Хуучин шинийг харьцуулах нь №1


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХАРЬЦУУЛАЛТ
/Шинжлэх ухааны тодорхой арга зүйгээр харьцуулаагүй болно./
/МУИС-ын ХЗС-ийн 4-р курсын оюутан дүү Ж.Буджавтай хамтран хийв.
2012.01.18.
Хүчингүй
Хүчин төгөлдөр
Тайлбар
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
(2005 оны 12 сарын 29-ний өдөр)
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
(2011 оны 12 сарын 15-ны өдөр)
Улаанбаатар хот

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг үндэслэл
            1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
             1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт  
            1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
Нэмэгдсэн:
Хуулийн зорилтод сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах гэснийг,
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Өөрчлөгдөөгүй
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

            3.1.1.”сонгогч” гэж Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг;
            3.1.2.”сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
            3.1.3.”аль нэг намын гишүүн” гэж аль нэг улс төрийн намд гишүүнээр элсч бүртгүүлсэн бөгөөд тухайн намаас гарах өргөдлөө өгч, гишүүний бүртгэлээс хасуулаагүй иргэнийг;
            3.1.4.”арван найм, хорин таван насанд хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;
            3.1.5.”төрийн өмчит хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13, 15 дугаар зүйлд заасан төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газрыг;

            3.1.6.”төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
            3.1.1.сонгогч” гэж Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг;
            3.1.2.сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, Иргэний хуулийн 15.1-д заасан эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
3.1.3.“нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшиж бүртгүүлэн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг;
            3.1.4.“арван найман нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;
3.1.5.“хорин таван нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;
            3.1.6.намын гишүүн” гэж улс төрийн аль нэг намд гишүүнээр элсэн бүртгүүлсэн иргэнийг;
            3.1.7.“төрийн өмчит хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13, 15 дугаар зүйлд заасан төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газрыг;
            3.1.8.“төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг.
Хасагдсан:
3.1.3 дахь заалтаас “аль нэг, аль нэг, бөгөөд тухайн намаас гарах өргөдлөө өгч, гишүүний бүргэлээс хасуулаагүй” гэснийг,

Өөрчлөгдсөн:
3.1.2 дахь хэсгийн эрх зүйн  бүрэн чадамжтай иргэнийг гэснийг хуулийн 3.1.2-т Иргэний хуулийн 15.1-д заасанэрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг гэж,

Нэмэлтээр орсон:
3.1.3 дахь заалт,
4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын сонгууль
4.1.Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хуралд 76 гишүүнийг сонгоно.
4.2.Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос  сонгоно.
4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгууль
4.1.Монгол Улсын Их Хурлын сонгууль /цаашид “сонгууль” гэх/ нь Монголын ард түмэн засгийн эрх мэдлээ хэрэгжүүлэх үндсэн дээр хууль тогтоох байгууллагыг өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн.
4.2.Сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль гэсэн төрөл зүйлтэй байна.
4.3.“Ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдаж байгаа сонгуулийг хэлнэ.
4.4.Ээлжит сонгуулийг энэ хуулийн 4.3-т заасан хугацаанд заавал явуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд энэ хуулийн 4.3-т заасан хугацааг өөрчлөхийг хориглоно.
4.5.“Ээлжит бус сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/ өөрөө тарах шийдвэр гаргасан, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргасан тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ.
4.6.“Нөхөн сонгууль” гэж энэ хуулийн 52.1, 52.2-т зааснаар Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг хэлнэ.
4.7.“Дахин сонгууль” гэж ээлжит, ээлжит бус сонгуулийг бүхэлд нь хүчингүйд тооцсоны дараа шинээр улсын нийт нутаг дэвсгэрт, эсхүл ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг хэлнэ.
4.8.Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд 76 гишүүнийг сонгоно.
4.9.Энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно.
Нэмэлтээр орсон:
Шинэ хуулийн 4.1-4.7 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
4.2→4.9 дэх хэсэгт,
Гол өөрчлөлт олон мандаттай тойргоос сонгохоор заасныг хуулийн 4.9-д заасны дагуу нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно. 48х28=76 холимог сонгуулийн тогтолцоог сонгохоор заасан.
5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үндсэн зарчим
5.1.Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.
5.2.Монгол Улсын Их Хурлын сонгууль /цаашид сонгууль гэх/ бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.
5.3.Сонгууль шууд байх бөгөөд түүнд сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож,  саналаа өөрөө өгнө.
5.4.Сонгогч саналаа нууцаар өгөх бөгөөд ийнхүү саналаа өгөх боломжоор хангагдсан байна.

5.5.Сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.
5.6.Сонгогчоос энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр санаатайгаар саад учруулсан иргэнийг 100000-130000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500000-700000 төгрөгөөр торгоно.
5 дугаар зүйл.Сонгуулийн үндсэн зарчим
5.1.Сонгуулийн тогтолцоо нь Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ.
5.2.Сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн /цаашид “сонгуулийн эрх бүхий иргэн” гэх/ бүр оролцох эрхтэй.
5.3.Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.
5.4.Сонгууль нь чөлөөтэй байх бөгөөд сонгогчоос сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.
5.5.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.
5.6.Энэ хуулийн 5.4, 5.5-д заасан эрхээ эдлэхэд нь сонгогчид аливаа хэлбэрээр санаатайгаар саад учруулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
5.7.Төрийн албан хаагч энэ хуулийн 5.4, 5.5-д заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
Хасагдсан:
Зүйлийн гарчигийн Монгол Улсын Их Хурлын гэснийг,
5.2 дахь хэсгийн Монгол Улсын Их Хурлын гэснийг,

Нэмэгдсэн:
5.4 дэх хэсэгт Сонгууль нь чөлөөтэй байх бөгөөд сонгогчоос сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх гэснийг,

Өөрчлөгдсөн:
5.4 дэх хэсгийн ийнхүү саналаа өгөх гэснийг 5.5 дахь хэсэгт хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах гэж,

Нэмэлтээр орсон:
5.7 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
5.1→5.1 дэх хэсэгт,
5.3→5.3 дахь хэсэгт, санал өгөх-санал гаргах хэлзүйн хувьд буруу болсон.
5.6→5.6 дахь хэсэгт, мөнгөн дүнг тоогоор шууд илэрхийлсэн байсныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй жишэж гаргахаар өөрчилсөн. Тухайлбал,
 -иргэнийг 100.000-130.000 төгрөгөөр торгох байсан бол одоогийн хөдөлмөрийн хөлсний жишгээр 140.000-280.000 төгрөгөөр торгохоор болж торгуулийн мөнгөн дүн нэг дахин нэмэгдсэн.
-албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр торгохоор заасан байсан бол шинэ хуулиар 140.000х2=280.000, 140.000х3=420.000 төгрөгөөр торгохоор заасан. Торгуулийн мөнгөн дүн нэмэгдсэн.
-хуулийн этгээдийг 500000-700000 төгрөгөөр торгохоор заасан байсан бол шинэ хуулиар 140.000х3-7=420.000-980.000 төгрөгөөр торгохоор заасан. Доод хэмжээ нь багассан боловч дээд хэмжээ нь ихэссэн.
6 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгуулийн эрх 
6.1.Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгуульд оролцож, саналаа өгөх эрхтэй.
6.2.Хорин таван нас хүрсэн, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.

6.3.Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхтэй.
6.4.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.
6.5.”Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон” гэж Монгол Улсын Иргэний хуулийн 18.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143  дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг ойлгоно.
6.6.”Хорих газар ял эдэлж байгаа” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа иргэнийг ойлгох бөгөөд үүнд хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэнийг нэгэн адил хамааруулна.
6.7.Сонгогчийн энэ хуулийн 6.1-д заасан эрхийг зөрчсөн иргэнийг 100000-130000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500000-800000 төгрөгөөр  торгоно.
6 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх
6.1.Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.
6.2.Энэ хуульд заасан шаардлагыг хангасан хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.
6.3.Монгол Улсын иргэн /цаашид “иргэн” гэх/-ий сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.
6.4.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.
6.5.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж Иргэний хуулийн 18.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг ойлгоно.
6.6.Хорих газар ял эдэлж байгаа” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа иргэнийг ойлгох бөгөөд үүнд хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэнийг нэгэн адил хамааруулна.
6.7.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцоход дараах журмыг баримтална:
6.7.1.гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэн өөрийн биеэр ирж оролцох;
6.7.2.гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгөх;
6.7.3.гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авч, битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх.
6.8.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ.
6.9.Энэ хуулийн 6.3-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
6.10.Төрийн албан хаагч энэ хуулийн 6.3-т заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
Хасагдсан:
6.1 дэх хэсгийн “Монгол Улсын”, “саналаа өгөх” гэснийг,

Нэмэгдсэн:
6.1 дэх хэсэгт сонгуульд гэснийг,

Өөрчлөгдсөн:
6 дугаар зүйлийн нэр өөрчлөгдсөн,
6.4 дэх хэсгийн нотлогдсон гэснийг 6.4 дэх хэсэгт тогтоогдсон гэж,
6.5 дахь хэсгийн нотлогдсон гэснийг 6.5 дахь хэсэгт тогтоогдсон гэж,

Нэмэлтээр орсон:
6.3 дахь хэсэг,
6.7-6.8 дахь хэсэг,
6.10 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
6.2→6.2 дахь хэсэгт “энэ хуульд заасан шаардлага хангасан” гэдэг үгүүлбэр нэмэгдсэн.
6.7→6.9 дэх хэсэгт,

7 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх
7.1.Энэ хуулийн 24.1-д заасан нам буюу намуудын сонгуулийн эвсэл /цаашид ”нам, эвсэл” гэнэ/ Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
7.2.Монгол Улсын сонгогдох эрх бүхий иргэн тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй.
7 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх
7.1.Энэ хуулийн 23.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
7.2.Энэ хуулийн 6.2-т заасан иргэн сонгуулийн нэг тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд тухайн сонгуулийн тойрогт Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй.
Нэмэгдсэн:
7.2 дахь хэсэгт тухайн сонгуулийн тойрогт гэснийг,

Өөрчлөгдсөн:
7.2 дахь хэсгийн тухайн сонгуулийн тойргийн гэснийг 7.2 дахь хэсэгт сонгуулийн нэг тойргийн гэж,
8 дугаар зүйл.Сонгууль зарлах
8.1.Сонгуулийг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
8.2.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг байна.
8.3.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас энэ хуулийн 8.2-т заасан өдөр санал авах боломжгүй болсон бол Улсын Их Хурал энэхүү онцгой нөхцөл арилмагц энэ хуулийн 8.1-д заасны дагуу сонгууль товлон зарлаж, санал авах өдрийг тогтоож, тогтоол гаргана.
8 дугаар зүйл.Сонгууль товлон зарлах
8.1.Сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
8.2.Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна.
8.3.Сонгуулийн жил гэж энэ хуулийн 4.3-т заасан ээлжит сонгууль явуулах жилийг ойлгоно.
8.4.Энэ хуулийн 8.2-т заасан санал авах өдөр нийтээр амарна.
8.5.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.
8.6.Хэрэв энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.
8.7.Улсын Их Хурал энэ хуулийн 8.5-д заасны дагуу сонгуулийг хойшлуулсан, эсхүл энэ хуулийн 8.6-д заасны дагуу сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл арилсны дараа ээлжит сонгууль товлон зарлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.5, 30.6-д заасны дагуу зохицуулна.
Хасагдсан:
8.2 дахь хэсгийн Улсын Их Хурлын гэснийг,

Өөрчлөгдсөн:
Зүйлийн нэр өөрчлөгдсөн,
8.1 дэх хэсгийн 45-аас доошгүй хоногийн өмнө гэснийг 8.1 дэх хэсэгт 60-аас доошгүй хоногийн өмнө гэж,
8.2 дахь хэсгийн сүүлийн хагасын аль нэг ням гариг гэснийг 8.2 дахь хэсэгт сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр гэж,

