АСУУЛТ-ХАРИУЛТ
(Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Сонгуулийн тухай хууль)
Асуулт:
2012 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулиар хэдэн төлөөлөгчийг
хэрхэн сонгох вэ?
Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 45
төлөөлөгчийг сонгоно. Ингэхдээ 30-аас илүүгүй нэр дэвшигчийг 30
сонгуулийн тойргоос, 15-аас илүүгүй нэр дэвшигчийг /нийт 45 төлөөлөгч/ улс төрийн нам буюу улс төрийн
намуудын сонгуулийн эвсэлийн
жагсаалтаас тус тус сонгоно. (НИТХСТХ-ийн 4.8, 4.9)
Асуулт:
2012 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулиар Баянгол дүүрэгт хэдэн
төлөөлөгчийг хэрхэн сонгох вэ?
Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар Баянгол
дүүргээс 4 төлөөлөгчийг сонгохоор байгаа
түүнчлэн сонгуульд өрсөлдөж буй нам, эвслээс зөвхөн нэг нам, эвслийг сонгож саналаа өгнө.
Асуулт:
2012 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийн санал авах өдөр
хэзээ вэ?
Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн
санал авах өдөр нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулийн
санал авах өдөр буюу 2012 оны 6 дугаар
сарын 28-ны өдрийн Пүрэв гаригт 07:00-20:00 цагийн хооронд
харьялах хэсгийн хорооны санал
авах байранд очиж өгнө. (НИТХСТХ-ийн 8.2)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд бие даан нэр дэвшүүлэх
этгээд нь хэдэн хүний гарын үсэг цуглуулах
ёстой вэ?
Бие даан нэрээ дэвшүүлэгч
нь нийслэлд тухайн тойргийн
сонгуулийн эрх бүхий 200- аас доошгүй дэмжигч-сонгогчдын
гарын үсгийг Сонгуулийн
ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу зуруулж, Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Бие даан
нэрээ дэвшүүлэгч нь ийнхүү дэмжигч-сонгогчийн гарын үсэг зуруулахдаа тухайн тойрогт хамрагдсан засаг
захиргааны нэгж бүрийн сонгогчийн дэмжлэгийг
авсан байвал зохино. (НИТХСТХ-ийн
26.2, 26.3)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн
Хурлын сонгуульд заавал нийсэл хотын
харъяалалтай иргэд саналаа өгөх үү?
Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын
төлөөлөгчдийг нийслэлд байнга оршин суух бүртгэлтэй Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ,
чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн
дээр саналаа нууцаар гаргаж
сонгоно. (НИТХСТХ-ийн
3.1.1, 5.1) Мөн Байнга оршин сууж байгаа
газраасаа нийслэлд шилжин суралцаж
байгаа оюутан, түүнчлэн нийслэлд байршилтай цэргийн анги, нэгтгэлийн цэргийн алба хаагч түр оршин
суугаа газрынхаа сонгуулийн хэсэгт сонгуульд оролцож санал өгч болно гэж хуульчилжээ. (НИТХСТХ-ийн
6.3)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын төлөөлөгчөөр
ямар шаардлагыг
хангасан иргэн сонгогдох боломжтой
вэ?
-арван найман нас хүрсэн,
эрх зүйн бүрэн чадамжтай
(НИТХСТХ-ийн 6.2)
-банк, бусад хуулийн
этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр
тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр
төлбөргүй байх;
-ял шийтгүүлж байгаагүй,
эсхүл ял шийтгүүлж байсан боловч
Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх;
-нийслэлд нэгээс доошгүй
жилийн хугацаанд байнга оршин сууж байгаа.
-Төрийн жинхэнэ албан
хаагч Хурлын төлөөлөгчид
нэр дэвших бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.
(НИТХСТХ-ийн 24.3 дахь хэсэг)
Асуулт:
УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь давхар Нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
сонгуульд дэвшиж болох уу?
Болохгүй. Сонгуульд нэр
дэвшигч нь Улсын Их Хурлын сонгуульд
нэр дэвшихийг хориглоно. (НИТХСТХ-ийн
24.10)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд нэр
дэвшигчид
туслах үүрэг бүхий ухуулагч, шадар
туслагч хэд байх ёстой вэ?
