СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ МӨН ҮҮ


СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ МӨН ҮҮ

Энэ жил шинэ сонгуулийн хуулиар нэр дэвшигчид, ер нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэлээд их хориглосон, хариуцлага тооцохоор заасан хэм хэмжээ хуульд туссан. Магадгүй үүнийх нь хэрэгжилт сайн байвал УИХСТ хуульд орсон боломжийн сайн гэмээр зохицуулалт нь энэ юм. Өөрөөр хэлбэл УИХСТХ-ийн 35 дугаар зүйл гэсэн үг л дээ.
Гэхдээ судлаачийн хувьд УИХСТХ-ийн эргэн тойронд болж буй үйл явцад анхааралтай дүгнэлт өгч байна. Хуулийн хэрэгжилт хэр явах нь вэ гэдгийг судалж байна.
Яагаад ийм гарчиг бүхий эргэцүүлэл бичсэнээ одоо тайлбарлая.
Саяхан миний утасруу залгаад Фокус гэсэн шиг санаж байна. Судалгаа явуулж байнаа Та оролцох уу гэлээ тэгэе л гэлээ. Тэгсэн сонгуулийн талаар. Та аль дүүрэгт харьяалалтай вэ, Танай дүүрэгт энэ энэ дэвших магадлалтай байна. Та аль намыг дэмжих вэ гээд л асууж гарлаа. Өөр хүмүүсээс ч гэсэн асуусан л байх л даа. Мөн 2012 оны 3 дугаар сарын 19-ний Даваа гарагийн №064 /4528/ “Өнөөдөр” сонинд Сонгуульд МАХН тэргүүтэй эвсэл ялах төлөвтэй байна” гэсэн гарчигтай  “Максима” гээд судалганы төвийн санал асуулгын судалгааны дүнг нийтэлжээ. Хэрэв өнөөдөр УИХ-ын сонгууль болвол Та аль намыг сонгох вэ? Энэ удаагийн сонгуулиар Монгол Улсад ямар шинэ удирдагч /удирдагч шүү хэхэ/ танигдан гарч ирэх бол? Гэсэн асуултад 11. 6 хувь Н.Энхбаяр Ерөнхийлөгч асан гээд л дүнг нийтэлжээ. Тэр дүнгээр нь дандаа дээгүүр байр нь МАХН ба Н.Энхбаяр байх юм сонин л дүн байгаа биз. Гэвч ийн нийтлэж болох билүү хуулиар хорьсон санахын гээд л хуулиа үзлээ. УИХСТХ-ийн 35.15.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 35.15.4.хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
Энд дурдсан “хэвлэл, мэдээллийн хэрэгсэл” гэдэг юу ойлгох вэ гэдгийг Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд тодорхой тусгасан байна. Төслийн 3.1.1 “хэвлэл, мэдээллийн хэрэгсэл” гэж олон нийтэд редакторласан мэдээлэл тогтмол түгээдэг хэвлэл, радио, телевиз, цахим хуудсыг; Энэ тодорхойлолтоос харсан ч тэр, ер нь хамгийн энгийн ойлгоцын түвшинд ч тэр сонин бол яах аргагүй хэвлэл, мэдээллийн хэрэгсэл бөгөөд “Өнөөдөр” сонинд Сонгуульд МАХН тэргүүтэй эвсэл ялах төлөвтэй байна гэсэн гарчиг бүхий судалгаа, асуулгын дүн, түүнийгээ нийтэлсэн, олон нийтэд тараасан байдал нь УИХСТХ-ийн дээрх заалтыг зөрчиж байгаа нь илэрхий харагдаж байна.
Харин “сонгогчдын саналыг татах зорилгоор” гэсэнтэй хэр дүйхийг тайлбарлахад хэцүү юм.  Иргэд бол МАХН магадлалтай байгаа юм байна гэдэг ойлголт шууд авах нь бол тодорхой. Ямар ч байсан урьдач нөхцөл бол хангагджээ гэж үзэх үндэстэй харагдаж байна. Учир нь улс төрийн чансаа тогтоосон агуулга бүхий юу? тийм гэдэг нь хэнд ч тодорхой уншигдаж байна. Шалгаруулалтын үр дүн хэлбэрийн үү мөн үү гэвэл мөн л тийм гэж болохоор үүнийг нь асуулга бүрийн доод талын дүгнэлтээс харж болно. Харин утсаар санал асуулга явуулсан, түүнийгээ хэрвээ нийтлээгүй бол яах вэ хуулийн зөрчил мөн үү. Хуульд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэдэг үг байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нь олон нийтэд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл түгээж байгаа хэрэгслүүд бөгөөд үүнд: Телевиз, радио, сонин, интернетийг ойлгох нь  гарцаагүй болж байна. Тэгэхээр энд үр дүнгээр  шалгаруулалт зохион байгуулах гэж хуульд бий. Бас л ойлгомжгүй байдал үүсч байна. Зохион байгуулах гэдэгт юуг ойлгох юм бэ? За ямартай ч сонинд нийтлүүлсэн дээрх судалгаа бол УИХСТХ зөрчжээ л гэж үзэхээс өөр аргагүйд хүрэх байна.


1 comment:

  1. Harrah's Cherokee Casino - MapyRO
    Find harrah's cherokee casino, cherokee ct cherokee ct cherokee ct cherokee ct cherokee 전주 출장마사지 ct cherokee ct cherokee 목포 출장마사지 ct cherokee ct cherokee 공주 출장마사지 ct 하남 출장샵 cherokee ct 동해 출장샵 cherokee ct cherokee

    ReplyDelete