Нэмэлтээр орсон:
8.3 дахь хэсэг,
8.4 дэх хэсэг,

Өөрчлөн найруулсан:
8.3→8.5, 8.6, 8.7 дахь хэсэгт,

9 дүгээр зүйл.Сонгууль бэлтгэн явуулах ажлын  ил тод байдал
9.1.Сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байх бөгөөд энэ нь сонгогчдын санал нууцаар авахад хамаарахгүй.
9.2.Сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан энэ хуулиар олгосон эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан шийдвэр нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд албан ёсоор мэдээлэгдсэн байна.
9.3.Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй.
9.4.Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтныг 150000-250000 төгрөгөөр, 9.3-т заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагыг 600000-800000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр торгоно.
9 дүгээр зүйл.Сонгуулийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
9.1.Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, сонгуульд оролцогч нам, эвсэл болон бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:
9.1.1.хууль дээдлэх;
9.1.2.ил тод байдлыг хангах;
9.1.3.шударга ёсыг сахих;
9.1.4.маргааныг шуурхай, үндэслэлтэй, шударга шийдвэрлэх;
9.1.5.сонгогчдын эрх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хуулийн хариуцлага зайлшгүй хүлээлгэх.
9.2.Сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан сонгуулийн хороодоос энэ хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд албан ёсоор мэдээлсэн байна.
9.3.Сонгууль зохион байгуулах ажлын ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.
9.4.Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй.
9.5.Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгууллага нь Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон журмын дагуу сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, түүнд эрхээ хэрэгжүүлэхэд нь аргачилсан туслалцаа үзүүлэх зэргээр сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулахад туслалцаа үзүүлэх эрхтэй.
9.6.Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 9.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
Өөрчлөгдсөн:
Зүйлийн нэр өөрчлөгдсөн,
9.1 дэх хэсгийн бэлтгэн явуулах гэснийг 9.3 дахь хэсэгт зохион байгуулах гэж,

Нэмэлтээр орсон:
9.5 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
9.1→9.1 дэх хэсэгт,
9.4→9.6 дахь хэсэгт,

10 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
10.1.Сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
            10.1.1.сонгогч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, түүнчлэн саналын хуудас, бие даан нэр дэвшигчийг дэмжигч-сонгогчдын гарын үсэг зуруулах маягт, сонгогчдын нэрийн жагсаалт,  сонгуулийн дүн, мэдээний маягт, сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хороодын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, лац, тусгай тэмдэг тавих хэрэгсэл болон тэдгээрийг хэвлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хүргэх зардал;
            10.1.2.саналын хайрцаг хийх, сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хороодын ажиллах болон санал авах байрыг тохижуулах зардал;
            10.1.3.сонгуулийн тухай хууль тогтоомж болон сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон дүрэм, журам, заавар, гарын авлага хэвлэх, хүргэх зардал;
            10.1.4.сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хороодын ажилтнуудын сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;
            10.1.5.сонгуулийн тухай хууль тогтоомжийг сурталчлах болон сонгуулийн бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;
            10.1.6.нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт, зарцуулалтыг хянахад гарах зардал;
            10.1.7.дахин санал авах, дахин болон нөхөн сонгууль явуулах зардал;
            10.1.8.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;
            10.1.9.Сонгуулийн ерөнхий хороо болон тойрог, салбар, хэсгийн хороодын орон тооны бус гишүүний тус хороонд ажилласан хугацааны мөнгөн урамшууллын зардал;
            10.1.10.Сонгуулийн ерөнхий хороо болон тойрог, салбар, хэсгийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;
            10.1.11.Улсын Их Хурлаас тогтоосон бусад зардал.
10.2.Энэ хуулийн 10.1-д заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг Улсын Их Хурал тухай бүр тогтооно.
10.3.Сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хороодын ажиллах, санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.
10.4.Сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна.
10.5.Энэ хуулийн 10.3-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг 500000-700000 төгрөгөөр,  албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр, 10.4-т  заасныг зөрчсөн Засаг даргыг 150000-250000 төгрөгөөр торгоно.
10 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
10.1.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
            10.1.1.сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, түүнчлэн саналын хуудас, бие даан нэр дэвшигчийг дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулах маягт, сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн дүн, мэдээний маягт, сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хороодын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, лац, санал авах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, программ хангамж, тусгай тэмдэглэл хийх хэрэгсэл болон тэдгээрийг худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, хэвлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хүргэх зардал;
            10.1.2.саналын хайрцаг хийх, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах болон санал авах байрыг тохижуулах зардал;
            10.1.3.сонгуулийн тухай хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн бусад акт, гарын авлага хэвлэх, хүргэх зардал;
            10.1.4.сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүний сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;
            10.1.5.сонгуулийн тухай хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;
            10.1.6.нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт, зарцуулалтыг хянан шалгахад гарах зардал;
            10.1.7.дахин санал хураах, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулах зардал;
            10.1.8.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүний тухайн сонгуулийн хороонд ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал;
            10.1.9.сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;
            10.1.10.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;
            10.1.11.Улсын Их Хурлаас баталсан бусад зардал.
10.2.Энэ хуулийн 10.1-д заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан хүн амын тоонд түшиглэн тооцон гаргасан Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал тухай бүр батална.
10.3.Тойргийн болон салбар, хэсгийн хороодын ажиллах болон санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.
10.4.Тойргийн болон салбар, хэсгийн хороодыг ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна.
10.5.Энэ хуулийн 10.1-д заасан зардлын гүйцэтгэлд төрийн аудитын төв болон орон нутгийн байгууллага аудит хийж, дүгнэлт гаргана.
10.6.Энэ хуулийн 10.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 10.4-т заасныг зөрчсөн Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
Хасагдсан:
10.1.1 дэх заалтын сонгогч гэснийг,
10.1.2 дахь заалтын тойргийн болон салбар гэснийг,
10.1.9 дэх заалт,

Нэмэгдсэн:
10.1.1 дэх заалтад “сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал”, “санал авах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, программ хангамж”, “худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх” гэснийг,
10.1.7 дахь заалтад ээлжит бус гэснийг,
10.2 дахь хэсэгт улсын бүргэлийн байгууллагаас гаргасан хүн амын тоонд түшиглэн тооцон гаргасан Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн гэснийг,

Өөрчлөгдсөн:
10.1.3 дахь заалтын дүрэм, журам, заавар гэснийг 10.1.3 дахь заалтад эрх зүйн бусад акт гэж,
10.1.4 дэх заалтын ажилтнуудын гэснийг 10.1.4 дэх заалтад дарга, нарийн бичгийн дарга, гишүүний гэж,
10.1.7 дахь заалтын санал авах гэснийг 10.1.7 дахь заалтад санал хураах гэж,
10.2 дахь хэсгийн тогтооно гэснийг 10.2 дахь хэсэгт  батална гэж,

Нэмэлтээр орсон:
10.1.8 дахь заалт,
10.5 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
10.5→10.6 дахь хэсэгт,
ХОЁРДУГААР БYЛЭГ
Сонгуулийн нутаг дэвсгэрийн
зохион байгуулалт
11 дүгээр зүйл.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хуваарь
11.1.Сонгуулийн нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр байна.
11.2.Сонгуулийн нутаг дэвсгэр нь энэ хуулийн 12.1-12.3-т заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойрог  /цаашид ”тойрог” гэх/-уудад хуваагдана.
11.3.Тойрог нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн хэсэг /цаашид ”хэсэг” гэх/-үүдэд хуваагдана.
ХОЁРДУГААР БYЛЭГ
СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
11 дүгээр зүйл.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хуваарь
11.1.Сонгуулийн нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр байна.
11.2.Энэ хуулийн 4.9-д заасан Улсын Их Хурлын 48 гишүүнийг сонгох сонгуулийн нутаг дэвсгэр нь энэ хуулийн 12.1, 12.2-т заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойрог /цаашид “тойрог” гэх/-т хуваагдана.
11.3.Тойрог нь сонгуулийн хэсэг /цаашид “хэсэг” гэх/-т хуваагдана.
Нэмэгдсэн:
11.2 дахь хэсэгт энэ хуулийн 4.9-д заасан Улсын Их Хурлын 48 гишүүнийг сонгох гэснийг,
12 дугаар зүйл.Тойрог, түүнийг байгуулах
12.1.Улсын Их Хурлын 76 гишүүнийг сонгох сонгуулийг олон мандаттай тойргоор зохион байгуулж явуулна.
12.2.Улсын Их Хурал  олон мандаттай тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн санал авах өдрөөс зургаан сараас доошгүйн өмнө байгуулж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.
12.3.Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэгтгэн нэг тойрог болгоно.
12.4.Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно.
12.5.Сонгуулийн ерөнхий хороо тойргийг өөрчлөх тухай саналыг дараахь тохиолдолд Улсын Их Хуралд оруулна:
12.5.1.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь өөрчлөгдсөн нь тойргийн зохион байгуулалтад нөлөөлөхөөр байвал;
12.5.2.тойргийн хүн амын тоо нь өмнөх сонгуулиас хойшхи хугацаанд 20-иос дээш хувиар өөрчлөгдсөн бол.
12.6.Улсын Их Хурал тойргийг өөрчлөх тухай асуудлыг энэ хуулийн 12.2-т заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ.
12 дугаар зүйл.Тойрог, түүнийг байгуулах
12.1.Улсын Их Хурал 26 тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.

12.2.Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно.
12.3.Тойрог байгуулах хүн амын тооны улсын дунджийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно.
12.4.Сонгуулийн ерөнхий хороо тойргийг өөрчлөх тухай саналыг дараах тохиолдолд Улсын Их Хуралд оруулж болно:
12.4.1.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь өөрчлөгдсөн нь тойргийн зохион байгуулалтад нөлөөлөхөөр байвал;
12.4.2.тойргийн хүн амын тоо нь өмнөх сонгуулиас хойших хугацаанд 20-оос дээш хувиар өөрчлөгдсөн нь тойргийн зохион байгуулалтад нөлөөлөхөөр байвал.

Хасагдсан:
12.1 дэх хэсэг,
12.6 дахь хэсэг,

Нэмэгдсэн:
12.1 дэх хэсэгт мандатын тоо гэснийг,

Өөрчлөгдсөн:
12.2 дахь хэсгийн олон мандаттай тойргийг гэснийг 12.1 дэх хэсэгт 26 тойргийг гэж, мөн хэсгийн Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн гэснийг 12.1 дэх хэсэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан гэж,
12.5 дахь хэсгийн оруулна гэснийг 12.4 дэх хэсэгт оруулж болно гэж,
12.5.2 дахь заалтын 20-иос дээш хувиар өөрчлөгдсөн бол гэснийг 12.4.2 дахь заалтад 20-иос дээш хувиар өөрчлөгдсөн нь тойргийн зохион байгуулалтад нөлөөлөхөөр байвал гэж,

13 дугаар зүйл.Хэсэг, түүнийг байгуулах
13.1.Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэсгийг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана.

13.2.Нэг хэсэг нь суманд 2000, аймгийн төвд 3500, Улаанбаатар хотод 6000 хүртэл сонгогчтой байна.

13.3.Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
13 дугаар зүйл.Хэсэг, түүнийг байгуулах
13.1.Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнгын оршин суугаа газрын мэдээллийн санг үндэслэн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.
13.2.Нэг хэсэг нь суманд 2000 хүртэл, аймгийн төвд 2500 хүртэл, нийслэлийн дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байна.
            13.3.Нэгэнт байгуулагдсан хэсгийн сонгогчдыг онцгой нөхцөлийн улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө шийдвэрлэж болно.
Хасагдсан:
13.1 дэх хэсгийн дугаар гэснийг,

Нэмэгдсэн:
13.1 дэх хэсэгт “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнгын оршин суугаа газрын мэдээллийн санг үндэслэн” гэснийг,

Өөрчлөгдсөн:
13.1 дэх хэсгийн санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө байгуулж гэснийг 13.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө байгуулж гэж,
13.2 дахь хэсгийн аймгийн төвд 3500, Улаанбаатар хотод 6000 хүртэл гэснийг 13.2 дахь хэсэгт аймгийн төвд 2500 хүртэл, нийслэлийн дүүрэгт 3000 хүртэл  гэж,
Нэмэлтээр орсон:
13.3 дахь хэсэг,
ГУРАВДУГААР БYЛЭГ
Сонгуулийн байгууллага, түүний зохион
байгуулалт, бүрэн эрх
14 дүгээр зүйл.Сонгуулийн байгууллагын тогтолцоо
14.1.Сонгуулийн байгууллагын тогтолцоо нь сонгуулийн төв, орон нутгийн байгууллагаас бүрдэнэ.
14.2.Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо, орон нутгийн байгууллага нь сонгуулийн тойргийн хороо /цаашид “тойргийн хороо” гэх/, тойргийн салбар хороо /цаашид “салбар хороо” гэх/, сонгуулийн хэсгийн хороо /цаашид “хэсгийн хороо“ гэх/ байна.
14.3.Сонгуулийг улс, тойрог, хэсгийн хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо болон тойрог, салбар, хэсгийн хороо /цаашид “сонгуулийн хороод” гэх/ эрхлэн явуулах бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар дараахь зарчмыг мөрдлөг болгоно:
            14.3.1.тойрог, салбар, хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог тогтооход ажлын хэмжээ, энэ хуулийн 14.3.3-т заасныг үндэслэх;
            14.3.2.тойрог, салбар, хэсгийн хороод байгуулагдсан өдрөөс эхлэн Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хорооны, тойргийн хороо харьяалах салбар, хэсгийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох хүртэлх хугацаанд өөрсдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
            14.3.3.тойрог, салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг хязгаарлах бөгөөд эвсэлд нэгдэн орсон намуудын төлөөллийг эвслийн төлөөллөөр тооцох;
            14.3.4.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нэг намын гишүүн байхыг хориглох;
            14.3.5.сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд төрийн улс төрийн албан тушаалтныг оруулахыг хориглох;
            14.3.6.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч байхыг хориглох;
            14.3.7.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн аль нэгэн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд, түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг хууль бус аливаа үйлдлийг зохион байгуулах, өөгшүүлэх, бусад хэлбэрээр дэмжихийг  хориглох.
14.4.Сонгуулийн хороодын гишүүн ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд түүнийг Улсын Их Хурал батална.
14.5.Сонгуулийн хороодоос сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.

