Ингэж болдог юм уу ...
2008
оны УИХ-ын сонгуулийн дараах үймээнээр галт зэвсэгт өртөн хүний амь үрэгдсэн
хэрэгт холбогдсон цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болсон билээ. Гэхдээ урд нь хэд хэд
хойшилсон.
Шүүх хурлын үеэр болон дараа нь болсон зарим үйл явдлыг
хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзээд үнэхээр байж боломгүй үйл явдал болж байсан тул хууль
зүйн үүднээс товчхон дүгнэлт өгөхийг эрмэлзлээ.
Шүүх хурал болж
байх үед шүүхийн
гаднах талбайд цагдаагийн томоохон албан тушаалтнуудаас эхлээд албан
хаагчид нийлсэн 100 гаруй хүн шүүхийн гаднах талбайд цугларч дарга
нараа “Цагдан хорих” төв рүү ачуулахгүй гэсэн байр суурьтай жагссан байлаа. Илүү ихийг хааяадаа
алдаатай нийтлэл гаргадаг ч мэдээллийг
шударга, шуурхай дамжуулдаг www.shuud.mn цахим хуудаснаас болон Өдрийн сонины
2012.03.15 пүрэв. №068 /4083/ дугаараас үзэрэй.
Миний хувьд 2008
оны 7 дугаар сарын 1-ний үйл явдалд хэн буруутай, хэн нь хариуцлага хүлээх ёстой
эсэхэд дүгнэлт өгөхийг зорихгүй байна үүнийг шийддэг байгууллага бий.
Харин болсон үйл
явдалдыг хуульч хүний хувьд их л гайхаж хоцорлоо.
Цагдаагйин албан
хаагчдийн үйлдэл зөв үү?
Сүхбаатар шүүхийн гадаа уг шийдвэрийг
эсэргүүцэн цагдаагийн ар гэрийн төлөөлөл болон иргэд цуглан жагссан байлаа хамгийн сонин нь 100 орчим Цагдаагийн албан хаагчид эсэргүүцэл
илэрхийлж Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна жагсан зогсжээ.
зургийг www.shuud.mn сайтаас авлаа |
Нөгөө нийгмийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, иргэдийн
амгалан тайван байдлын төлөө нойр хоолгүй явдаг цагдаа нар маань яагаад ажлаа хийхгүй шүүхийн гадаа зогсож байнаа. Хэн
тэдэнд чөлөө олгов оо. Цагдаагийн албан хаагч ингээд явж байж болох уу.
Ийнхүү цагдаагийн албан хаагчид цуглаан зохион байгуулж
эсэргүүцлээ илэрхийлэн ийн зогсоо нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын
шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого уу.
зургийг www.dailynews.mn сайтаас авлаа |
Харин орой нь ажлаа тараад гэртээ ТВ үзэж байхад Ч.Хосбаяр шүүгчийг машиндаа суух гэхэд тэнд цугласан олон нь бараг л дараад алчих шахаж барьцаалчих дөхөж байгаа харагдана лээ. Мөн сэтгүүлчид ч гэсэн заавал яриа авах ёстой л юм шиг дарчих шахаж байна лээ. Шүүгч шийдвэрээ сэтгүүлчдэд тайлбарлах албагүй л санхын. Энэ үеэр тэр бужигнасан олон дотроос хэн нэгэн нөхөр шүүгчийн биед гэмтэл учруулсан бол яах вэ энэ үед нийгмийн хэв журам сахиулах ёстой цагдаа нар маань юу хэлэхийн бол>? Нөгөө цагдаа нар шүүгчийн аюулгүй байдлыг хангахын оронд тоосон ч шинжгүй хараад л зогсож байгаа харагдана лээ. С1 телевизийн тэр оройн мэдээгээр энэ бичлэг тодорхой гарж байсан.
Мөн өдөр интэрнэт сайтуудаар ЦЕГ-ын даргын үүрэг
гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан Д.Зоригт, Эргүүл
хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг шүүхийн захирамжийн
дагуу цагдан хоривол цагдаа нар ажил хаях тухай мэдээлэл
гарч орой нь ч энэ талаар ТВ-үүдээр ярьж байна лээ.
Тангараг өргөсөн цагдаагийн албан хаагч цуглаан зохион
байгуулаад тэр тусмаа шүүхийн шийдвэрийг хууль бусаар эсэргүүцээд зогсох эрх
хуульд лав байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 122.1-д “Батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг
журам сахиулах үүрэг бүхий байгууллагад ажил хаялт зохион байгуулахыг
хориглоно.” Төрийн албаны
тухай хуулийн 15.1-д “Төрийн
жинхэнэ албан хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 15.1.2. ажил
хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн
бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох; гээд заачихсан байгаа.”
