Монгол Улсын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл


Номын танилцуулга: Монголын төрт ёс, түүх, соёлын уламжлалын сурвалж бичиг болох хуулийг ард түмний оюуны өв болгох, иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний аюулгүй байдлыг бататгах, гадаад ертөнцөд Монгол Улсыг сурталчлах, иргэдийн эрх зүйн соёл, ухамсрыг дээшлүүлэх, төрийн бодлогын уламжлал, залгамж чанарыг өнөө болон хойч үедээ өвлүүлэх соёлын өв юм. Хууль бол түүхийн үнэ цэнэтэй анхдагч эх сурвалж төрийг төдийгүй түүхэнд болж өнгөрсөн аливаа бусад зонхилох үйл явдлыг хуулиас нь л харж, тодорхойлж болно. Мөн эрх зүйн түүхэнд холбогдох эх сурвалж нь тухайн ард түмний зан заншил, эрхлэх аж ахуй, соёл, оюун сэтгэлгээний хэв шинж зэргийг шинжин мэдэж болох нэвтэрхий толь гэж үзэж болно.
Дэлхийн соёлт улс гүрнүүд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болгож өөрийн түүхэнд холбогдох хууль тогтоомжийг он дараалан хэвлэж ирсэн нийтийн жишиг байна. Энэхүү 16 боть бүтээл нь дэлхий нийтийн жишгийн дагуу Монголын нэгдсэн улсын төрийн түүхэнд анх удаа бүрэн хэмжээгээр бүтээсэн томоохон туурвил, монголчуудын оюун санааны хөгжилд шинэ үе, түүх болж үлдэх бүтээл юм.
Дашрамд хэлэхэд: Тус боть 2011 онд “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл /1206-2009 он/ 16 боть бүтээл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Үндэсний бүтээмжийн дээд шагнал –Төрийн гэрэгэ”-д нэр дэвшиж байсан юм.
Хуульчид авахад ерөөс илүүдэхгүй гэдгийг хэлэх байна. Тун цөөн буюу 100 гаран ширхэг л худалдаанд бий. Эдгээр ботид олдодгүй олдсон төвөгтэйгээр архив, номын сан, хуучныы юм үзэж шүүж, үнэ төлж байж олдог байсан олон хууль, хуулийн хэмжээнд үйлчилж байсан актууд орсон болно.
Энэ 16 ботийг эрхлэн гаргах ажил олон хүний, олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр бүтсэн юм.
Жич: Цаашид он дараалалаар 17, 18 гэх мэтээр гараад явах болно.

No comments:

Post a Comment