрогийн хороо
хэсэгт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцож, дахин сонгууль явуулах
вэ?
Тойргийн хороо хэсэгт
явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцвол
энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна. (МУИХСТХ-ийн
50.2)
Асуулт:
Сонгуулийн Ерөнхий хороо ямар тохиолдолд
тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд
тооцдог вэ?
тойрогт нэр дэвшигчдийн хэн нь ч санал өгсөн сонгогчдын 28 ба
түүнээс дээш хувийн санал аваагүй;
(МУИХСТХ-ийн 51.1.1)
тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт
сонгогчийн 50-аас дээш хувь нь санал хураалтад оролцоогүй; (МУИХСТХ-ийн 51.1.2)
хэсэгт явууулсан санал хураалтыг хүчингүйд тооцсоны дагуу
явуулсан дахин санал хураалт
хүчингүй болсон бөгөөд тэр нь тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал. (МУИХСТХ-ийн 51.1.3) Тойрогт явуулсан
сонгуулийг хүчингүйд тооцсон тохиолдолд
тухайн тойрогт дахин сонгууль
явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргана. (МУИХСТХ-ийн 51.2)
Асуулт:
УИХ-ын нөхөн сонгуулийг ямар тохиолдолд
явуулах вэ?
УИХ-ын гишүүний орон
гарсан тохиолдолд уг тойрогт
явуулах сонгуулийг нөхөн сонгууль гэдэг. Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр
ажилд шилжсэн, эрүүл мэндийн
байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс
эгүүлэн татсан бол нөхөн сонгууль
явуулна. (МУИХСТХ-ийн 52.1)
Асуулт:
Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн
зархиргааны зөрчил үйлдсэн этгээдэд хэн
хариуцлага хүлээлгэх вэ?
МУИХСТХ-д сонгуулийн талаархи
захиргаааны журам зөрчсөн
этгээдэд торгууль ногдуулах эсэх тухайг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд
заасны дагуу шийдвэрлэнэ. Хэрэв прокурор,
шүүх, цагдаагийн ажилтан сонгуулийн
хорооны гишүүдийн дархан эрхэд хууль бусаар халдсан бол тэдгээр байгууллагын тухай хуульд зааснаар сахилгын хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
(МУИХСТХ-54.2; 14.15)
Асуулт:
Тойргийн хорооны хянан шийдвэрлэх гомдол,
маргаан юу вэ?
1.Гомдол, мэдээллийг
хянан шийдвэрлэсэн хэсгийн
хорооны шийдвэрийн талаар гаргасан гомдол;
2.нэр дэвшигчийг
бүртгэсэн болон бүртгэхээс татгалзсан асуудлаар гаргасан гомдол, маргаан;
3.Нам, эвсэл, нэр дэвшигч
болон нам, эвслийн сонгууль
эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчаас сонгуулийн сурталчилгааны явцад
МУИХСТХ-ийн 35.18-д заасныг зөрчсөн талаарх мэдээлэл, гомдол
4.Хуулиар хориглосон
газарт сонгуулийн сурталчилгаа
үйлдэл, үйл ажиллагаа явуулсан тухай мэдээлэл, гомдол;
5.Хуулиар хориглосон
этгээдээс хандив асван тухай
мэдээлэл, гомдол;
6.Сонгууль зохион
байгуулах хугацаанд гадаад, дотоодын тусламжийн эд хөрөнгийг иргэдэд тараах, худалдан борлуулж
сонгуульд зарцуулсан талаарх мэдээлэл, гомдол;
7.тойрогт нэр дэвшигчийг
нэрийн жагсаалтаас хасах асуудлаар
гаргасан гомдол, маргаан;
8.хэсэгт явуулсан санал
хураалтын дүнг тойргийн хороо хүлээн
авснаас хойш түүнтэй холбогдуулан гаргасан гомдол, маргаан.
Асуулт:
Сонгуулийн ерөнхий хорооны хянан
шийдвэрлэх гомдол, маргаан юу вэ?