Нэр дэвшигч нь 500
сонгогч тутамд нэгээс илүүгүй шадар
туслагч, эсхүл ухуулагчтай байна. (НИТХСТХ-ийн 30.2)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд оролцож
байгаа нам,
эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө
танилцуулсан сурталчилгааны материал,
нэр дэвшигчийн намтар, ухуулах хуудас
зэрэг нь ямар хэмжээтэй байх ёстой вэ?
Сонгуульд оролцож байгаа
нам, эвсэл нь сонгуулийн
мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас16
бүхий сонин, хэвлэл, нэг хэвлэлийн
хуудас бүхий ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг
нэг хэвлэлийн хуудаст тус тус
багтаана. (НИТХСТХ-ийн 33.2) Бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан
нэг хэвлэлийн хуудас бүхий сонин,
хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад
сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус
багтаана. (НИТХСТХ-ийн 33.3)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд нэр
дэвшигч
нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгийг
радио, телевизээр хэрхэн яаж нэвтрүүлэх
вэ?
УИХ-ын сонгуулийн
сурталчилгааны нэвтрүүлэгийг
МҮОНРТ-ээр тухайн нэр дэвшигч, нам, эвсэл СЕХ-оос баталсан хуваарийн дагуу үнэ төлбөргүй нэвтрүүлэх
эрхтэй байдаг бол Нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч этгээд нь Олон нийтийн радио, телевизээс бусад
радио, телевизээр сонгуулийн
сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй нэвтрүүлж болох бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа
нь хоногт хоёр цагаас илүүгүй байна. Ингэхдээ
хувийн радио, телевиз нь
нэгээс илүү сувагтай бол сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн агаарын долгион ашигладаг үндсэн
сувгаар нэвтрүүлнэ гэж
хуульчилжээ. (НИТХСТХ-ийн 33.7, 33.8, 33.9)
Асуулт:
НИТХСТХуульд Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдөж
буй нам, эвсэл, нэр дэвшигчийн шадар
туслагч, ухуулагч бусад дэмжигч этгээд нь
тухайн нэр дэвшигчийн зурагт, хуудас,
ухуулах хуудас зэргийг хаана хэрхэн байрлуулах
талаар хориглосон, хязгаарласан зохицуулалт
бий юу?
Сонгуулийн сурталчилгааны
уриалга, ухуулах болон зурагт
хуудас, зарлал, самбарыг гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр
дэвшигчдийн эрх тэгш байдлыг
хангах зарчмыг баримтлан сонгуулийн
жилийн тавдугаар сарын
арван тавны дотор тухайн
дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно гэжээ. Тиймээс дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн тогтоосноос
өөр газар байрлуулахыг хориглосон юм. (НИТХСТХ-ийн 33.10) Нийслэлийн сонгуулийн
хороо болон
нийслэлийн тойргийн хороо
сонгуулийн сурталчилгааны
тэнцвэрт байдалд олон нийтийн оролцоотойгоор хяналт тавьж, энэ асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигч,
байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэнэ.
(НИТХСТХ-ийн 33.11)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгууль, УИХ-ын
сонгууль
хамт болохтой холбоотойгоор сонгуулийн
саналын хуудас нь 2 тусдаа байхуу эсвэл нэг
байхуу?
Нийслэлд санал авах
саналын хуудасны нэг талд нь УИХ-ын
тойрогт нэр дэвшигч болоод Улсын Их хуралд оролцож байгаа нам эвслийн нэрс байна. Нөгөө талд нь
НИТХ-ын тойргуудад нэр
дэвшигчдийн нэрс, мөн нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвслийн нэр байна. Өөрөөр хэлбэл
Улсын Их Хурлын сонгуулийн
саналын хуудастай нэг хуудас байна. (НИТХСТХ-ийн 40.2)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийн тухай
хуулийн
гол үзэл баримтлал нь юу вэ?
Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг
Улын Их Хурлын сонгуультай үндсэндээ адил зарчмаар явуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
сонгуулийн хуульд туссан билээ. Энэ ч
үүднээсээ нэлээд олон зүйлийг МУИХСТХуулд заасны дагуу ойлгож, явуулахаар хуульчлан баталсан байна.
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийн тухай
хуульд
иргэдийн сонгуулийн оролцооны зарчмыг
хэрхэн тусгасан вэ?
Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн 5.3-5.7-д
заасан
-Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ
үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр
оролцож, саналаа өөрөө гаргах.
-Сонгууль нь чөлөөтэй
байх бөгөөд сонгогчоос сонгуульд
оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад
учруулахыг хориглох
-Сонгогч саналаа нууцаар
гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл
зоригоо илэрхийлж саналаа гаргах
боломжоор хангагдсан байх зарчмыг нэгэн адил баримтална. (НИТХСТХ-ийн 5.1)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийг
хойшлуулах,
сонгуулийн үйл ажиллагааг зогсоохтой
холбогдсон харилцааг НИТХСТХ-д хэрхэн
тусгасан вэ?
Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн
8.5-8.6-д зааснаар зохицуулна. (НИТХСТХ-ийн 8.3) Монгол Улсын Үндсэн хуулийн
Хорин тавдугаар зүйлийн
2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт
нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба
нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой
нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль
явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.
(МУИХСТХ-ийн 8.5)
Дээр дурдсан онцгой
нөхцөл Улсын Их Хурал сонгууль
товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан
шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит
сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.
(МУИХСТХ-ийн 8.6)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийн хэсгийг
хэрхэн
байгуулах вэ?
Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг
нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
хуулийн 13.1-д заасны дагуу байгуулагдсан сонгуулийн хэсэг байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр
сонгуулийн хэсэг нь нэг (НИТХСТХ-ийн 12.4)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийн хэсгийн
хороог
хэрхэн байгуулах вэ?
Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсгийн
хороо нь Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдах хэсгийн хороо байна. (НИТХСТХ-ийн 13.4)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийн хэсгийн
хорооны бүрэн
эрх хэмжээг хуульд хэрхэн тусгасан
вэ?
НИТХСТХ-ийн 16.1-д
зааснаар хэсгийн хороо нь Монгол Улсын
Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 18.3-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн, сонгогчдын санал авах, сонгуулийн
санал хураалтын дүнг нийслэлийн
тойргийн хороонд хүргэх ажлыг зохион байгуулна. Сонгуулийн хороод нь ажлынхаа зохион
байгуулалттай холбогдсон
харилцаанд Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг баримтална. (НИТХСТХ-ийн 17.1)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд санал өгөх иргэдийн
нэрийн жагсаалтыг хэрхэн гаргах вэ?
Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд
санал өгөх иргэдийн нэрийн жагсаалтыг гаргахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн
20 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн
сонгогчдын нэрийн жагсаалтыг баримтална. (НИТХСТХ-ийн 18.1) Түүнчлэн сонгогчдын
нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг
шийдвэрлэхэд Монгол УлсынИх Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмыг
баримтална.(НИТХСТХ-ийн 19.1)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд саналаа өгөх иргэн шилжих
/сонгогч шилжих/ тохиолдолд ямар
журам баримтлах вэ?
Сонгогч шилжихтэй
холбогдсон харилцаанд Монгол Улсын
Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
(НИТХСТХ-ийн 19.1)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд оролцох
нам,
эвслийн бүрдүүлэх баримт бичигт ямар баримт бичиг орох вэ? УИХ-ын
сонгуульд өрсөлдөх нам, эвслийн
бүрдүүлэх баримт бичигтэй
ижил материал бүрдүүлэх үү?
Үндсэндээ УИХ-ын
сонгуульд оролцохоор нам, эвслийн
бүрдүүлэх бичиг баримттай ижил юм. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
сонгуульд оролцохдоо Монгол Улсын
Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 23.4, 23.5-д заасан баримт бичгийн хамт Нийслэлийн сонгуулийн
хороонд сонгууль товлон зарласан
өдрөөс хойш тав хоногийн дотор ирүүлнэ. гэжээ. (НИТХСТХ-ийн 21.2) Мөн сонгуульд намууд
эвсэл байгуулж оролцох, эвслийн
гэрээтэй холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан
холбогдох журмыг баримтална. (НИТХСТХ-ийн 22.1)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгууль эрхлэх
Нийслэлийн
сонгуулийн хороо нь НИТХ-ын сонгуульд оролцох нам, эвслийг ямар тохиолдолд бүртгэхээс татгалзах
вэ?
Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн
25.3-т заасан үндэслэл байвал Нийслэлийн сонгуулийн хороо нам, эвслийг бүртгэхээс
татгалзана. (НИТХСТХ-ийн
23.2)
Асуулт:
Нэр дэвшигчид туслах, шадар туслагч, ухуулагчтай
холбоотой харилцааг НИТХСТХ-иар
хэрхэн зохицуулсан вэ?
НИТХСТХ-д хэрвээ өөрөөр
заагаагүй бол нэр дэвшигчид туслахтай
холбогдсон харилцаанд Монгол Улсын
Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмыг баримтална. (НИТХСТХ-ийн 30.1) Гэхдээ
нэр дэвшигч нь 500
сонгогч тутамд нэгээс
илүүгүй шадар туслагч, эсхүл
ухуулагчтай байна. (НИТХСТХ-ийн 30.2)
Асуулт:
НИТХС-д нэр дэвшигчийн үйл ажиллагааны
баталгааг хуулиар хэрхэн зохицуулсан
вэ?
НИТХС-д нэр дэвшигчийн
баталгаа нь УИХ-ын сонгуульд нэр
дэвшигчдтэй ижил нөхцөлтэй юм. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаатай холбогдсон бусад
харилцаанд Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн33 дугаар зүйлд заасан журмыг баримтална. (НИТХСТХ-ийн 31.1) Энэ нь Гэмт хэрэг үйлдэж байхад нь
буюу гэмт хэргийнгазартгэмтүйлдлийнхньнотлохбаримттайгаар баривчилснаас бусад
тохиолдолд нэр дэвшигчийг Нийслэлийн
сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр
эрүүгийн хариуцлагад
татах, баривчлах, албадан саатуулах,
цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл,
биед нь үзлэг, нэгжлэг хийх,
түүнчлэн захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно. Үүнийг зөрчсөн этгээдэд Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн 33.4, 33.5-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ. (НИТХСТХ-ийн
31.2, 31.3)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл,
нэр дэвшигч нь сонгуулийн явцад ямар үйл ажиллагаа явуулахыг
хориглосон бэ?
Сонгуулийн сурталчилгаа
явуулахад нам, эвсэл, нэр дэвшигч,
сонгуулийн хороод болон бусад этгээд нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн
холбогдох заалтыг баримтална. (НИТХСТХ-ийн 33.1)
Асуулт: НийслэлийниргэдийнТөлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох сонгогч
сонгуулийн сурталчилгааны явцад
хуулиар хориглосон үйл
ажиллагаа явуулж байгаа тухай тодорхой баримттайгаар нотолжээ. Энэ
тохиолдолд сонгогчид урамшуулал олгож
болох уу?
Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн 35.15.1,
35.18.10-т заасныг зөрчиж сонгогчид
бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо
холбогдох байгууллагад шилжүүлэх
бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон тохиолдолд Нийслэлийн
сонгуулийн хороо тухайн сонгогчид бэлэн
мөнгө болон эд барааны үнийндүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож,
гэм буруутай этгээдээр нөхөн
төлүүлнэ. (НИТХСТХ-ийн 33.12)
Асуулт:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн
тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хориглосон
зүйлийг зөрчсөн нэр дэвшигчийг
нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг
сонгуульд оролцохоор бүртгэсэн
тухай
шийдвэрийг хүчингүйд тооцох шийдвэрийг
хэрхэн гаргах вэ?
Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн 35
дугаар зүйлд заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг сонгуульд оролцохоор
бүртгэсэн тухай шийдвэрийг
хүчингүйд тооцох шийдвэрийг
Нийслэлийн сонгуулийн
хороо гаргаж, нийтэд мэдээлнэ.
(НИТХСТХ-ийн 33.13)
Асуулт:
Хэрвээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн
тухай хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж
сонгогчид мөнгө, эд зүйл тараасан
нь тухайн нэр дэвшигч Хурлын төлөөлөгчөөр
сонгогдсонд тооцогдож, Хурлын
төлөөлөгчийн түр үнэмлэх авснаас хойш
тогтоогдвол хэрхэх вэ?
Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн 35
дугаар зүйлд заасныг зөрчиж сонгогчид мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч Хурлын төлөөлөгчөөр
сонгогдсонд тооцогдож, Хурлын
төлөөлөгчийн түр үнэмлэх авснаас
хойш тогтоогдвол тухайн
Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд
тооцогдсон этгээдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг Нийслэлийн сонгуулийн хороо хүчингүй
болгоно. (НИТХСТХ-ийн 33.14)
Асуулт:
Нам, эвсэл, нэр дэвшигч сонгогчидтой
уулзалт, хурал, цуглаан хийхдээ баримтлах
журмыг хэрхэн зохицуулсан вэ?
Нам, эвсэл, нэр дэвшигч
сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан
хийхтэй холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан
журмыг баримтална. (НИТХСТХ-ийн
34.1)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд оролцогч нам, эвсэлд
өгөх хандивын хэмжээ ямар байх вэ?
Сонгуулийн хандивтай
холбогдсон харилцаанд Монгол Улсын
Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмыг баримтална. (НИТХСТХ-ийн 37.1)
Хуулийн этгээдээс 3 сая хүртэл,
иргэнээс 1 сая хүртэл төгрөгийн хандивыг сонгуулийн зардлын дансаар дамжуулан авах боломжтой юм.
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийн саналыг
хуудсыг
хэрхэн хэвлүүлэх вэ?
Сонгуулийн ерөнхий хороо
саналын хуудсыг эрхлэн хэвлүүлж,
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн
тухай хуулийн 42.10-т заасан журмын дагуу хэсгийн хороонд албан ёсоор хүлээлгэн өгнө. (НИТХСТХ-ийн 40.5)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийн санал авах ажиллагаа,
сонгогч саналаа өгөх зэрэг нь УИХ-ын сонгуультай ижил явагдах уу?
Санал авах ажиллагаатай
холбогдсон харилцаанд Монгол
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэжээ. Тиймээс
УИХ-ын сонгуулийн санал авах
ажиллагаатай ижил явагдана. (НИТХСТХ-ийн 41.1) Гэхдээ байнга оршин сууж байгаа газраасаа нийслэлд шилжин суралцаж байгаа оюутан, түүнчлэн
нийслэлд байршилтай цэргийн анги,
нэгтгэлийн цэргийн алба хаагч түр оршин суугаа газрынхаа сонгуулийн хэсэгт сонгуульд оролцож санал
өгч болно гэж хуульд өөрөөр
заажээ. (НИТХСТХ-ийн 6.3)
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуульд саналаа
өгсөн
сонгогчийн саналын хуудас болон санал ямар тохиолдолд хүчингүй болох
вэ?
Санал болон саналын
хуудсыг хүчингүйд тооцохтой холбогдсон
харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн
тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан
журмыг баримтална гэжээ.(НИТХСТХ-ийн 45.1)
Сонгогчийн саналын хуудсыг
дараах тохиолдолд
хүчингүйд тооцно.
-баталсан загвар,
шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал өгсөн;
-сонгогчоос саналаа
хэрхэн тэмдэглэх талаарх саналын
хуудас дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн.
Сонгогчийн саналыг дараах
тохиолдолд хүчингүйд
тооцно.
-саналын хуудас
хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан
үндэслэлээр нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд
саналын хуудсанд уг нам, эвслийг
дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайннам, эвсэлд өгсөн санал;
-саналын хуудас
хэвлэгдсэний дараа хуульд заасан үндэслэлээр
нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас
хассан, эсхүл нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлсэн нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай
шийдвэрийг хүчингүйд тооцсон
тохиолдолд саналын
хуудсанд уг нэр дэвшигчийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нэр дэвшигчид өгсөн санал;
-тойрогт ногдсон мандатын
тооноос илүү, эсхүл дутуу нэр
дэвшигчийн төлөө өгсөн санал;
-нэгээс илүү нам, эвслийн
төлөө өгсөн санал.
Асуулт:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуулийн тухай
хууль тогтоомж
зөрчсөн этгээдэд хэрхэн хариуцлага
хүлээлгэх вэ?
Сонгуулийн тухай хууль
тогтоомж зөрчсөн этгээдэд НИТХСТ
хуульд заасан хариуцлага болон Монгол
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ. (НИТХСТХ-ийн 50.1)
No comments:
Post a Comment