Эрх зүйн үгүйсгэл энгийн жишээн дээр
Негатив буюу эрх зүйн үгүйсгэл. Энэ буруу хандлага манайд их л түгээмэл
байх шиг. Negative 1.
Няцаалт; эс хүлээн зөвшөөрөл, 2. үгүйсгэсэн үйл баримт; (хэн нэгний үйлдэл хийгээгүй үйл баримт) 3.
Дутагдал, 4. татгалзал Нарангэрэл С. “Хууль зүй судлалын
Англи-Монгол тайлбар толь” Уб., 2009. 607- дахь талд бичжээ.
Сүүлийн үед иргэд хуулийн дагуу аливаа үйл
ажиллагааг шийдвэрлэхээсээ өмнө. Нөгөө таньдаг хүн хаана хэн байна, за монголын
хууль гурав хоног хэрэгжих биш гэх мэтээр үгүйсгэлээр ханддаг. Уул нь энэ монголын хууль гурав хоног чинь анх
тийм утгаар үүсээгүй юм байна лээ л дээ. Энэ
үг өнөөгийн бид бүхний ойлгоод байгаа шиг явцуу утгаар биш, харин Монголын их
эзэнт гүрний үед хууль цааз, мэдээ мэдээллийг түгээх хурдны хэмжүүрийг илтгэсэн
үг байсан бололтой. Өөрөөр хэлбэл, Монголын их гүрний харьяанд байгаа улс
орнуудад эзэн хааны зарлиг, цааз гурав хоногийн дотор түгэн тарж байжээ гэж
хэлж болно. Мэдээллийг асар хурдан түгээх явдал нь Монголын эзэнт гүрний
хүчтэй байх, цаашид он удаан жил оршин тогтнохын баталгаа болж байв. Тэр үед
мэдээллийг хурдан шуурхай түгээж байсан гол зүйл нь өртөө, улааны алба байсан
бөгөөд их хааны гаргасан хууль, цааз бүхэн ард иргэдэд 3 хоногийн дотор
"морин өртөө дамжин" хүрдэг байсан нь тэр үедээ дэлхийн хүн
төрөлхтнөөс хол давсан амжилт байсан тухай судлаачид /Монголын хууль гурав хоног уу. “Зууны мэдээ” сонин. 2007.7.20 ¹171
(2619). Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн
эрдэм шинжилгээний ажилтан П.Чүлтэмсүрэнгийн
ярилцлага./ тэмдэглэсэн
байна. Гэтэл үнэндээ 100 хувь үнэн биш ч хуулийн дагуу асуудлыг
шийдвэрлүүлэхээр явсан тохиолдолд зохих журмаар шийдвэрлэгдэг ч болдог шүүдээ.
Үүнийг харамсалтай нь үгүйсгэж ханддаг. Ийм л зүйл даймжраад эрх зүйн үгүйсгэл
болж хувирч байна.
Эрх зүйн үгүйсгэл
энгийн жишээн дээр гэсэн нь. Зүгээр л жирийн л нэгэн тохиолдлоос харагддаг юм.
Магадгүй энэ нь явцуу байж ч болно.
Замын уулзварт
байрлах гэрлэн дохиог Та бүхэн мэдэж байгаа. Явган хүнийх нь улаан асвал
зогсож, ногоон асвал явдаг. Эндээс л бид хамгийн энгийнээр эрх зүйн хэм хэмжээг
үгүйсгэдэгийн жишээ энд ажиглагддаг Та бүхэн ч дотроо бас нэг бодоод үзээрэй.
Явган хүний
гэрлээр зам хөндлөн гарахдаа ногоон гэрэл хэзээ асахыг харахаасаа илүү машин явж байна уу үгүй юу
гэдгийг л хардаг шүүдээ. Хэрвээ улаан гэрэл ассан байхад машин явахгүй эсвэл
бага явбал бүгд л зам хөндлөн гарчихдаг. Гэтэл миний сонссоноор гадны зарим
оронд ногоон гэрлээрээ л гардаг. Зарим оронд кноптой явган зорчигч дарчихаад
ногоон гэрэл асааж болдог юм шиг харгддаг. Гэрлэн дохио ч гэсэн бас цаанаа
Засгийн газрын тогтоолоор батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийн хэм хэмжээ
үйлчилж зохицуулж байдаг. Үүнийг аягүй
энгийнээр үгүйсгэж байгаа хэлбэр байгаа биз. Энэ бол энгийн нэгэн жишээ л юм.
Хамгийн энгийн зүйлээс хамгийн агуу зүйл эхэлдэг гэж үг байдаг. Энэ мэт энгийн
боловч олон зүйлд эрх зүйн хэм хэмжээг үгүйсгэх хандлага харагддаг. Энэ нь
даамжраад л нөгөө авилга, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил зэрэг болдог.
Иймээс энгийн зүйлээс ч эхлэх хэрэгтэй. Тийм учраас би “Эрх чөлөөтэй байхын тулд хуульд захирагдах
ёстой” гэсэн хэлцийг блогийн гарчиг болгож тавьсан билээ.Эрхээ зөрчүүлчихгүй
бусдын эрхийг зөрчихгүй амар тайван л амьдрая.
No comments:
Post a Comment