Шүүхэд
нөлөөлөх гэсэн оролдлого уу
Сүхбаатар дүүргийн шүүх бүрэлдэхүүн шүүн таслах ажиллагаа
хэвийн явагдах нөхцөлийг хангах, эрүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч
хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор тэдгээрт
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм
байна.
Монгол
Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр
зүйлийн 49.1, 49.2-д энэ талаар тодорхой заачихсан байгаа. 1. Шүүгч хараат бус байж, гагцхүү
хуульд захирагдана. 2. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн
газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн
хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож
болохгүй.
“Шүүхийн шийдвэрийг
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж
байгууллага зөвхөн биелүүлэх үүрэгтэй”, мөн “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба
үндэслэлтэй эсэхийг зөвхөн дээд шатны шүүх дүгнэнэ” гэж хуульд тодорхой зааж
хуульчилсан байдаг. Энэ дагуу л асуудалд хандах нь тодорхой. Нөгөөтэйгүүр шүүх шүүгдэгчдийн гэм
буруугийн асуудлыг ч шийдчихээгүй л байна.
Би энд шүүгч тухайн үед зөв шийдвэр
гаргасан эсэхийг хэлж мэдэхгүй ч Шүүгч хууль буруу хэрэглэж алдаа гаргасан гэж
үзэж байгаа бол зохих ёсоор нь л гомдол гаргаад шийдвэрлүүлээд явах нь эрх зүйт
нийгэмд амьдарч байгаа бидний эрх бөгөөд үүрэг шүүдээ.
Шүүхийн шийдвэр ингэж биелэдэг үү
Түүнчлэн шүүхээс гарсан цагдан хорих шийдвэрийг цагдаагийн
байгууллага гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээр барахгүй
шүүхийн танхимд янз бүрийн сонирхол бүхий этгээдүүд өөрсдийн хууль бус
шаардлага, сонирхлоо тулгах, шүүхийн эд хөрөнгийг эвдэх, шүүх хуралдааны
танхимд дайрч орох, шүүгчийн эрх чөлөөнд халдах зэрэг хууль бус үйлдлүүд гаргаж
байхад Цагдаагийн байгууллага үндсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь шүүхийн
хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлсөн байна гэж Шүүхийн холбооноос мэдэгдэл
гаргасан байна лээ. Шүүхийн шийдвэр гарсан л бол хэнбугай ч байсан тэгш үйлчилж
хэрэгжих ёстой байдаг. Иргэн Доржийг цагдан хорих эсхүл захиргааны зөрчлөөр
баривчлах бол шүүгчийн өрөөнд сууж байгаад л тэр дор нь авч яваад хорьчихдог.
Энэ нууц биш үнэн.Гэтэл цагдан хорьсон шийдвэрийг биелүүлэхийг эсэргүүцэж цагдаа нар болон жагсагчид машин тэргийг явуулахгүй эсэргүүцэж байжээ. Нөгөө цагдаагийн албан хаагчид маань экс дарга нараа эмнэлгийн машинд хамгаалж байгаад суулгаж харагдлаа.
зургийг www.dailynews.mn сайтаас авлаа |
Гагцхүү хуульд ингэж заасан шүү гэдгийг л сануулах гэж, шүүх эрх мэдэл хараат бус байгаасай л гэж хүсэн ийн асуудал хөндөж бичлээ. Бид чинь хууль дээдлэх зарчмыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэмээн үзэж, эрх зүйт нийгмийг төлөвшүүлэхийг үндсэн зорилгоо болгосон шүүдээ.
Холбоотой мэдээлэл, эх сурвалж нь:
“Монгол Улс цагдаагийн вант улс болжээ” Өдрийн сонины 2012.03.15 пүрэв. №068 /4083/ дугаар http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=25236&vmet_main=9185&vt=archive&vl=archive&vdate=2012-03-15&vofile=9tpui7&left=yes&vpage=2
“Шүүхийн байрыг бүсэлж, иргэдийг
айдаст автуулсан цагдаа нар үүргээ гүйцэтгэсэн гэв үү?” Холбогдох яам болон газрын дарга
нарын тайлбар мэдээлэл
“Шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн хэнд хэрхэн хариуцлага тооцох
учиртайг” УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, МУИС-ын ХЗС-ын багш
А.Эрдэнэцогт нар бичжээ. Өдрийн сонины 2012.03.16 Бааса. №069 /4084/ дугаараас үзээрэй.
“Шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж буйг зогсоох талаар мэдэгдэл гаргалаа” http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=25255&vmet_main=9195
“Ч.Амарболд нарыг цагдан хоривол цагдаа нар ажил хаяна
гэдгээ мэдэгдлээ” 2012 оны 03-р сарын 14. 12:12
www.shuud.mn
No comments:
Post a Comment