Сонгуулийн сурталчилгаа ба хуулийн хориглосон зүйл, хэсэг



Нэг. /сонгуулийн жил эхэлсэнээр болон санал хураалт явагдаж дуустал -бүгдэд хориглосон нь:/
 Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах;
биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах; 
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг нь хэвлэн нийтлэх, тараах, сурталчлах;
ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.
 
ХОЁР. Тухайлсан этгээдийн хувьд сурталчилгааны явцад хориглосон нь
Нам, эвсэл, нэр дэвшигч болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчаас
2.1. Нөхцөл буюу цаг хугацааны хувьд хорилосон нь
Эхлэх дуусах хугацаатай байдаг бусад сурталчилгаанаас онцлог
санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнөх хугацаанаас хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх,
санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараах;
23.00 цагаас дараа өдрийн өглөөний /08 цаг бн/ 10.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;
Нэр дэвшигчид үнэмлэх олгохоос өмнө сурталчигаа явуулах 6. 6-наас эхлэхээр байна.
2.2. Сонгогчдын эд мөнгө, элдэв үйлчилгээгээр татахыг хориглосон нь
сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;
сонгогчдын саналыг татах зорилгоор төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулах
сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох;
сонгогчдын саналыг татах зорилгоор биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэж оролцох;
 2.3. Сурталчилгаанд оролцох этгээдийн хувьд хязгаарласан нь 
 • сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулах;
2.4. Сурталчилгаа явуулахыг хориглосон газар нь
төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн
этгээд;
хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага;
сонгуулийн хороод. (МУИХСТХ-ийн 35.22.1-35.22.4)
2.5.Хориглосон бусад үйлдэл 
сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах; 
шашны зан үйл ашиглах; 
улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх; 
нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах; 
төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах; 
сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах
 Сурталчилгааны хэрэглэгдэхүүнүүдийг хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэг сум, дүүргийн ИТХ тогтоосноос өөр газарт байршуулах
 

УИХ-ын сонгуулийн тойрог, мандат


Монгол Улсын Их Хурлын 2011 оны
67 дугаар тогтоолын хавсралт

УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ

Тойргийн дугаар
Тойргийн нутаг дэвсгэр
Тойргийн төв
Тойрогт ногдох мандатын тоо
1
Архангай
Эрдэнэбулган сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
2
Баян-Өлгий
Өлгий сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
3
Баянхонгор
Баянхонгор сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
4
Булган
Булган сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
1
5
Говь-Алтай
Есөнбулаг сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
1
6
Дорноговь
Говьсүмбэр
Сайншанд сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
1
7
Дорнод
Хэрлэн сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
8
Дундговь
Сайнцагаан сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
1
9
Завхан
Улиастай сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
10
Өвөрхангай
Арвайхээр сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
11
Өмнөговь
Даланзадгад сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
1
12
Сүхбаатар
Баруун-Урт сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
1
13
Сэлэнгэ
Сүхбаатар сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар

2
14
Төв
Зуунмод сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
15
Увс
Улаангом сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
16
Ховд
Жаргалант сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
17
Хөвсгөл
Мөрөн сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
18
Хэнтий
Хэрлэн сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
19
Дархан-Уул
Дархан сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
20
Орхон
Баян-Өндөр сум,
Аймгийн Засаг даргын Тамгын газар
2
21
Хан-Уул
Багахангай
Багануур дүүрэг
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
2
22
Баянзүрх
Налайх дүүрэг
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
3
23
Сүхбаатар дүүрэг
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
2
24
Чингэлтэй дүүрэг
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
2
25
Баянгол дүүрэг
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар
2
26
Сонгинохайрхан дүүрэг
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
3
ДҮН
48



---oOo---