14.6.Сонгууль зохион байгуулж явуулах хугацаанд тойрог, салбар, хэсгийн хороодын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд дээд шатны сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

14.7.Сонгууль бэлтгэн явуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу оролцоно.
14.8.Энэ хуулийн 14.3.7-д заасныг зөрчсөн  сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг 200000-250000 төгрөгөөр торгож, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба ийнхүү хассан бол түүнийг санал болгосон этгээд нь дахин түүнийг болон өөр хүний нэрийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд санал болгох эрхгүй.
14.9.Энэ хуулийн 14.6-д заасныг зөрчсөн төрийн албан хаагчид Цагдаагийн байгууллагын тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах ба бусад албан тушаалтныг  200000-250000 төгрөгөөр торгоно.
ГУРАВДУГААР БYЛЭГ
СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ
14 дүгээр зүйл.Сонгуулийн байгууллагын тогтолцоо
14.1.Сонгуулийн байгууллагын тогтолцоо нь сонгуулийн төв, орон нутгийн байгууллагаас бүрдэнэ.
14.2.Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо, орон нутгийн байгууллага нь сонгуулийн тойргийн хороо /цаашид “тойргийн хороо” гэх/, тойргийн салбар хороо /цаашид “салбар хороо” гэх/, сонгуулийн хэсгийн хороо /цаашид “хэсгийн хороо“ гэх/ байна.
14.3.Сонгуулийн ерөнхий хороо нь улсын хэмжээнд, тойргийн хороо нь тухайн тойрогт хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээнд, салбар хороо нь тухайн сум, дүүргийн хэмжээнд, хэсгийн хороо нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн нэгжид тус тус сонгуулийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулна.
14.4.Сонгуулийн хороод нь шатлан захирагдах зарчмаар ажиллах ба дээд шатны сонгуулийн хорооны хууль ёсны шийдвэрийг доод шатны сонгуулийн хороо заавал биелүүлэх бөгөөд доод шатны сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг дээд шатны сонгуулийн хороо нь хүчингүй болгох эрхтэй.
14.5.Тойргийн болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна.
14.6.Сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл, төрийн улс төрийн албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орохыг хориглоно.

14.7.Тойргийн болон салбар, хэсгийн хороод байгуулагдсан өдрөөс эхлэн Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хорооны, тойргийн хороо харьяалах салбар, хэсгийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох хүртэлх хугацаанд тус тусын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
           
14.8.Тойргийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд, түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмжийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг хууль бус аливаа үйлдэл хийх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжихийг хориглоно.

14.9.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь Улсын Их Хурлаас баталсан сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.

14.10.Сонгуулийн хороодоос сонгууль зохион байгуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.

14.11.Сонгууль зохион байгуулах хугацаанд тойргийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд дээд шатны сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.
14.12.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага нь сонгууль зохион байгуулахад энэ хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож сонгуулийн зохих шатны хорооноос тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тэдгээрийн ажилд туслах үүрэгтэй.
14.13.Энэ хуулийн 14.8-д заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба уг зөрчил нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
14.14.Энэ хуулийн 14.10-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигч болон бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 14.12-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
14.15.Энэ хуулийн 14.11-д заасныг зөрчсөн төрийн албан хаагчид холбогдох хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
Хасагдсан:
14.3.1-14.3.3, 14.3.6 дахь заалт,
14.5 дахь хэсгийн бие даан гэснийг,

Нэмэгдсэн:
14.10 дахь хэсэгт “сонгууль зохион байгуулах”, “бусад этгээд” гэснийг,
14.11 дэх хэсэгт хороодын дарга, нарийн бичгийн дарга гэснийг,

Нэмэлтээр орсон:
14.14 дэх хэсэг,

Өөрчлөн найруулсан:
14.3.5→14.5 дахь хэсэгт,
14.3.4→14.6 дахь хэсэгт,
14.4→14.9 дэх хэсэгт,
14.7→14.12 дахь хэсэгт,
14.8→14.13 дахь хэсэгт,
14.9→14.15 дахь хэсэгт,


15 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хороо, түүний бүрэн эрх
15.1.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн төв байгууллага мөн.
15.2.Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
15 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хороо, түүний бүрэн эрх
15.1.Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Хасагдсан:
15.1 дэх хэсэг,


16 дугаар зүйл.Тойргийн хороо, түүний бүрэн эрх
16.1.Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө тойргийн хороог дарга, нарийн бичгийн дарга, 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
16.2.Тойргийн хороо тойргийнхоо хэмжээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
            16.2.1.сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах;
            16.2.2.сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;
            16.2.3.харьяалах салбар болон хэсгийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах;

            16.2.4.харьяалах хэсгүүдийн нэгдсэн дугаарыг тогтоох;
            16.2.5.сонгууль бэлтгэн явуулах асуудлаар тухайн тойргийн нутаг дэвсгэрт байгаа төрийн зохих шатны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
            16.2.6.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах салбар болон хэсгийн хороонд хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;
            16.2.7.нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох;
            16.2.8.сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар харьяалах салбар болон хэсгийн хороо, түүнчлэн тухайн тойргийн нутаг дэвсгэрийн зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагын мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;
            16.2.9.харьяалах салбар болон хэсгийн хорооны шийдвэрийг давж заалдсан болон сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн маргаан бүхий  өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;
            16.2.10.санал хураасан дүнгийн тухай харьяалах салбар болон хэсгийн хорооны шийдвэрийг үндэслэн тойргийн хэмжээнд сонгуулийн дүнг гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх, олон нийтэд мэдээлэх;
            16.2.11.дахин санал авах, дахин болон нөхөн сонгууль явуулах ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;
            16.2.12.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцлэн архивлаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх;
            16.2.13.Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийг биелүүлэх;
            16.2.14.хуульд заасан бусад бүрэн эрх.
16.3.Тойргийн хороо харьяалах салбар болон хэсгийн хорооны хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгоно.
16 дугаар зүйл.Тойргийн хороо, түүний бүрэн эрх
16.1.Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө тойргийн хороог дарга, нарийн бичгийн дарга, сондгой тооны 7-13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
16.2.Тойргийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
            16.2.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;
            16.2.2.сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;
            16.2.3.харьяалах салбар болон хэсгийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
            16.2.4.харьяалах хэсгийн хороодын нэгдсэн дугаарыг тогтоох;
            16.2.5.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах салбар болон хэсгийн хороодод хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;
16.2.6. тойрогт нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох;
            16.2.7.сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар харьяалах салбар болон хэсгийн хороо, түүнчлэн тухайн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

            16.2.8.харьяалах салбар болон хэсгийн хорооны шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж бичгээр хариу өгөх;

16.2.9.санал хураалтын дүнгийн тухай харьяалах салбар болон хэсгийн хороодын шийдвэрийг үндэслэн тухайн тойргийн сонгуулийн дүнг нэгтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх, нийтэд мэдээлэх;
            16.2.10.дахин санал хураах, нөхөн болон дахин сонгууль явуулах ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;
            16.2.11.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх;
            16.2.12.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;
            16.2.13.хуульд заасан бусад бүрэн эрх.


Хасагдсан:
16.2.9 дэх заалтын давж заалдсан болон сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн маргаан бүхий гэснийг,
16.2.12 дахь заалтын архивлаж гэснийг,
16.3 дахь хэсэг,

Нэмэгдсэн:
16.2.7 дахь заалтад  үйл ажиллагааг уялдуулан зохицуулах гэснийг,
16.2.8 дахь заалтад бичгээр хариу өгөх гэснийг,

Өөрчлөгдсөн:
16.1 дэх хэсгийн 40-өөс доошгүй хоногийн өмнө гэснийг 16.1 дэх хэсэгт 55-аас доошгүй хоногийн өмнө гэж, мөн хэсгийн  9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж гэснийг 16.1 дэх хэсэгт  сондгой тооны 7-13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж  гэж,
16.2 дахь хэсгийн тойргийнхоо хэмжээнд гэснийг 16.2 дахь хэсэгт нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэж,
16.2.3 дахь заалтын нэгтгэн удирдах гэснийг 16.2.3 дахь хэсэгт зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах гэж,
16.2.8 дахь заалтын бэлтгэн явуулахтай гэснийг 16.2.7 дахь заалтад зохион байгуулахтай гэж,
16.2.11 дэх заалтын санал авах гэснийг 16.2.10 дахь заалтад санал хураах гэж,

Өөрчлөн найруулсан:
16.2.13→16.2.12 дахь заалтад,
17 дугаар зүйл.Салбар хороо, түүний бүрэн эрх
17.1.Тойргийн хороо нь суманд, шаардлагатай бол нийслэлийн дүүрэгт салбар хороог санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5, эсхүл 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тойргийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.
17.2.Салбар хороо нь  өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ хуулийн 16.2.1-16.2.3, 16.2.5, 16.2.6, 16.2.8-16.2.11, 16.2.14-т заасан бүрэн эрхийг  хэрэгжүүлж, сонгууль бэлтгэн явуулахтай холбогдуулан тойргийн хорооноос өгсөн үүргийг биелүүлнэ.
17.3.Салбар хороо сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, харьяалагдах тойргийн хороонд хүлээлгэн өгнө.
17 дугаар зүйл.Салбар хороо, түүний бүрэн эрх
17.1.Тойргийн хороо нь суманд, шаардлагатай бол дүүрэгт салбар хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5, эсхүл 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
17.2.Салбар хороо нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ хуулийн 16.2.1, 16.2.2, 16.2.7-д заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
            17.2.1.харьяалах хэсгийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
            17.2.2.тойргийн хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, харьяалах хэсгийн хороонд зохих журмын дагуу хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;
17.2.3.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж бичгээр хариу өгөх;
            17.2.4.санал хураалтын дүнгийн тухай харьяалах хэсгийн хороодын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн хэмжээгээр сонгуулийн дүнг нэгтгэж, харьяалах тойргийн хороонд хүргэх, нийтэд мэдээлэх;
            17.2.5.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;
17.2.6.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, харьяалах тойргийн хороонд хүлээлгэн өгөх;
17.2.7.хуульд заасан бусад бүрэн эрх.
Өөрчлөгдсөн:
17.1 дэх хэсгийн 30-аас доошгүй хоногийн өмнө гэснийг 17.1 дэх хэсэгт 50-аас доошгүй хоногийн өмнө гэж, мөн хэсгийн тойргийн хэмжээнд гэснийг 17.1 дэх хэсэгт харъяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэж,

Өөрчлөн найруулсан:
17.2,17.3→17.2 дахь хэсэгт,
18 дугаар зүйл.Хэсгийн хороо, түүний бүрэн эрх
18.1.Нийслэлд тойргийн хороо, аймагт салбар хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
18.2.Хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог сонгогчдын тоо, ажлын хэмжээг харгалзан дор дурдсанаар тогтооно:

            18.2.1.тухайн хэсэгт 2000 хүртэл сонгогчтой бол 9, эсхүл 11;
            18.2.2.тухайн  хэсэгт  2001-3500 хүртэл  сонгогчтой бол 11, эсхүл 13;
            18.2.3.тухайн хэсэгт 3501-ээс дээш сонгогчтой бол 13, эсхүл 15.

