Ам алдвал барьж болохгүй

"Ам алдвал барьж болохгүй"... гэж ардын сайхан үг байдаг даа. Яг л энэ үгийг сануулмаар зүйл УИХ-д, УИХ-д суудал бүхий хоёр намын хооронд болж байна. ÓÈÕ-ûí áîëîí îðîí íóòãèéí ñîíãóóëèéã íýã äîð öóãò íü ÿâóóëàõ ¸ñòîé ãýäýã àñóóäàë ñàÿ ïàðëàìåíò äýýð ãàöàà ¿¿ñãýëýý. Хуульч, судлаач хүний хувьд шинээр баталсан Улсын Их Хурлын сонгуулийн хууль болон 2007 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр буй Орон нутгийн хурлын сонгуулийн хууль хоорондын зөрчилдөөний талаас нь л харж зарим зүйлийг хэлэе.
“УИХ-аас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан УИХ-ын сонгуулийн хуулийн 8.2-ä “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна” гэж Орон нутгийн хурлын сонгуулийн тухай 8.2-д 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт орж “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг буюу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байна.
Тэгэхээр хамгийн энгийн зүйл хэлэхэд хуулийг үг, үсэг, цэг, таслал нэг мөр утгаар ойлгогдож хэрэгжих ёстой. Гэтэл нэг хуульд ажлын өдөр нөгөө хуульд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байна гэсэн боловч амралтын өдөр гэх мэт зөрчил хоёр хуульд ажиглагдаж байна.
Түүнчлэн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар орон нутгийн хурлын сонгуулийн санал тоолох ажил  22 цагт эхлэх бол УИХ-ын сонгуулийн 41.1-д  20 цаг гэж байгаа.
Мөн  Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 6.1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн тухайн шатны  Хурал орон нутгийн Хурлын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс таваас доошгүй сарын өмнө байгуулж, мандатыг хуваарилж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ. Хэрвээ хоёр сонгуулийг хамт хийх ёстой гэвэл энэ заалтын хэрэгжилт аль хэдийн өнгөрсөн байх жишээтэй байна. Энэ талаар ч Нийслэлийн ИТХ-ын даргад шаардлага хүргүүлсэн байна лээ.
Хууль тогтоогчийн 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг харвал Улсын Их Хурлын сонгууль, Орон нутгийн хурлын сонгуулийг хамт явуулахаар хийж хууль баталсан байгаа. Гэвч шинээр батласан Улсын Их Хурлын сонгуулийн хуультай харицуулаад харахаар бага гэлтгүй зөрчил харагдаж байна. Үүнийг хууль тогтоогч засах, хууль тогтоох замаар л нэг мөр шийдэх хэрэгтэй болов уу.

гацаа үүсгээд байгаа асуудлын хувьд: Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ням гариг байна” гэснийг хуульд 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн өөрчлөлт орж “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг буюу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Хуулийн энэ заалтыг одоогийн байдлаар УИХ-аас өөрчлөөгүй, хүчингүй болгоогүй, Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгоогүй байна. Иймээс нэгэнт хүчин төгөлдөр буй хуулиа л биелүүлэх асуудал тулгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл ам алдвал барьж болдоггүй гэдэг л болоод байна.

Гэвч Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 8.2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд хандсан байна лээ. Цэц Үндсэн хуулийн зөрчил байгаа эсэхийг шийдэх байх.

No comments:

Post a Comment