Хариуцлагатай сонголт таны гарт
Иргэн Та: Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгуульд оролцож, саналаа өгөх эрхтэй.
Монгол Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар ãàðãàæ сонгоно.
Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд гэдэгт: Арван найман насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн хамаарна.
Сонгуулийн эрхгүй нэгэн гэдэгт: Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн хамаарна.
Монгол Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар ãàðãàæ сонгоно.
Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд гэдэгт: Арван найман насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн хамаарна.
Сонгуулийн эрхгүй нэгэн гэдэгт: Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн хамаарна.
Сонгогчдын оролцоо
“Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох,сонгогдох эрхтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсгээс)
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үндсэн зарчим нь (МУИХСТХ-ийн 5 дугаар зүйл)
Улсын Их хурлын гишүүнийг чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно. Монгол Улсын Их Хурлын сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.
Сонгууль шууд байх бөгөөд сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө өгнө.
Сонгогч саналаа нууцаар өгөх бөгөөд ийнхүү саналаа өгөх боломжоор хангагдсан байна.
Сонгогчийг саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.
Улсын Их хурлын гишүүнийг чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно. Монгол Улсын Их Хурлын сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.
Сонгууль шууд байх бөгөөд сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө өгнө.
Сонгогч саналаа нууцаар өгөх бөгөөд ийнхүү саналаа өгөх боломжоор хангагдсан байна.
Сонгогчийг саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.
Сонгогчийн нэрийн жагсаалт
Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх зэрэг ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (Улсын бүртгэлийн ерөнхий газар) улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Бүртгэлийн ерөнхий газар аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргаж, уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал хугацаанд өөрийн www.burtgel.mn цахим хуудаст байрлуулах юм.Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасны дагуу цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас сонгогч зөвхөн өөрийнхөө мэдээлэлтэй танилцах боломжтой юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Бүртгэлийн ерөнхий газар аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргаж, уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал хугацаанд өөрийн www.burtgel.mn цахим хуудаст байрлуулах юм.Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасны дагуу цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас сонгогч зөвхөн өөрийнхөө мэдээлэлтэй танилцах боломжтой юм.
Эрхэм сонгогч Та өөрийгөө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгахдаà www.burtgel.mn цахим хуудаст нэвтэрч регистрийн дугаар, иргэний үнэмлэхийн дугаараа холбогдох зааврын дагуу оруулж шалгах юм. Хэрэв сонгогч Таны хувийн мэдээлэл зөрчилтэй бол харъяа аймаг, дүүргийн иргэний бүртгэлийн тасагтаа хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Ингэхдээ санал авахаас 10-аас доошгүй хоногийн өмнө саналаа бичгээр гаргаж хандах ёстойг анхаарна уу.
Сонгогч шилжих
Иргэдийн засаг захиргааны шилжилт хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн /4.28-аас /санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсооно.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө. Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсоох бөгөөд хэсгийн хороо санал авах өдрөөс 30 хоногийн дотор аливаа сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглоно. (МУИХСТХ-ийн 22.1, 22.2)
Сонгогч санал авах өдрөөс 30 хоногийн өмнө шилжих бол албан ажил, эрүүл мэндийн зэрэг үндэслэл бүхий хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа хэсгийн хороонд бичгээр гаргах бөгөөд хэсгийн хороо энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ. (МУИХСТХ-ийн 22.3)
Сонгогч шилжин очсон газрынхаа хэсгийн хороонд шилжин ирсэн тухайгаа мэдэгдэх бөгөөд энэ тухай хэсгийн хороо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ. (МУИХСТХ-ийн 22.4)
Улсын бүртгэлийн холбогдох байгууллага хэсгийн хорооны мэдэгдлийн дагуу шилжсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасах ба шилжин ирсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ. (МУИХСТХ-ийн 22.5)
Санал авах газар, хугацаа
Сонгогч Та саналаа 2012 оны 6 дугаар сарын 28-ны Пүрэв гаригт 07-20 цагийн хооронд харьяалах хэсгийн хорооны санал авах байранд очиж өгнө.Сонгогчдын санал авах, өдөр, цаг байрыг, хэсгийн хороо санал авах өдөр хүртэл 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
Сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлах бөгөөд ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байх бөгөөд энэ өдөр нийтээр амарна.
Сонгогч санал өгөх
Сонгогч санал өгөх байранд ирж, саналаа өөрөө өгнө.Сонгогч бүр саналын нэг хуудас авч, бүхээгт орж, саналаа нууцаар өгнө.
Сонгогч нь саналын хуудасны тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ. /өмнөх сонгуулийнх шиг дугуйлах тэмдэглэл хийхгүй!!!/ Саналын хуудсанд бичигдэх зааврын дагуу тэмдэглэл хийнэ.
Сонгогч нь саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.
Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийнэ.
Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч санал өгч болно.
Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.
Зөвхөн бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно. Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч, сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажиглагч дээр дурдсан итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.
Санал авах ажиллагаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон сонгуулийн ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.
Харин ñанал авах байранд нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч байрлахыг хориглоно.
Зөөврийн битүүмжилсэн
хайрцгаар санал өгөх
Санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна. Үүнд:хайрцгаар санал өгөх
-биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
-нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
-захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
-байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон.
Сонгогчийн хүсэлт, холбогдох байгууллагын магадлагаа, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа хэлэлцэн батална.
Дээр дурдсанаар сонгогчдын нэрийн жагсаалтад орсон сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрынх нь хаягаар очиж авна. Ийнхүү дээр дурдсан сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.
Хэрвээ та сонгуульд санал өгөх өдөр ажилтай байвал хэрхэн саналаа өгөх вэ?
Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор заавал хангах үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Санал тоолох
Санал тоолох ажиллагааг 20 цагт эхэлж, ил тод, нээлттэй явуулна. Санал тоолох ажиллагаанд хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл, ажиглагч байлцаж болно.Сонгогчийн саналын хуудсыг дараах тохиолдолд хүчингүйд тооцно.
-баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал өгсөн;
-сонгогчоос саналаа хэрхэн тэмдэглэх талаарх саналын хуудас дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн.
Сонгогчийн саналыг дараах
тохиолдолд хүчингүйд тооцно.
-саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд саналын хуудсанд уг нам, эвслийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нам, эвсэлд өгсөн санал;
-саналын хуудас хэвлэгдсэний дараа хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан, эсхүл нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлсэн нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд саналын хуудсанд уг нэр дэвшигчийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нэр дэвшигчид өгсөн санал;
-тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө өгсөн санал;
-нэгээс илүү нам, эвслийн төлөө өгсөн санал.
Сонгуулийн хууль тогтоомж
зөрчигчид хүлээлгэх хариуцлага
зөрчигчид хүлээлгэх хариуцлага
Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан зөрчил гаргаж, захиргааны хариуцлага хүлээсэн нь уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг хорооны бүрэлдэхүүнээс гаргах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо хэлэлцэн шийдвэрлэнэ.
Merkur Slots | Best Review & Free Spins | CMCASino.com
ReplyDeleteMerkur Slots There are plenty of games 메리트 카지노 쿠폰 to keep you entertained! Read our 메리트카지노 review and try 샌즈카지노 your luck in our unbiased review.