18.3.Хэсгийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
            18.3.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

            18.3.2.сонгогчийн үнэмлэх олгох;
            18.3.3.сонгогчийг шилжүүлэх, шилжиж ирсэн сонгогчийг бүртгэх;
            18.3.4.сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хэмжээнд үнэн зөв нэгтгэж, сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа газрын хаяг зэргийг тулган шалгах;
18.3.5.санал авах байр, саналын хайрцаг зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;
            18.3.6.санал хураалтын дүн гаргаж, салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд хүргэх;

            18.3.7.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд хүлээлгэн өгөх;
            18.3.8.сонгууль бэлтгэн явуулах асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;
            18.3.9.тойргийн болон салбар хорооноос өгсөн үүргийг биелүүлэх;
            18.3.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
18 дугаар зүйл.Хэсгийн хороо, түүний бүрэн эрх
18.1.Тойргийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
18.2.Хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог сонгогчдын тоо, ажлын цар хэмжээг харгалзан дор дурдсанаар тогтооно:
18.2.1.тухайн хэсэгт 2000 хүртэл сонгогчтой бол 5, эсхүл 7;
            18.2.2.тухайн хэсэгт 2000-2500 хүртэл сонгогчтой бол 7, эсхүл 9;
            18.2.3.тухайн хэсэгт 2500-аас дээш сонгогчтой бол 9, эсхүл 11.
18.3.Хэсгийн хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
            18.3.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;
            18.3.2.сонгогчийг шилжүүлэх, шилжиж ирсэн сонгогчийг бүртгэх тухай асуудлыг улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх;
            18.3.3.эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад орсон бол улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх;
18.3.4.энэ хуулийн 20.2-т заасан сонгогчийн мэдээлэл түүний иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд зөрчлийг арилгуулахаар улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх;
18.3.5.санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмж зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;
            18.3.6.санал хураалтын дүнг гаргаж, салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд нэн даруй хүргэх;
            18.3.7.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд хүлээлгэн өгөх;
            18.3.8.сонгууль зохион байгуулах болон санал авах, санал тоолохтой холбогдсон асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах;
            18.3.9.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;
            18.3.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
Хасагдсан:
18.3.2 дахь хэсэг,

Нэмэгдсэн:
18.2 дахь хэсэгт цар гэснийг,
18.3.5 дахь заалтад “зөөврийн битүүмжилсэн”, “санал тоолох төхөөрөмж” гэснийг,
18.3.6 дахь заалтад нэн даруй гэснийг,

Өөрчлөгдсөн:
18.1 дэх хэсгийн нийслэлд тойргийн хороо, аймагт салбар хороо гэснийг 18.1 дэх хэсэгт тойргийн хороо гэж, мөн хэсгийн 30-аас доошгүй хоногийн өмнө гэснийг 18.1 дэх хэсэгт 45-аас доошгүй хоногийн өмнө гэж,
18.2.1 дэх заалтын 9, эсхүл 11 гэснийг 18.2.1 дэх заалтад 5, эсхүл 7 гэж,
18.3.8 дахь заалтын сонгууль бэлтгэн явуулах асудлаар гэснийг 18.3.8 дахь заалтад сонгууль зохион байгуулах болон санал авах, санал тоолохтой холбогдсон асуудлаар гэж, мөн заалтын холбогдох байгууллагад уламжлах гэснийг 18.3.8 дахь заалтад эрх бүхий байгууллагад уламжлах гэж,

Нэмэлтээр орсон:
18.3.3 дахь заалт,

Өөрчлөн найруулсан:
18.2.2→18.2.2 дахь заалтад,
18.2.3→18.2.3 дахь заалтад,
18.3.3→18.3.2 дахь заалтад,
18.3.4→18.3.4 дэх заалтад,
18.3.9→18.3.9 дэх заалтад,
19 дүгээр зүйл.Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт

19.1.Тойрог, салбар, хэсгийн хороод эрх хэмжээнийхээ асуудлыг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

19.2.Хуралдаанд гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн хорооны хуралдаан хүчинтэйд тооцогдоно.

19.3.Энэ хуулийн 19.1-д заасан тогтоолд тухайн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

19.4.Сонгуулийн хороод хуралдаанаараа дэгээ тогтоох бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгасан байна.

19.5.Сонгуулийн хороодын хуралдааныг нээлттэй явуулж, шийдвэрийг ил тод мэдээлнэ.
19.6.Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу заавал хөтлөх бөгөөд түүнийг тухайн хорооны нэг гишүүнд хариуцуулна.
19.7.Сонгуулийн баримт бичиг бүртгэлтэй байх бөгөөд түүнд хамаарах баримт бичиг, түүнийг бүртгэх журмыг Сонгуулийн ерөнхий хороо тогтооно.
19.8.Тойргийн болон салбар хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.
19.9.Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг ажлын шаардлага, зардлын хэмжээг харгалзан  үндсэн ажлаас нь түр чөлөөлүүлж  ажиллуулна.

19.10.Хуульд өөрөөр заагаагүй бол хэсгийн болон салбар хорооны шийдвэрийн талаар тойргийн хороонд, тойргийн хорооны шийдвэрийн талаар Сонгуулийн ерөнхий хороонд тус тус гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны хороо гомдлыг хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.
19.11.Сонгуулийн хороод сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

19.12.Сонгуулийн хороодоос бүрэн эрхийнхээ дотор гаргасан шийдвэрийг сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу үүрэг хүлээсэн тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн  биелүүлэх үүрэгтэй.

19.13.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо хуваарилагдсан төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг бэлтгэн явуулахдаа хувь хүн, хуулийн этгээдтэй ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллуулж болно.

19.14.Энэ хуулийн 19.11, 19.12-т заасныг зөрчсөн иргэнийг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр, байгууллагыг 500000-800000 төгрөгөөр торгоно.
19 дүгээр зүйл.Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт
19.1.Тойргийн болон салбар, хэсгийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан хуралдаанд гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн сонгуулийн хорооны хуралдааныг хүчинтэйд тооцно.
19.3.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн энэ хуулийн 19.1-д заасан хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж гарахыг хориглоно.
19.4.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхисон тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож тухайн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно.
19.5.Энэ хуулийн 19.1-д заасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
19.6.Энэ хуулийн 19.2-т заасан сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.
19.7.Сонгуулийн хороод хуралдаанаараа дэгээ тогтоон батлах бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгасан байна.
19.8.Сонгуулийн хороодын хуралдааны шийдвэрийг нийтэд ил тод мэдээлнэ.

19.9.Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу заавал хөтлөх бөгөөд түүнийг тухайн хорооны нэг гишүүнд хариуцуулна.

19.10.Сонгуулийн баримт бичиг бүртгэлтэй байх бөгөөд түүнд хамаарах баримт бичиг, түүнийг бүртгэх журмыг Сонгуулийн ерөнхий хороо тогтооно.
19.11.Тойргийн болон салбар хорооны дарга нь дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.
19.12.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг ажлын шаардлагыг харгалзан үндсэн ажлаас нь түр чөлөөлөн ажиллуулах ба түүнд энэ хугацааны цалин хөлсийг үндсэн байгууллагаас нь олгоно.
19.13.Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэрийн талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.
19.14.Сонгуулийн хороод сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэж, бичгээр хариу мэдэгдэнэ.
19.15.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо хуваарилагдсан төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба энэхүү үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
19.16.Сонгуулийн хороодоос бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу үүрэг хүлээсэн тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.
19.17.Энэ хуулийн 19.9-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 19.13-т заасан хугацаанд хариу мэдэгдээгүй сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 19.14-т заасан хугацаанд хариу мэдэгдээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 19.16-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.  
19.18.Энэ хуулийн 19.6-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба уг зөрчил нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
Хасагдсан:
19.9 дэх хэсгийн зардлын хэмжээг гэснийг,

Нэмэгдсэн:
19.1 дэх хэсэгт хуралдаанаараа хэлэлцэж гэснийг,
19.2 дахь хэсэгт “энэ хуулийн 19.1-д заасан”,  “сонгуулийн”  гэснийг,
19.5 дахь хэсэгт сонгуулийн гэснийг,
19.12 дахь хэсэгт түүнд энэ хугацааны цалин хөлсийг үндсэн байгууллагаас нь олгоно гэснийг,

Өөрчлөгдсөн:
19.4 дэх хэсгийн дэгээ тогтоох гэснийг 19.7 дахь хэсэгт дэгээ батлах гэж,
19.9 дэх хэсгийн бүрэлдэхүүнийг гэснийг 19.12 дахь хэсэгт дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг гэж, мөн хэсгийн түр чөлөөлүүлж гэснийг 19.12 дахь хэсэгт түр чөлөөлөн гэж,
19.10 дахь хэсгийн хэсгийн болон салбар хорооны шийдвэрийн талаар тойргийн хороонд, тойргийн хорооны шийдвэрийн талаар Сонгуулийн ерөнхий хороонд гэснийг 19.13 дахь хэсэгт доод шатны сонгуулийн хорооны шийдвэрийн талаар дээд шатны сонгуулийн хороонд гэж,

Нэмэлтээр орсон:
19.3 дахь хэсэг,
19.4 дэх хэсэг,
19.6 дахь хэсэг,
19.18 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
19.5→19.8 дахь хэсэгт,
19.11→19.14 дэх хэсэгт,
19.13→19.15 дахь хэсэгт,
19.14→19.17 дахь хэсэгт,
ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ
Сонгогчдын нэрийн жагсаалт
20 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах
20.1.Сум, дүүргийн иргэний бүртгэл хариуцсан ажилтны тухайн сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын хаягийн бүртгэлийг үндэслэн иргэний үнэмлэхтэй тулган шалгаж гаргасан нэрийн жагсаалтыг аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба нь иргэний бүртгэлийн асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд уг төрийн захиргааны байгууллага нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэн хоёр хувь үйлдэж, санал авах өдрөөс 3 сарын өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

20.2.Сонгуулийн ерөнхий хороо нь сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрээр гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг  вэб хуудаст байрлуулах ба нам, эвсэлд бүх тойргийн хэмжээгээр, иргэнд зөвхөн өөрийн нэрийг шалган танилцах боломжоор хангана.

20.3.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороодод хүргүүлнэ.

20.4.Хэсгийн хороо энэ хуулийн 20.1-д заасны дагуу гаргаж өгсөн сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу хоёр хувь нэгтгэж, хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, нийтэд чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

20.5.Сонгогчдын нэрийн жагсаалтад түүнийг үйлдэх үед тухайн хэсэгт байнга буюу түр оршин суугаа бүх сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, нас, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхдээ сонгогчийн нэрийг оршин суугаа газрын байршлаар нь аль тохиромжтой байдлаар дараалуулан бичнэ.

20.6.Сонгогчдын нэрийн жагсаалт нь үндсэн ба зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах гэсэн төрөлтэй байна.

20.7.Сонгогч бүр сонгуулийн нэг хэсэгт нэрийн нэг жагсаалтад бүртгэгдэнэ.

            20.8.Тойргийн болон салбар хороо энэ хуулийн 20.4-т заасны дагуу хэсгийн хорооны нэгтгэсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үндэслэн сонгогчдын тоог Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу нэгтгэнэ.

20.9.Цагдаа, эмнэлэг, амралт, сувиллын газрын удирдлага сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
20.10.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.
20.11. Аймаг,  нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба сонгогчдын нэрийн жагсаалтыг жил тутам гаргаж байна.
20.12.Энэ хуулийн 20.1-д заасныг зөрчсөн аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал  эрхэлсэн албаны даргыг 150000-250000 төгрөгөөр, 20.4-т заасныг зөрчсөн  сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, 20.10-т заасныг зөрчсөн буруутай этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгоно.
ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ
20 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах
20.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх зэрэг ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.
20.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхдээ сонгогчийн нэрийг оршин суугаа газрын хаягаар нь дараалуулан бичнэ.
20.3.Аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны хүн амын хаягийн бүртгэлийг үндэслэн сум, дүүрэг, хорооны улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтны гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
20.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.3-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон энэ хуулийн 13.1-д заасны дагуу байгуулсан хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.

20.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн эрх бүхий иргэнийг энэ хуулийн 20.4-т заасан цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.

20.6.Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хорих газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг тус тус гаргаж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс өмнө хүргүүлнэ.

20.7.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ:

20.7.1.сонгогчоос энэ хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;

20.7.2.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;

20.7.3.нас барсан иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;
20.7.4.энэ хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлт.