нам, эвслийг бүртгэсэн, түүнчлэн бүртгэхээс татгалзсантай
холбогдуулан гаргасан гомдол;
(МУИХСТХ-ийн 57.1.1)
санал хураалтын дүнг гаргасан тойргийн хорооны шийдвэр хууль
зөрчсөн тухай гомдол, маргаан;
(МУИХСТХ-ийн 57.1.2)
энэ хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэсэн болон
бүртгэхээс татгалзсан асуудлаар
гаргасан гомдол, маргаан; (МУИХСТХ-ийн 57.1.3)
нам, эвслийн тойрогт нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчийг
нэрийн жагсаалтаас хасах асуудлаар
гаргасан гомдол, маргаан; (МУИХСТХ-ийн 57.1.4)
тойргийн хорооны шийдвэрийн талаар гаргасан гомдол;
(МУИХСТХ-ийн 57.1.5)
Сонгуулийн ерөнхий хорооны эрх хэмжээнийхээ хүрээнд
гаргасан шийдвэртэй холбогдох
гомдол, маргаан. (МУИХСТХ-ийн 57.1.6)
Асуулт: Сонгуулийн
ерөнхий хороо гомдол маргааныг
ямар хугацаанд шийдвэрлэх ёстой вэ?
Сонгуулийн ерөнхий хороо
МУИХСТ хуулийн 57.1.1-57.1.4-т
заасан гомдол, маргааныг нэндаруй, гэхдээ хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор, мөн хуулийн 57.1.5, 57.1.6-д
заасан гомдол, маргааныг нэн
даруй, гэхдээ хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэнэ. (МУИХСТХ-ийн 57.2)
Асуулт:
2012 оны Улсын Их Хурлын гишүүний сонгуулийн
санал тоолох ажиллагааг автомат машинаар явуулах
болсонтой холбоотойгоор СЕХ БНСУ-ын
тоног төхөөрөмжиг ашиглахаар санал
болгосныг УИХ-ын гишүүн Э хууль зөрчиж байна тохиромжгүй машин байна
хэмээн маргажээ. Энэ тохиолдолд
хэрхэх ёстой вэ?
СЕХ нь УИХ-ын Төрийн
байгуулалтын байнгын хороонд танилцуулж
зөвшилцөх ёстой байсан. (МУИХСТХ-ийн
59.2)
Асуулт: Үндсэн
хуулийн цэцийн шийдвэрлэх маргаан
юу вэ?
Сонгуулийн хууль тогтоомжид
заасны дагуу нам, эвсэл,
нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан, санал хураалтыг болон
сонгуулийг хүчингүйд тооцсон, дахин санал хураах, дахин сонгууль явуулах асуудлаар СЕХ-оос
гаргасан шийдвэрийн талаар маргаан гарсан тохиолдолд (сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гагцхүү Үндсэн
хууль зөрчсөн эсэх маргаан) Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргааныг хянан шийдвэрлэнэ.
Асуулт:
Иргэдийн сонгох эрхээ эдлэх, сонгуулийн
хорооны гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд
саад учруулах гэдгийг хэрхэн ойлгох
вэ?
Холбогдох хууль
тогтоомжийг хэрэгжүүлэхээр тухайн этгээд эрхээ эдлэхэд Монгол Улсын иргэн, төрийн
байгууллагаас санаатай болон санамсаргүйгээр саад тотгор учруулахыг хэлнэ. Монгол Улсын сонгуулийн
хууль тогтоомжид иргэдийн сонгох
эрхээ чөлөөтэй эдлэхэд ямар нэгэн этгээдээс ямар нэгэн саад тотгор учруулахыг
хориглосон байдаг. Мөн сонгуулийн хороодын
гишүүд ажлаа явуулахад
саад тотгор учруулахыг ч хориглоно. Сонгуулийн хороодоос сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар
үүрэг хүлээхээр заасан аливаа албан
байгууллага, албан тушаалтан түүнийг биелүүлэх үүрэгтэй.
Асуулт:
Сонгогчид ямар хариуцлага хүлээлгэж
болох вэ?
