Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль дахь ойлгомжгүй зүйл заалтын цухасхан хэсгээс...


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль дахь ойлгомжгүй зүйл, хэсэг, заалтын цухасхан хэсгээс...

МУИХСТХ-д маш олон зүйлд “аливаа”, “зэрэг” гэсэн үг байна.  Жишээ нь Аливаа гэдэг үг 17 ширхэг байх жишээтэй. Хуульд салаа утгатай олон, өргөн утгаар ойлгогдох үг олон байх тусмаа хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг бөгөөд хэн нэгэн этгээд өөрт ашигтайгаар тайлбарлах гэсэн оролдлого гарч болдог билээ. Гэхдээ тухайн хуулиар амьдралд үүсэх тохиолдол бүрийг зохицуулж, урьдчилан харж чадахгүй учраас ийнхүү илэрхийлэхээс өөр аргагүй хэмээн тайлбарлах нь бий. Бас ч яалт ч үгүй хэлэх л үг.
Би энэ удаагийн бичлэгээр МУИХСТХ-д буй ойлгомжгүй зүйл, заалт, хэсгийн талаар зарим зүйлийг хөндөхийг зорилоо.
 Тухайлбал:  Нэг. МУИХСТХ-д нийтдээ 35.18.16.сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулах;
“...төрийн албан хаагчийг аливаа хэлбэрээр ашиглах” гэжээ. Үүнийг хэрхэн ойлгох вэ? Хэрэв төрийн үйлчилгээний, тусгай, захиргааны аль нь ч байж болох нь жишээ нь сонгуулийн сурталчилгааны материалдаа Төрийн албан хаагчийн зураг оруулжээ. Тэр нь бөх, тамирчин олны танил хүн байж болох. Гэвч энэ тохиолд нөгөө хүн төрийн албан хаагч байдаг цаанаа төрийн албан хаагчийн хувиар сурталчигаанд орсон уу? тамирчин олны танилын хувиар уу? Аливаа хэлбэрээр ашигласан гэдэгт орохгүй юу гэх мэт нөхцөл байдал үүсгэж байна.
Хоёр. Мөн хуулийн 35.18.5.сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлалыг барилгын хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэг энэ хуулийн 35.7-д зааснаас өөр газарт байрлуулах;  Энэ заалтын дагуу хаа сайгүй сонгуулийн сурталчилгааны материал наадгаа больсон харагдана. Харин гарч буй нэг зүйл нь гэрлийн шонгууд дээр зориулалтын самбар хийгээд сурталчилгаа байрлуулжээ. Энэ нь нөгөө ИТХ-ын тогтоосон газар уул нь биш яагаад гэвэл тэдгээр гэрлийн шонгууд дээр урьд нь ямар ч сурталчилгааны самбар байрлаж байгаагүй юм. Ийн байрлуулсан дүр зургийг Та бүхэн өөрсдөө олж харж болно. Самбарын тоо хэмжээг уул нь СЕХ батлаад л байсан хэрэгжилтийг нь хэн яаж үр дүнтэйгээр хянаж байгаа бол? өрсөлдөгч намын улс төрийн ажилтнууд л хөөрхий хардаж сэрдэж бие биесээ хардаж сэрдэж сууна. Нөгөө ИТХ, СЕХ, Тойргийн хороо зэрэг хяналт тавьж чадаж байгаа болов уу? 
Мөн энэ зүйлтэй холбоотойгоор бас л нэг маргаан гарч болох зүйл нь “зэрэг” гэдэг үг. Бас л их хэцүү сонгуулийн сурталчилгааны материал /самбар/ зэргийг зөвхөн ИТХ-ын тогтоосон газар л байрлуулах юм уу? Тэгвэл хөдөлгөөнт машин-автобус зэрэгт байрлуулсан сурталчилгаа хуулийн энэ хэсгийн “зэрэг”- гэдэгт орохгүй юм уу? Эсвэл үүнийг ИТХ-тогтоолоор зөвхөн хөдөлгөөнт бус газруудад байршуулах байрлалыг заажээ л гэж ойлгох уу.

Гурав. Бас л нэг “зэрэг” Мөн хуулийн 35.2.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлыг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулах зэрэг хуулиар хориглоогүй арга, хэлбэрээр зохион байгуулах эрхтэй. Энд “... зэрэг хуулиар хориглоогүй арга хэлбэрээр гэжээ” хуулиар хориглоогүй байна шүү дээ нөгөө хуульд буй хориглолтонд нь хамаарахгүй /зохицуулж чадаагүй, зохицуулаагүй зүйлийг хийхийг зөвшөөрөх бололтой тийм утга харагдаж байна. Тиймдээ ч интернэт /цахим/ сурталчилгаа зэргийг зөвшөөрч байна. Сурталчилгааны хэрэглэгдэхүүнд Туг орохгүй гээд хаа сайгүй туг хатгаж байх жишээтэй.
Дөрөв. Бас л нэг тодорхойгүй “аливаа” мөн хуулийн 35.18.2.нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах; Энд буй аливаа”-д юуг хамруулах юм бол  маргаан гарлаа гэж бодход энэ хэсгийн “агуулга бүхий” гэдгийг шалгах учиртай юм шиг байна. Гэхдээ л хэцүү.
За эдгээр бол зүгээр л жишээ нь. 

Та бүхэнд өөр иймэрхүү ойлгомжгүй зүйл олон байна гэж үзвэл бичээд байгаарай. Энэ бичлэгт коммет үлдээгээрэй.

No comments:

Post a Comment