20.8.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 20.7-д заасны дагуу ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг тойрог тус бүрээр ангилах бөгөөд тойрог бүрд хамрагдах сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө холбогдох тойргийн хороонд хүргүүлнэ.
20.9.Тойргийн хороо энэ хуулийн 20.8-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтаар тухайн тойрогт харьяалагдах хэсэг бүрээр ангилсан цахим мэдээллийн сан үүсгэж, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
20.10.Тухайн хэсгийн харьяа нутаг дэвсгэрт байрлаж байгаа цэргийн анги, салбарын захирагч нь тухайн байгууллагад алба хааж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг, цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нь захиргааны зөрчил болон байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тус тус гаргаж, санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө харьяа хэсгийн хороонд хүргүүлнэ.
20.11.Хэсгийн хороо энэ хуулийн 20.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 20.10-т заасан сонгуулийн насны иргэдийн мэдээлэлтэй тулган хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
20.12.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо хамтран батална.
20.13.Сонгогч энэ хуулийн 20.4, 20.11-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.
20.14.Хэсгийн хороо энэ хуулийн 20.11-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоог тойргийн хороонд, тойргийн хороо хэсгийн хороодоос ирүүлсэн сонгогчдын тоог нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
20.15.Сонгогчдын нэрийн жагсаалт нь үндсэн ба зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах жагсаалтаас бүрдэнэ.
20.16.Сонгогчийг зөвхөн сонгуулийн нэг хэсэгт сонгогчдын нэг нэрийн жагсаалтад бүртгэнэ.
20.17.Хэсгийн хорооны албан ажлын хэрэгцээнд болон сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.
20.18.Энэ хуулийн 20.17-д заасны дагуу хүсэлт гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасаар болон цахим хэлбэрээр хувилж олшруулах зардлыг тус тус хариуцах бөгөөд тухайн зардлын хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтооно.
20.19.Энэ хуулийн 20.3-20.7, 20.10, 20.16-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 20.8, 20.9, 20.11, 20.14-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 20.17-д заасныг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
20.20.Энэ хуулийн 20.19-д заасан зөрчил нь ноцтой бол тухайн албан тушаалтныг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
Хасагдсан:
20.5 дахь хэсэг,
20.11 дэх хэсэг,

Нэмэгдсэн:
20.17 дахь хэсэгт хэсгийн хорооны албан ажлын хэрэгцээнд болон сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд гэснийг,

Өөрчлөгдсөн:
20.6 дахь хэсгийн санал хураах гэсэн төрөлтэй байна гэснийг 20.15 дахь хэгэгт санал авах жагсаалтаас бүрдэнэ гэж,

Нэмэлтээр орсон:
20.6 дахь хэсэг,
20.7 дахь хэсэг,
20.8 дахь хэсэг,
20.9 дэх хэсэг,
20.12 дахь хэсэг,
20.13 дахь хэсэг,
20.18 дахь хэсэг,
20.20 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
20.1→20.1, 20.2, 20.3, 20.4 дэх хэсэгт,
20.2→20.5 дахь хэсэгт,
20.9→20.10 дахь хэсэг,
20.4→20.11 дэх хэсэгт,
20.8→20.14 дэх хэсэгт,
20.7→20.16 дахь хэсэгт,
20.12→20.19 дэх хэсэгт,
21 дүгээр зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах
21.1.Сонгогчийг нэрийн жагсаалтад бүртгээгүй буюу буруу бүртгэсэн байвал сонгогч, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч тухайн хэсгийн хороонд гомдол гаргах эрхтэй.
21.2.Хэсгийн хороо энэ хуулийн 21.1-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор, хэрэв санал авах өдөр болон уул өдөр хүртэлх гурван өдрийн хугацаанд гомдлыг хүлээн авсан бол нэн даруй хянан үзэж, сонгогчдын нэрийн жагсаалтад зохих өөрчлөлтийг тэр даруй оруулах буюу гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж хариу мэдэгдэх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо хоёр хоногийн дотор харьяалагдах салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд гаргана.
21 дүгээр зүйл.Сонгогчийн бүртгэлийн талаарх гомдлыг шийдвэрлүүлэх журам
21.1.Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал энэ тухай сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.
21.2.Улсын бүртгэлийн холбогдох байгууллага нь энэ хуулийн 21.1-д заасны дагуу гомдол хүлээн авсан бол тухайн гомдол гаргасан иргэний мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас хайлт хийн тодорхойлж, лавлагаа гаргах ба тухайн лавлагааг үндэслэн сонгогчийн мэдээллийг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулна.
21.3.Энэ хуулийн 21.2-т зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.
21.4.Санал авах өдөр энэ хуулийн 21.1, 21.2-т заасан ажиллагааг хийхийг хориглоно.
21.5.Энэ хуулийн 21.2-21.4-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Өөрчлөгдсөн:
Зүйлийн нэр өөрчлөгдсөн,

Нэмэлтээр орсон:
21.3 дахь хэсэг,
21.4 дэх хэсэг,
21.5 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
21.1→21.1 дэх хэсэгт,
21.2→21.2 дахь хэсэгт,


22 дугаар зүйл. Сонгогч шилжих
22.1.Энэ хуулийн 20.4-т заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг нийтэд зарласнаас хойш хэсгийн хороо саналын хуудас хүлээн авах хүртэлх хугацаанд сонгогч албан томилолт буюу өвчний учир өөр хэсэг буюу тойрогт шилжвэл энэ тухайгаа бичгээр хэсгийн хороонд мэдүүлэн шилжүүлэг хийлгэж, сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулна.
22.2.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу шилжсэн сонгогч нь шилжүүлэг хийсэн тэмдэглэл бүхий сонгогчийн үнэмлэх, иргэний үнэмлэхээ хянуулж, очсон газрынхаа хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.
22.3.Энэ хуулийн 22.2-т заасны дагуу шилжин ирж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн саналыг тусгай хайрцагт авах ба тусад нь тоолж, дүнг гаргана.
22.4.Сонгогч энэ хуулийн 22.1-д заасан хугацаанаас хойш буюу хэсгийн хороо саналын хуудас хүлээн авсны дараа шилжвэл саналаа битүүмжилсэн дугтуйгаар урьдчилан өгөх ба түүнд шилжүүлэг хийхийг хориглоно.
22.5.Энэ хуулийн 22.4-т заасан сонгогчийн саналыг авахдаа мөн хуулийн 22.3-т заасан журмыг баримтална.
22.6.Энэ хуулийн 22.3-22.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгож, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба түүнийг дахин томилохгүй.
22 дугаар зүйл.Сонгогч шилжих
            22.1.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө.
22.2.Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсоох бөгөөд хэсгийн хороо санал авах өдрөөс 30 хоногийн дотор аливаа сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглоно.
22.3.Сонгогч санал авах өдрөөс 30 хоногийн өмнө шилжих бол албан ажил, эрүүл мэндийн зэрэг үндэслэл бүхий хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа хэсгийн хороонд бичгээр гаргах бөгөөд хэсгийн хороо энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
22.4.Энэ хуулийн 22.3-т заасны дагуу шилжсэн сонгогч шилжин очсон газрынхаа хэсгийн хороонд шилжин ирсэн тухайгаа мэдэгдэх бөгөөд энэ тухай хэсгийн хороо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
22.5.Улсын бүртгэлийн холбогдох байгууллага энэ хуулийн 22.3, 22.4-т заасан хэсгийн хорооны мэдэгдлийн дагуу шилжсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасах ба шилжин ирсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ.
22.6.Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсооно.
22.7.Энэ хуулийн 22.2-22.4-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 22.5, 22.6-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
Хасагдсан:
22.3 дахь хэсэг,
22.5 дахь хэсэг,

Нэмэлтээр орсон:
22.1 дэх хэсэг,
22.6 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
22.4→22.2 дахь хэсэгт,
22.1, 22.2→22.3, 22.4, 22.5 дахь хэсэгт,
22.6→22.7 дахь хэсэгт,
23 дугаар зүйл.Сонгогчийн үнэмлэх, түүнийг олгох
23.1.Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчид сонгогчийн үнэмлэх олгоно.
23.2.Сонгогчийн үнэмлэхэд сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, нас, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бичнэ.
23.3.Сонгогчийн үнэмлэх нэгдсэн бар кодтой байна.
23.4.Сонгогчийн үнэмлэхийг хэсгийн хорооны аль нэг гишүүн олгох бөгөөд үнэмлэхийг хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулж  баталгаажуулна.
23.5.Сонгогчийн үнэмлэх тараасан хэсгийн хорооны гишүүний нэрийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь сонгогчийн нэрийн ард тэмдэглэнэ.
23.6.Энэ хуулийн 23.1, 23.4, 23.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгож, 23.1-д заасныг зөрчиж нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгогчид  сонгогчийн үнэмлэх олгосон этгээдийг  сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба түүнийг дахин томилохгүй.

Хасагдсан
ТАВДУГААР БYЛЭГ
Нам, эвсэл сонгуульд оролцох
24 дүгээр зүйл.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх
24.1.Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй.
24.2.Хоёр буюу хэд хэдэн нам сонгуульд нэгэн эвсэл болж оролцож болох ба энэ тохиолдолд энэ хуулийн 24.1 дэх хэсгийн заалт эвсэлд нэгдэн орж байгаа нам тус бүрд хамаарна.
24.3.Нам, эвсэл сонгуульд оролцох тухайгаа санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлнэ.
24.4.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ дараахь баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:
            24.4.1.нам дангаараа, эсхүл эвсэл байгуулж сонгуульд оролцох тухай шийдвэр;
            24.4.2.улсын бүртгэлд бүртгүүлсэн намын, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудын дүрмийн хуулбар;
            24.4.3.нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр;
            24.4.4.өмнөх сонгуулиас хойшхи хугацаанд тухайн намд буюу эвсэлд нэгдэн орсон намуудад иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;
            24.4.5.нам, эвслийн сонгууль эрхэлсэн төв байгууллагын бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл.

24.5.Намууд эвсэл байгуулан сонгуульд оролцож байгаа бол төлөөлөх байгууллага нь энэ хуулийн 24.4-т зааснаас гадна дараахь баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд бүрдүүлж өгнө:
            24.5.1.эвслийн гэрээний эх хувь;
            24.5.2.эвсэлд нэгдэн орсон нам тус бүрийн удирдах дээд байгууллагын хуралдааны шийдвэр, тэмдэглэл.
ТАВДУГААР БYЛЭГ
НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ
23 дугаар зүйл.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх
23.1.Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй.
23.2.Хоёр буюу хэд хэдэн нам сонгуульд эвсэл болон оролцож болох ба энэ тохиолдолд энэ хуулийн 23.1 дэх хэсгийн заалт эвсэлд нэгдэн орж байгаа нам тус бүрд адил хамаарна.
23.3.Нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө сонгуульд оролцох хүсэлтийн хамт санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлнэ.
23.4.Нам, эвсэл нь сонгуульд оролцох хүсэлтдээ дараах баримт бичгийг хавсарган Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:
            23.4.1.нам дангаараа оролцох бол намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллагын шийдвэр, эвсэл байгуулж оролцох бол энэ хуулийн 24.6-д заасан эвслийг төлөөлөх байгууллагын шийдвэр;
            23.4.2.намын буюу эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
            23.4.3.нам, эвслийн сонгуулийн батлагдсан мөрийн хөтөлбөр;
23.4.4.энэ хуулийн 34.5-д заасан төрийн аудитын байгууллагын дүгнэлт;

            23.4.5.сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудад иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;

            23.4.6.нам, эвслийн сонгууль эрхлэх төв байгууллагын нэр, түүний бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл.
23.5.Эвслийг төлөөлөх байгууллага нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:
            23.5.1.эвслийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
            23.5.2.эвсэлд нэгдэн орсон нам тус бүрийн удирдах дээд байгууллагын энэ хуулийн 24.1-д заасан хуралдааны шийдвэр, тэмдэглэл.
Нэмэгдсэн:
23.4.3 дахь хэсэгт сонгуулийн гэснийг,
23.4.6 дахь хэсэгт нэр гэснийг,

Өөрчлөгдсөн:
24.4.4 дэх заалтын өмнөх сонгуулиас хойшхи хугацаанд гэснийг 23.4.5 дахь заалтад сүүлийн нэг жилийн хугацаанд гэж,
24.5.1 дэх заалтын эх хувь гэснийг 23.5.1 дэх заалтад нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар гэж,

Нэмэлтээр орсон:
23.4.4 дэх хэсэг,

Өөрчлөн найруулсан:
24.1→23.1 дэх хэсэгт,
24.3→23.3 дахь хэсэгт,
24.4.1→23.4.1 дэх заалтад,
24.4.2→23.4.2 дахь заалтад,