Шинээр батлагдсан Улсын
Их Хурлын сонгуулийн тухай хуульд
орсон онцлог зохицуулалтуудын
нэг нь сонгогчид
хариуцлага хүлээлгэх үндэслэлийг
тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогчид дор
дурьдсан үйлдэл, үйл
ажиллагаа явуулахыг
хуулиар хориглосон байна. Үүнд:
• Тухайн санал авах
байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ
мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал
өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх;
• Тухайн хэсгийн
хорооноос олгосноос өөр саналын
хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын
хуудас авч гарах;
• Саналын хуудсанд
тэмдэглэсэн саналаа баталгаажуулан
зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
• Саналын хуудсанд хийсэн
тэмдэглэгээгээ бусдад
харуулах;
• Аль нэг нам, эвсэл, нэр
дэвшигчийн төлөө санал өгөх,
эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах. Дээр дурьдсаныг зөрчсөн
иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй
бол 14 хоногийн хугацаагаар
баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ. (МУИХСТХ-ийн 45.22)
Асуулт:
Сонгуулийн эрхээ эдлэхэд саад хийх гэмт
хэргийн шинжтэй үйлдэлд хэрхэн хариуцлага
хүлээлгэдэг вэ?
Иргэн албан тушаалтан
«сонгуулийн эрхээ эдлэхэд болон
сонгуулийн хорооны ажилд саад хийх» гэмт хэрэг үйлдвэл «хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ». (ЭХ-ийн 130.1)
Энэ гэмт хэргийг хүндрүүлэх
бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн бол «хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 71-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл
3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ». (ЭХ-ийн 130.2)
Асуулт:
Сонгуулийн тогтолцооны тухай товч
ойлголт?
Иргэдийн сонгох,
сонгогдох улс төрийн эрхийг хангах зарчим, сонгуулийн үйл явцыг зохион байгуулах арга хэлбэр,
зохицуулах, хамгаалах журмын тогтолцоог
сонгуулийн тогтолцоо гэнэ. Сонгуулийн тогтолцооны хоёр үндсэн хэлбэр байдаг бөгөөд энэ нь
олонхи-дийлэнхийн саналаар сонгох (мажоритор) ба хувь тэнцүүлэн төлөөллийн журмаар сонгох
(пропорциональ) хэлбэр юм. Шинэ МУИХСТХ-иар УИХ-ын 48 гишүүнийг мажоритор тогтолцоогоор
26 тойргоос, 28 гишүүнийг
пропорциональ тогтолцоогоор буюу нам, эвслийн авсан саналын хувиар харьцуулан суудал хувиарлах байдлаар
хуульчилсан юм.
Асуулт:
Сонгуулийн мажоритар тогтолцоо
гэдгийг хэрхэн ойлгох вэ?
Мажоритар буюу олонхийн
тогтолцоо гэдэг нь нутаг
дэвсгэрийн тойргоор санал өгсөн сонгогчийн олонхийн саналаар нэр дэвшигчийг сонгогдсонд тооцдог арга юм. Энэ нь
дотроо үнэмлэхүй олонхийн,
харьцангуй олонхийн, дийлэнх олонхийн гэсэн гурван хувилбартай.
Асуулт:
Сонгуулийн пропорциональ тогтолцоо
гэдгийг хэрхэн ойлгох вэ?
Парламентын гишүүний
мандат буюу суудлыг намуудад
тэдгээрийн авсан саналын хувь хэмжээгээр хуваарилах тогтолцоо юм. Энэ тогтолцооны нөхцөлд сонгуулийн том тойрог
байгуулагдах бөгөөд нам бүр өөрийнхөө нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж,
сонгогч холбогдох намын нэрийн жагсаалтын төлөө саналаа өгнө. УИХСТХ-д зааснаар энэ удаагийн сонгуульд
энэ аргын тогтолцоогоор 28 гишүүнийг улсын хэмжээнд намын авсан саналын хувиар хувь тэнцүүлэн суудал
хуваарилахаар тусгасан билээ.
No comments:
Post a Comment