25 дугаар зүйл.Намууд сонгуулийн эвсэл байгуулах, эвслийн гэрээ
25.1.Намууд Улсын Их Хурлын тухайн ээлжит сонгуульд эвсэл байгуулж оролцох бол түүнд нэгдэн орох нам тус бүр өөрийн Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдааныг хийж, дараахь асуудлыг шийдвэрлэнэ:
                        25.1.1.эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;
                           25.1.2.эвсэлд нэгдэн орох нам тус бүрд ногдох мандатын тоог тогтоох;
                  25.1.3.нам тус бүр өөрт ногдсон мандатад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
        25.1.4.цаашид сонгуультай холбогдсон асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэйгээр оролцох эрх бүхий төлөөлөгчид /цаашид ”төлөөлөх байгууллага” гэх/-ийг томилох;
            25.1.5.эвслийн гэрээг хэлэлцэж, дэмжих эсэхээ илэрхийлэх.
25.2.Энэ хуулийн 25.1-д заасан байгууллага нь мөн хуулийн 25.1.3-т заасан асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
25.3.Эвсэлд нэгдэн орох намууд тус бүрдээ энэ хуулийн 25.1-д заасан асуудал тус бүрийг шийдвэрлэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бол эвслийг албан ёсоор байгуулагдсанд тооцох бөгөөд түүнд нэгдэн орсон намуудын дарга нар эвслийн гэрээнд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулна.
25.4.Эвсэл албан ёсны нэртэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон урьд нь өөр намуудын эвсэл хэрэглэсэн нэрээр нэрлэхийг тус тус хориглох ба нэгэнт зарлагдсан эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.
25.5.Энэ хуулийн 25.1, 25.3-т заасны дагуу нэгэнт байгуулагдсан эвсэлд сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөр нам нэгдэж орохыг хориглоно.
25.6.Эвслийг төлөөлөх байгууллага нь эвсэлд нэгдэн орсон нам бүрээс энэ хуулийн 25.1.4-т заасны дагуу томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд  эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, гэрээнд өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд зэрэг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг татан гаргах, түүний оронд өөр хүний нэр дэвшүүлэх, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, эвслийн гэрээг цуцлах зэргээр сонгууль, эвсэлтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх боловч энэ хуулийн 25.1.2-т заасны дагуу намуудад ногдсон мандатын тоог өөрчлөх эрхгүй.
              25.7.Эвслийн гэрээнд талуудын эрх, үүрэг, эвслийн нэр, эвслийг төлөөлөх байгууллага, түүний удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний эцэг /эх/-ийн нэр, нэр, албан тушаал, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, нэр болон харилцан тохиролцсон бусад асуудлыг тусгана.
25.8.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
25.9.Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын ээлжит болон түүний бүрэн эрхийн хугацаан дахь нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэгэн этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данс нээлгэх, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан сонгуульд орохыг хориглох бөгөөд хэрэв аль нэг нам нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ.
25.10.Эвсэлд нэгдэн орсон нам хэдийд ч эвслээс гарах эрхтэй бөгөөд түүний энэ хуулийн 25.1-д заасан байгууллага нь мөн хуулийн 25.6-д заасан төлөөлөх байгууллагад энэ тухай албан ёсоор мэдэгдсэнээр тухайн намыг эвслээс гарсанд тооцох бөгөөд энэ тохиолдолд эвслийг бүхэлд нь тарсан гэж үзнэ.
25.11.Энэ хуулийн 25.1.4-т заасан төлөөлөх байгууллага эвслийн гэрээг хэдийд ч цуцалж болно.
25.12.Энэ хуулийн 25.9-25.11-д заасны дагуу эвсэл нэгэнт тарсан бол Улсын Их Хурлын тухайн сонгуулийн явцад болон түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд эвслийн бүрэлдэхүүнд орж байсан намууд дахин нэгдэж эвсэл байгуулах, түүнчлэн Улсын Их Хуралд нэг бүлэг болон зохион байгуулагдахыг хориглоно.
24 дүгээр зүйл.Намууд эвсэл байгуулах, эвслийн гэрээ
24.1.Энэ хуулийн 23.1-д зааснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намууд Улсын Их Хурлын тухайн ээлжит сонгуульд эвсэл байгуулж оролцох бол түүнд нэгдэн орох нам тус бүр өөрийн Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдааныг хийж, дараах асуудлыг шийдвэрлэнэ:
            24.1.1.эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;
  24.1.2.эвсэлд нэгдэн орох нам тус бүрд ногдох нэр дэвшигчдийн тоог тогтоох;
 24.1.3.нам тус бүр өөрт ногдсон тоонд багтаан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
24.1.4.цаашид сонгуультай холбогдсон асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэйгээр оролцох эрх бүхий төлөөлөгчид /цаашид “намыг төлөөлөх байгууллага” гэх/-ийг томилох;
              24.1.5.эвслийн гэрээг хэлэлцэх.
24.2.Энэ хуулийн 24.1-д заасан байгууллага нь энэ хуулийн 24.1.3-т заасан асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
24.3.Эвсэлд нэгдэн орох намууд тус бүрдээ энэ хуулийн 24.1-д заасан асуудал тус бүрийг шийдвэрлэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бол эвслийг албан ёсоор байгуулагдсанд тооцох бөгөөд эвслийн гэрээнд нэгдэн орсон намуудын дарга нар гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулна.
24.4.Эвсэл албан ёсны нэр, бэлэгдэлтэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон өмнөх сонгуульд өөр намуудын эвслийн хэрэглэсэн нэрээр нэрлэхийг тус тус хориглох ба нэгэнт зарлагдсан эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.
24.5.Энэ хуулийн 24.1, 24.3-т заасны дагуу нэгэнт байгуулагдсан эвсэлд, түүнчлэн энэ хуулийн 25.5-д заасны дагуу эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлснээс хойш сонгуулийн явцад аль нэг нам, эвсэл нэгдэн орохыг хориглоно.
24.6.Эвслийг төлөөлөх байгууллага нь эвсэлд нэгдэн орсон нам бүрээс энэ хуулийн 24.1.4-т заасны дагуу томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, гэрээнд өөрчлөлт оруулах, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдийн дарааллыг тогтоох, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд зэрэг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, эвслийн гэрээг цуцлах зэргээр сонгууль болон эвсэлтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх боловч энэ хуулийн 24.1.2-т заасны дагуу намуудад ногдсон суудлын тоог өөрчлөх эрхгүй.
             24.7.Эвслийн гэрээнд талуудын нийтлэг болон харилцан хүлээх эрх, үүрэг, эвслийн нэр, эвслийг төлөөлөх байгууллага, түүний удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр болон харилцан тохиролцсон бусад асуудлыг тусгана.
24.8.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
24.9.Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын ээлжит болон нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэг этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данс нээлгэх, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв аль нэг нам нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ.
24.10.Эвсэлд нэгдэн орсон нам хэдийд ч эвслээс гарах эрхтэй бөгөөд түүний энэ хуулийн 24.1-д заасан байгууллага нь энэ хуулийн 24.6-д заасан төлөөлөх байгууллагад энэ тухай албан ёсоор мэдэгдсэнээр тухайн намыг эвслээс гарсанд тооцох бөгөөд энэ тохиолдолд эвслийг тарсан гэж үзнэ.
24.11.Энэ хуулийн 24.1.4-т заасан намыг төлөөлөх байгууллага эвслийн гэрээг хэдийд ч цуцалж болно.
24.12.Энэ хуулийн 24.9-24.11-д заасны дагуу эвсэл нэгэнт тарсан бол Улсын Их Хурлын тухайн сонгуулийн явцад болон түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд эвслийн бүрэлдэхүүнд орж байсан намууд дахин нэгдэж эвсэл байгуулах, түүнчлэн Улсын Их Хуралд нэг бүлэг болон зохион байгуулагдахыг хориглоно.
24.13.Анхнаасаа эвсэлд нэгдээгүй намууд, түүнчлэн энэ хуулийн 24.9-24.11-д заасны дагуу эвсэл нэгэнт тарсан бол Улсын Их Хурлын тухайн сонгуулийн явцад болон түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд эвслийн Засгийн газар байгуулахаас бусад тохиолдолд дахин нэгдэж эвсэл байгуулах, мөн нэгдсэн нэг бүлэг болон зохион байгуулагдахыг хориглох бөгөөд энэ заалт нь эвслээс гарсан нам наймаас дээш суудалтай бол дангаараа бүлэг байгуулахад хамаарахгүй.
Хасагдсан:
Зүйлийн нэрнээс  сонгуулийн гэснийг,
25.1.5 дахь заалтын дэмжих эсэхээ илэрхийлэх гэснийг,
25.6 дахь хэсгийн нэр дэвшигчийг татан гаргах, түүний оронд өөр хүний нэр дэвшүүлэх гэснийг,
25.9 дэх хэсэгт түүний бүрэн эрхийн хугацаан дахь гэснийг,

Нэмэгдсэн:
24.4 дэх хэсэгт бэлэгдэлтэй гэснийг,
24.6 дахь хэсэгт эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдийн дарааллыг тогтоох гэснийг,
24.7 дахь хэсэгт “нийтлэг болон харилцан хүлээх”, “өөрийн”, “өөрийн” гэснийг,
24.11 дэх хэсэгт намыг гэснийг,

Өөрчлөгдсөн:
25.1 дахь хэсгийн намууд гэснийг 24.1 дэх хэсэгт энэ хуулийн 23.1-д зааснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намууд гэж,
25.1.2 дахь заалтын мандатын гэснийг 24.1.2 дахь заалтад нэр дэвшигчдийн гэж,
25.1.3 дахь заалтын  ногдсон мандатад гэснийг 24.1.3 дахь заалтад ногдсон тоонд багтаан гэж,
25.4 дэх хэсгийн урьд нь гэснийг 24.4 дэх хэсэгт өмнөх сонгуульд гэж,
25.6 дахь хэсгийн мандатын тоог гэснийг 24.6 дахь хэсэгт суудлын тоог гэж,

Нэмэлтээр орсон:
24.13 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
25.2→24.2 дахь хэсэгт,
25.5→24.5 дахь хэсэгт,

26 дугаар зүйл.Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх
26.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгана.
26.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 24.4, 24.5-д заасан баримт бичгийг үндэслэн тэдгээрийг хүлээн авснаас хойш  тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
26.3.Дараахь тохиолдолд нам, эвслийг бүртгэхээс татгалзана:
 26.3.1.нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудын аль нэг нь энэ хуулийн 24.1-д заасан шаардлага хангаагүй бол;
26.3.2.энэ хуулийн 24.4, 24.5-д заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;
26.3.3.энэ хуулийн 24.3-т заасан хугацаанаас хойш мөн хуулийн 24.4, 24.5-д заасан баримт бичгийг ирүүлсэн бол;
26.3.4.эвсэл байгуулах тухай шийдвэр гаргахдаа энэ хуулийн 25.1-25.4-т заасан журам, шаардлагыг зөрчсөн;
26.3.5.эвсэлд нэгдэн орсон аль нэг нам нь бүртгүүлэхээс  өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлсэн бол;
26.3.7.өмнөх ээлжит болон нөхөн сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол.
26.4.Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасан бол батламж олгоно.
26.5.Энэ хуулийн 26.4-т заасны дагуу эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлснээс хойш түүнд аль нэг нам, эвсэл нэгдэн орохыг хориглоно.
25 дугаар зүйл.Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх
25.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгана.
25.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 23.4, 23.5-д заасан баримт бичгийг үндэслэн тэдгээрийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
25.3.Дараах тохиолдолд нам, эвслийг бүртгэхээс татгалзана:
 25.3.1.нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудын аль нэг нь энэ хуулийн 23.1-д заасан шаардлага хангаагүй бол;
25.3.2.энэ хуулийн 23.4, 23.5-д заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;
25.3.3.энэ хуулийн 23.4, 23.5-д заасан баримт бичгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаа дууссанаас хойш ирүүлсэн бол;
25.3.4.энэ хуулийн 34.3, 34.4-т заасныг зөрчсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ хуулийн 25.4-т заасан хугацаанд хуулийн шаардлагад нийцүүлж ирүүлээгүй бол;
25.3.5.эвсэл байгуулах тухай шийдвэр гаргахдаа энэ хуулийн 24.1-24.4-т заасан журам, шаардлагыг зөрчсөн бол;
25.3.6.эвсэлд нэгдэн орсон аль нэг нам нь бүртгэсэн тухай шийдвэр гарахаас өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлсэн бол.
25.4.Сонгуулийн ерөнхий хороо төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 34.3, 34.4-т заасан шаардлагад нийцээгүй сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тухайн нам, эвсэлд буцаах бөгөөд нам, эвсэл энэ хуулийн 34.3, 34.4-т заасан шаардлагад нийцүүлж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гурав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

25.5.Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасан бол батламж олгоно.

Хасагдсан:
26.3.7 дахь заалт,
26.5 дахь хэсэг,

Өөрчлөгдсөн:
26.3.5 дахь заалтын бүртгүүлэхээс өмнө гэснийг 25.3.6 дахь заалтад бүртгэсэн тухай шийдвэр гарахаас өмнө гэж,

Нэмэлтээр орсон:
25.3.4 дэх хэсэг,
25.4 дэх хэсэг,

Өөрчлөн найруулсан:
26.3.3→25.3.3 дахь заалтад,


ЗУРГАДУГААР БYЛЭГ

Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх,
нэр дэвшигчийг бүртгэх
            27 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх нийтлэг журам
            27.1.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль зарласнаас хойш 10 хоногийн дараа эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгана.

27.2.Нэг хүн нэг тойрогт нэрээ дэвшүүлэх буюу нэрийг нь дэвшүүлснийг зөвхөн нэг тойрогт зөвшөөрсөн байвал зохино.
27.3.Энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэх авсан иргэнийг “Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч”  /цаашид ”нэр дэвшигч” гэх/ гэж үзнэ.
27.4.Нэр дэвшигч нь энэ хуулийн  6.2-т зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:
            27.4.1.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
            27.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
            27.4.3.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч  Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.

27.5.Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших болсон бол энэ хуулийн 30.2-т заасан баримт бичгийг холбогдох сонгуулийн хороонд хүргүүлэхээс өмнө Төрийн албаны тухай хуульд  заасны дагуу уг албанаас чөлөөлөгдсөн байна.

27.6.Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудынхаас өөр намын гишүүнийг  нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.

ЗУРГАДУГААР БYЛЭГ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ
            26 дугар зүйл.Нэр дэвшүүлэх нийтлэг журам
            26.1.Сонгуульд оролцох нам, эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

26.2.Сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 15 хоногийн дараа эхлүүлж, 12 хоногийн хугацаанд дуусгана.
26.3.Энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчээр бүртгүүлж, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч гэж үзнэ.
26.4.Нэр дэвшигч нь энэ хуулийн 6.2-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
            26.4.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;
            26.4.2.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх;

26.4.3.цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх.

26.5.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 27 нас хүрсэн иргэнд энэ хуулийн 26.4.3 дахь заалт хамаарахгүй.
26.6.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

26.7.Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.
26.8.Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшиж болохгүй.
26.9.Нам, эвсэл аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно.
26.10.Нэр дэвшигч нь тойрогт нэр дэвших, эсхүл нэрийн жагсаалтаар нэр дэвшихийн аль нэгийг нь сонгож зөвшөөрөх бөгөөд эрх бүхий байгууллага энэ асуудлаар нэгэнт шийдвэр гаргасан бол түүнийг дахин өөрчлөхийг санал хураалт дуустал хориглоно.

26.11.Энэ хуулийн 26.6-д зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэн төрийн албанд эргэж ороход Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
Нэмэгдсэн:
26.1 дэх хэсэгт сонгуульд оролцох нам, эвсэл гэснийг,
26.3 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн гэснийг,

Өөрчлөгдсөн:
27.1 дэх хэсгийн сонгууль зарласнаас хойш 10 хоногийн дараа эхлүүлж гэснийг 26.1 дэх хэсэгт сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж гэж,

Нэмэлтээр орсон:
26.2 дахь хэсэг,
26.4.3 дахь заалт,
26.5 дахь хэсэг,
26.9 дэх хэсэг,
26.10 дахь хэсэг,
26.11 дэх хэсэг,

Өөрчлөн найруулсан:
27.4.2, 27.4.1→26.4.1 дэх заалтад,
27.5→26.6 дахь хэсэгт,
27.2→26.8 дахь хэсэгт,


28 дугаар зүйл. Нам, эвслээс нэр дэвшүүлэх

28.1.Нам, эвсэл нь олон мандаттай тойрогт тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүүгүй хүний нэрийг дэвшүүлнэ.
28.2.Нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.
28.3.Намаас нэр дэвшүүлэх тухай асуудлыг Улс төрийн намын тухай хуулийн 13.7-д заасны дагуу тухайн намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэж, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
28.4.Эвслээс нэр дэвшүүлэхэд энэ хуулийн 25.1.2, 25.1.3, 25.2-т заасан журмыг баримтална.
27 дугаар зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх
27.1.Нам, эвсэл Улсын Их Хурлын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг тухайн нам, эвслийн гаргасан дарааллын дагуу нэрийн нэг жагсаалтаар нэр дэвшүүлнэ.
27.2.Нам, эвслээс энэ хуулийн 27.1-д заасны дагуу нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна.
27.3.Нам, эвсэл тойрогт нэр дэвшүүлэхдээ тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүүгүй хүний нэрийг дэвшүүлнэ.
27.4.Намаас нэр дэвшүүлэх асуудлыг Улс төрийн намын тухай хуулийн 13.7-д заасны дагуу тухайн намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэж, нууцаар санал хурааж, ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ.
27.5.Нам нэр дэвшүүлэхдээ энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан нийтлэг журмаас гадна дор дурдсан журмыг баримтална:
                        27.5.1.энэ хуульд заасан шаардлагыг хангасан тухайн намын гишүүнийг намынхаа дүрмийг баримтлан намын анхан шатны байгууллагаас эхлэн нэр дэвших, сонгогдох адил тэгш боломж олгох үндсэн дээр шалгаруулах;
            27.5.2.нэр дэвшүүлэхдээ тухайн хүний Улсын Их Хурлын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх;
27.5.3.энэ хуулийн 27.5.1-д заасны дагуу нэр дэвшүүлэхдээ эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглох;
            27.5.4.энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтыг гаргахдаа эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг тойргийн дарааллаар, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 24.1, 27.4-т заасан хуралдаанаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн дараалалд оруулах;
                        27.5.5.нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдааны шийдвэрт намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага, түүнчлэн эвслийг төлөөлөх байгууллага, гишүүдийн тоо, хуралдаанд оролцсон гишүүдийн ирц, нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүн бүрийн авсан саналын тоо, хувь, нэр дэвшиж байгаа хүн энэ хуульд заасан болзол, шаардлагыг хангасан талаар тусгах.
27.6.Эвслээс нэр дэвшүүлэхэд энэ хуулийн 24.1.2, 24.1.3, 24.2, 24.6, 27.5-д заасан журмыг баримтална.
27.7.Нам, эвсэл нэр дэвшүүлэх асуудлаар энэ хуульд нийцүүлэн өөрсдийн дотоодод мөрдөх журмыг тогтоон мөрдүүлнэ.
Хасагдсан:
28.1 дэх хэсгийн олон мандаттай гэснийг,

Нэмэгдсэн:
27.3 дахь хэсэгт нэр дэвшүүлэхдээ гэснийг,
27.4 дэх хэсэгт ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар гэснийг,

Нэмэлтээр орсон:
27.1 дэх хэсэг,
27.2 дахь хэсэг,
27.5 дахь хэсэг,
27.7 дахь хэсэг,






29 дүгээр зүйл. Бие даан нэр дэвшүүлэх
29.1.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 7.2-т заасан тооны дэмжигч-сонгогчдын гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу зуруулж, тойргийн хороонд ирүүлнэ.

29.2.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 29.1-д заасан сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан  хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байна.
29.3.Энэ хуулийн 29.1-д заасан бие даан нэрээ дэвшүүлэгчийг дэмжиж, гарын үсэг зурсан сонгогч нь тухайн тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн байна.
29.4.Энэ хуулийн  29.1-д заасан маягтад дэмжигч-сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг  гаргацтай, тодорхой бичсэн байна.
28 дугаар зүйл.Бие даан нэрээ дэвшүүлэх
28.1.Энэ хуулийн 7.2-т заасан бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 11.2-т заасан тойрогт нэрээ дэвшүүлнэ.
28.2.Бие даан нэрээ дэвшүүлэгч энэ хуулийн 7.2-т заасан тооны дэмжигч-сонгогчдын гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу зуруулсан байна.
28.3.Тойргийн хороо энэ хуулийн 28.2-т заасан маягтыг бие даан нэрээ дэвшүүлэгчид тэмдэг дарж олгоно.
28.4.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 28.2-т заасан дэмжигч-сонгогчдын гарын үсгийг авахдаа тухайн тойрогт хамрагдах аймаг, дүүрэг бүрийн сонгогчдын төлөөллийг оролцуулсан байна.
28.5.Энэ хуулийн 28.2-т заасан маягтад дэмжигч-сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг гаргацтай, тодорхой бичсэн байна.
Хасагдсан:
29.1 дэх хэсгийн тойргийн хороонд ирүүлнэ гэснийг,
29.3 дахь хэсэг,

Нэмэлтээр орсон:
28.1 дэх хэсэг,
28.3 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
29.2→28.4 дэх хэсэгт,


30 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх
30.1.Нэр дэвшигчийг тойргийн хороо бүртгэнэ.
30.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь энэ хуулийн 27.1-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав хоногийн хугацаанд багтаан дараахь баримт бичгийг тойргийн хороонд ирүүлнэ:
            30.2.1.нэр дэвшүүлсэн тухай шийдвэр;
            30.2.2.нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;
            30.2.3.нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг;
            30.2.4.энэ хуулийн 27.4.1, 27.4.2-т заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

            30.2.5.ялгүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
            30.2.6.төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд ажлаас чөлөөлөгдсөн тухай байгууллагын шийдвэр;

            30.2.7.Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу үйлдсэн нэр дэвшигчийн намтар.

30.3.Бие даан нэр дэвшигч нь энэ хуулийн 27.1-д заасан хугацаанд багтаан энэ хуулийн 30.2.3-30.2.7-д заасан баримт бичиг болон дэмжигч-сонгогчдын дэмжлэгийг илэрхийлсэн гарын үсэг бүхий маягт, нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдлийн хамт тойргийн хороонд ирүүлнэ.

30.4.Энэ хуулийн 30.2.4-т заасан өр төлбөрийн тухай тодорхойлолтыг Улсын дээд шүүх, 30.2.5-д заасан тодорхойлолтыг цагдаагийн төв байгууллага нэр дэвшигч тус бүрээр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хүргүүлнэ.

30.5.Энэ хуулийн 30.2.3, 30.2.4, 30.2.7, 30.3-т заасан баримт бичгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
30.6.Нам, эвсэл нь энэ хуулийн 30.2-т заасан нэр дэвшигчдийн баримт бичгийг  тойргийн хороонд хүргүүлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлсэн шийдвэр, нийт нэр дэвшигчийн жагсаалт, нэр дэвшүүлсэн хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна.

30.7.Тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвсэл болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.
30.8.Бие даан нэр дэвшигчийг дэмжсэн дэмжигч-сонгогчийн гарын үсэг үнэн зөв эсэхийг тойргийн буюу салбар хороо сонгогчийн иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй тулгах буюу шаардлагатай бол тухайн сонгогчтой уулзаж нягтлан шалгана.
30.9.Тойргийн хороо энэ хуулийн 30.2, 30.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш дөрөв хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

30.10.Дараахь тохиолдолд тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана:

            30.10.1.энэ хуулийн 27.1-д заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;
30.10.2.энэ хуулийн 27.2-т заасныг зөрчиж нэр дэвшсэн;
            30.10.3.энэ хуулийн 27.4, 27.5-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;
            30.10.4.энэ хуулийн 27.6-д заасныг зөрчиж, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;

            30.10.5.нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчиж явагдсан бол нийт нэр дэвшигчийг;

            30.10.6.энэ хуулийн 30.2-т заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;

30.10.7.бие даан нэр дэвшигч нь энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан журам зөрчсөн, түүнчлэн дэмжигч-сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах,  сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, эсхүл Сонгуулийн ерөнхий хорооноос баталснаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан.
30.11.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тухай тойргийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Сонгууулийн ерөнхий хороонд гурав хоногийн дотор давж заалдаж болно.
30.12.Энэ хуулийн 30.10-т заасан үндэслэл байхгүй бол тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гаргана.
30.13.Тойргийн хороо бүртгэгдсэн нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.
30.14.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ хуулийн 31.4-т заасан хугацааны дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр урьд нь нэр дэвшигчийг бүртгүүлэх хүсэлтээ дахин уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлж болно.
30.15.Нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ ажлын гурван өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
30.16.Сонгуулийн ерөнхий хороо ажлын зургаан өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог, улсын хэмжээгээр нэгтгэж, нийтэд мэдээлнэ.
30.17.Энэ хуулийн 30.2, 30.3-т заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвслийг 800000-900000 төгрөгөөр торгож, нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна.
30.18.Энэ хуулийн 30.10-т заасан үндэслэл нэр дэвшигч бүртгэгдсэний дараа тогтоогдсон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна.
30.19.Энэ хуулийн 30.10-т заасан зөрчил байгааг мэдсэн атлаа нэр дэвшигчийг бүртгэсэн бол сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгож, буруутай этгээдийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасна.
29 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх
29.1.Тойргийн хороо тойрогт нэр дэвшигчийг, Сонгуулийн ерөнхий хороо тойрогт нэр дэвшигчээс бусад нам, эвслээс нэр дэвшигчийг тус тус бүртгэнэ.
29.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь энэ хуулийн 26.1-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав хоногийн хугацаанд багтаан тойрогт нэр дэвшигчтэй холбогдсон дараах баримт бичгийг тойргийн хороонд ирүүлнэ:
            29.2.1.нэр дэвшүүлсэн тухай шийдвэр, тэмдэглэл;
            29.2.2.нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт, нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;
            29.2.3.нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг;
            29.2.4.энэ хуулийн 26.4.1-д заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
            29.2.5.энэ хуулийн 26.4.2-т заасныг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
            29.2.6.энэ хуулийн 26.6-д заасан этгээдийн тухайд төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;
29.2.7.нэр дэвшигчийн намтар.
29.3.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь энэ хуулийн 29.2-т заасан хугацаанд багтаан тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчтэй холбогдсон энэ хуулийн 29.2.1-29.2.7-д заасан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
29.4.Нам, эвсэл нь тойрогт нэр дэвшигчдийн энэ хуулийн 29.2-т заасан баримт бичгийг тойргийн хороонд хүргүүлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлсэн шийдвэр, нийт нэр дэвшигчийн жагсаалт, нэр дэвшүүлсэн хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна.
29.5.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 26.2-т заасан хугацаанд багтаан энэ хуулийн 29.2.3-29.2.7-д заасан баримт бичиг болон дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягт, нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдлийн хамт тойргийн хороонд ирүүлнэ.

29.6.Энэ хуулийн 29.2.4-т заасан тодорхойлолтыг Улсын дээд шүүх, энэ хуулийн 29.2.5-д заасан тодорхойлолтыг цагдаагийн төв байгууллага нэр дэвшигч тус бүрээр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороонд сонгууль товлон зарласан өдрөөс хойш 35 хоногийн дотор албан бичгээр хүргүүлнэ.

29.7.Энэ хуулийн 29.2.4, 29.2.7-д заасан баримт бичгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

29.8.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвсэл болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.
29.9.Тойргийн хороо бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын мэдээлэл үнэн зөв эсэхийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан сонгогчдын нэрийн жагсаалт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй түүвэрлэн тулгах буюу шаардлагатай бол тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгах бөгөөд уг ажлыг салбар хороогоор, салбар хороогүй бол хэсгийн хороогоор гүйцэтгүүлж болно.
29.10.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо энэ хуулийн 29.2-29.4-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.
29.11.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана:
            29.11.1.энэ хуулийн 26.1, 26.2-т заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;
            29.11.2.энэ хуулийн 26.4, 26.6-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;
            29.11.3.энэ хуулийн 26.7-д заасныг зөрчиж, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;
            29.11.4.нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчиж явагдсан бол нийт нэр дэвшигчийг;
            29.11.5.энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;
29.11.6.бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журам зөрчсөн, түүнчлэн дэмжигч-сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, эсхүл Сонгуулийн ерөнхий хорооноос баталснаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан;
29.11.7.энэ хуулийн 26.8-д заасныг зөрчиж нэр дэвшсэн;
29.11.8.энэ хуулийн 35.15-д заасныг зөрчиж сонгогчийн саналыг татах зорилгоор арга хэмжээ зохион байгуулсан;

29.11.9.бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуулийн 34.3-т заасан шаардлагад нийцээгүй бол.

29.12.Энэ хуулийн 29.11-д заасан үндэслэл байхгүй бол Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гаргана.

29.13.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо тус тусын бүртгэсэн нэр дэвшигчид Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.

29.14.Нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороо, эсхүл тойргийн хороонд бүртгүүлж Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.

29.15.Нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ ажлын гурван өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

29.16.Сонгуулийн ерөнхий хороо, эсхүл тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд нам, эвсэл санал авах өдрөөс 20 хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлж болно.
29.17.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 29.12-т заасан шийдвэр гарснаас хойш ажлын зургаан өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.
29.18.Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол, эсхүл энэ хуулийн 29.11-д заасан үндэслэл нэр дэвшигч бүртгэгдсэний дараа тогтоогдсон бол нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
29.19.Энэ хуулийн 29.11-д заасныг зөрчиж нэр дэвшигчийг бүртгэсэн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно.
29.20.Энэ хуулийн 29.11-д заасан зөрчил байгааг мэдсэн боловч нуун дарагдуулсаны улмаас нэр дэвшигчийг бүртгэсэн бол гэм буруутай сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
29.21.Энэ хуулийн 29.20-д заасны дагуу захиргааны хариуцлага хүлээсэн буруутай этгээдийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд хэрэв зөрчил нь ноцтой бол зохих сонгуулийн хороо нь хуулийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
Хасагдсан:
30.2.7 дахь заалтын сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу үйлдсэн гэснийг,
30.3 дахь хэсгийн дэмжлэгийг гэснийг,
30.4 дэх хэгсийн өр төлбөрийн тухай гэснийг,
30.5 дахь хэсгийн 30.2.3,30.3 гэснийг,

Нэмэгдсэн:
29.2 дахь хэсэгт тойрогт нэр дэвшигчтэй холбогдсон гэснийг,
29.2.1 дэх заалтад тэмдэглэл гэснийг,
29.2.2 дахь хэсэгт нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт гэснийг,
29.6 дахь хэсэгт тойргийн хороонд сонгууль товлон зарласан өдрөөс хойш 35 хоногийн дотор гэснийг,
29.8 дахь хэсэгт сонгуулийн ерөнхий хороо гэснийг,
29.10 дахь хэсэгт сонгуулийн ерөнхий хороо гэснийг,
29.11 дэх хэсэгт сонгуулийн ерөнхий хороо гэснийг,
29.11.5 дахь заалтад 29.3, 29.5 гэснийг,
29.12 дахь хэсэгт сонгуулийн ерөнхий хороо гэснийг,
29.17 дахь хэсэгт энэ хуулийн 29.12-т заасан шийдвэр гарснаас хойш гэснийг,

Өөрчлөгдсөн:
30.6 дахь хэсгийн энэ хуулийн 30.2-т заасан нэр дэвшигчдийн баримт бичгийг гэснийг 29.4 дэх хэсэгт тойрогт нэр дэвшигчдийн энэ хуулийн 29.2-т заасан баримт бичгийг гэж,
30.3 дахь хэсгийн 27.1-д заасан хугацаанд гэснийг 29.5 дахь хэсэгт 26.2-т заасан хугацаанд гэж /иш татсан хэсэг дэх хугацаа өөрчлөгдсөн/, мөн хэсгийн илэрхийлсэн гарын үсэг бүхий маягт гэснийг 29.5 дахь хэсэгт гарын үсэг цуглуулсан маягт гэж,
30.7 дахь хэсгийн хууль тогтоомжийн дагуу гэснийг 29.8 дахь хэсэгт хуулийн дагуу гэж,
30.9 дэх хэсгийн дөрөв хоногийн дотор гэснийг 29.10 дахь хэсэгт долоо хоногийн дотор гэж,
30.10.1 дэх заалтын 27.1-д заасан хугацаанд гэснийг 29.11.1 дэх заалтад 26.1, 26.2-т заасан хугацаанд гэж,

Нэмэлтээр орсон:
29.3 дахь хэсэг,
29.11.8 дахь заалт,
29.11.9 дэх заалт,
29.14 дэх хэсэг,
29.21 дэх хэсэг,

Өөрчлөн найруулсан:
30.1→29.1 дэх хэсэгт,
30.2.6→29.2.6 дахь заалтад,
30.8→29.9 дэх хэсэгт,
30.13→29.13 дахь хэсэгт,
30.14→29.16 дахь хэсэгт,
30.17→29.18 дахь хэсэгт,
30.18→29.19 дэх хэсэгт,
30.19→29.20 дахь хэсэгт,

31 дүгээр зүйл.Нэр дэвшигч татгалзах, нэр дэвшигчийг татан гаргах
31.1.Энэ хуулийн 30.12, 30.13-т заасны дагуу бүртгэгдэж, үнэмлэх авсан бие даан нэр дэвшигч өөрөө татгалзах, эсхүл нам, эвсэл нь өөрийн нэр дэвшигчийг татан гаргах, түүний оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхтэй.
31.2.Бие даан нэр дэвшигч өөрөө татгалзах буюу нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргах тухай шийдвэрээ  тойргийн хороонд нэн даруй хүргүүлнэ.
31.3.Тойргийн хороо энэ хуулийн 31.2-т заасан шийдвэрийг хүлээн авмагц тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүйд тооцсон тухай шийдвэр гаргаж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх бөгөөд  тэрээр нийтэд мэдээлнэ.
31.4.Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан шийдвэрээ санал авах өдрөөс 10 хоногийн өмнө тойргийн хороонд ирүүлээгүй бол татгалзсан болон татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй.
31.5.Саналын хуудас хэвлэгдсэний дараа бие даан нэр дэвшигч өөрөө татгалзсан, эсхүл нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан бол энэ тухайгаа Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх ба саналын хуудсыг дахин хэвлэхэд гарах зардлыг уг этгээдээс гаргуулна.

Хасагдсан
32 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх
32.1.Энэ хуулийн 31.4-т заасан хугацааны өмнө нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан, нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, хүндээр өвчилсөн, гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд  тухайн нам, эвсэл өөр хүний нэрийг нөхөн дэвшүүлж, санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгүүлж болно.
30 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх
30.1.Нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ зохих шатны сонгуулийн хороонд санал авах өдрөөс 20 хоногийн өмнө ирүүлж, энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу бүртгүүлж болно.

30.2.Нам, эвсэл энэ хуулийн 30.1-д зааснаас бусад тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэхийг хориглоно.
Нэмэлтээр орсон:
30.2 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
32.1→30.1 дэх хэсэгт,
33 дугаар зүйл.Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах
            33.1.Нэр дэвшигч энэ хуулийн 30.12, 30.13-т заасны дагуу бүртгүүлж, 30.16-д заасны дагуу нийтэд зарлагдсаны дараа түүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах талаархи энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хороо энэ тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.
33.2.Энэ хуулийн 33.1-д заасан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн талаар маргаан гарвал энэ хуулийн 11 дүгээр бүлэгт заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.
31 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах
            31.1.Нэр дэвшигч энэ хуулийн 29.12, 29.13-т заасны дагуу бүртгүүлж, 29.17-д заасны дагуу нийтэд зарлагдсаны дараа түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах талаарх энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо энэ тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.
31.2.Энэ хуулийн 31.1-д заасан Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хорооны шийдвэрийн талаар маргаан гарвал энэ хуулийн 11 дүгээр бүлэгт заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.
Нэмэгдсэн:
31.1 дэх хэсэгт тойргийн хороо гэснийг,
31.2 дахь хэсэгт тойргийн хороо гэснийг,


34 дүгээр зүйл. Нэр дэвшигчид туслах
            34.1.Нэр дэвшигчээс сонгогчидтойгоо уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэргээр сонгуульд оролцох бүхий л ажилд нь тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч,  бие даан нэр дэвшигчийн шадар туслагч тус тус тусална.
            34.2.Тойргийн хороо  200 сонгогчид нэгээс илүүгүй байхаар тооцож,  нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч,  бие даан нэр дэвшигчийн шадар туслагчийг  бүртгэж, үнэмлэх олгоно. 
            34.3.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын  ажилтан, ухуулагч,  бие даан нэр дэвшигчийн шадар туслагч нь сонгуулийн аль нэг хорооны гишүүн байхыг хориглоно. 
32 дугаар зүйл.Нэр дэвшигчид туслах
            32.1.Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгогчидтойгоо уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааны болон бусад ажилд нь нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч тусална.
            32.2.Тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг тухайн нам, эвсэл нийт нэр дэвшигчийнхээ өмнөөс бүхэлд нь эрхлэн явуулна.
32.3.Нэр дэвшигчийн шадар туслагч 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй, ухуулагч 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй байна.
32.4.Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан болон тойрогт нэр дэвшигчдээс бусад нам, эвслээс нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийг, тойргийн хороо тойрогт нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийг тус тус бүртгэж, үнэмлэх олгоно.
32.5.Энэ хуулийн 32.1-д заасан ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллана.
32.6.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч нь сонгуулийн аль нэг хорооны гишүүн байхыг хориглоно.
32.7.Энэ хуулийн 32.3-т заасныг зөрчиж нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийг бүртгэж, үнэмлэх олгосон сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 32.6-д заасныг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
32.8.Энэ хуулийн 32.7-д заасны дагуу захиргааны хариуцлага хүлээсэн гэм буруутай этгээдийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд энэ хуулийн 32.3-т заасныг зөрчиж илүү олгосон үнэмлэхийг нь хүчингүй болгоно.
Нэмэлтээр орсон:
32.2 дахь хэсэг,
32.5 дахь хэсэг,
32.7 дахь хэсэг,
32.8 дахь хэсэг,

Өөрчлөн найруулсан:
34.1→32.1 дэх хэсэгт,
34.2→32.3, 32.4 дэх хэсэгт,


No comments:

Post a Comment